Гүний худгийн ус ашигладаг иргэн, aж ахуйн нэгж байгууллагын анхааралд
Харилцагч компанийн мэдээлэл 2019-02-25 1940www.ulaanbaatar.mn
Усны тухай хуулийн 28.4, 29.1-д заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллага 2019 оны зургаадугаар сарын 1-ний дотор Нийслэлийн Байгаль орчны газраар ус ашиглах дүгнэлт гаргуулан, гэрээ байгуулж ажиллахыг мэдэгдье.
Гэрээ байгуулаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өрөмдмөл худгийг битүүмжилж хуулийн хариуцлага тооцохыг анхааруулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn