"/> "/>

LAGO VERDE RESIDENCE орон сууцны бүтээн байгуулалтын төслийн танилцуулга

Шинэ төслийн мэдээлэл     2023-08-23     147949
Маркетинг & Редакцийн зөвлөл    

Улаанбаатар хотын төв цэгээс хойш 980 метрийн зайд байрлах, оршин суугчийн бүс дэх LAGO VERDE RESIDENCE төслийн борлуулалтын тухай та бүхэнд танилцуулж байна.

LAGO VERDE RESIDENCE нь орон сууцны 3 байшингаас бүрдсэн, хотхоны зохион байгуулалттай бүтээн байгуулалтын төсөл юм. Уг төслийн бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах дахин төлөвлөлтийн нутаг дэвсгэр, Шинэ 7 дугаар хороолол, бидний мэдэхээр Дөлгөөннуур орчимд Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн баруун тал, Компьютер Молын зүүн талд байрлана.

Төслийн нэр болох Lago Verde нь Италиар “Ногоон нуур” гэгдэх бөгөөд уг төслийн тухайн газрын нэршилтэй шууд холбоотой утгыг илэрхийлнэ.

Төслийн гүйцэтгэлийг “Дэлгэр Наран Өргөө” ХХК хийж байгаа бөгөөд цаг хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Төслийн 1 ба 2 дугаар ээлж нь 2021 ба 2022 онуудад ашиглалтад орж, оршин суугчиддаа хугацаанд нь хүлээлгэн өгсөн. Төслийн 1 дүгээр ээлжийн 84 айлын 16 давхар орон сууцны барилгын ажил 2020 оны 4 дүгээр сард эхлэн, 2021 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд орсон бол 2 дугаар ээлжийн 84 айлын 16 давхар орон сууцны барилгын ажил 2021 оны 4 дүгээр сард эхэлж, 2022 оны 1 дүгээр улиралд ашиглалтад орсон. Худалдан авагчдад санал болгож буй 3 дугаар ээлжийн 165 айлын 16 давхар барилгын ажил 2022 оны 4 дүгээр сард эхэлсэн ба энэ оны 4 дүгээр улирал буюу 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Япон инженерийн зураг төслийг нь боловсруулсан уг төслийн барилгын хийцлэл нь Япон Улсын барилгын материалын чанар-стандартад нийцэхүйц шалгуурыг хангасан байхаар төлөвлөгдөж, сонгож ашигласан. Барилгын үндсэн араг бүтээцийн хувьд 90% бүрэн цутгамал хийцлэлтэй буюу нэгж хооронд бүрэн цутгамал ханатай тул дуу чимээг маш сайн тусгаарлаж чадна.

LAGO VERDE RESIDENCE төсөл нь 1 дүгээр давхартаа үйлчилгээний талбайтай байхаар зохион байгуулагдсан ба нэг давхартаа 11 нэгж өрх оршин суухаар төлөвлөгдсөн, нийт сонголттой талбайн хэмжээс 48 м²- 78м² хооронд бөгөөд 2 болон 3 өрөөнүүдийг нэгжүүдэд хуваан төлөвлөж зохион байгуулсан. Нэгж бүрийн гал тогооны хэсгийг амьдрах өрөөнүүдээс тусгаарлаж өгснөөрөө бусад төслүүдээс ялгаатай ба угаалгын болон ариун цэврийн өрөөг тусад нь төлөвлөснөөрөө давуу талтай.

Тагтны хувьд өөр бусад орон сууцны барилгын төслүүдээс ялгагдах онцлогыг шингээсэн ба өргөний хэмжээг 150 см болгосон нь оршин суугчдад илүү том талбайг санал болгож, чөлөөтэй ашиглах нөхцлийн давуу тал болгон төлөвлөсөн. Тагтнаас гадагш үзэгдэх орчинг нэмж, харагдууцыг сайжруулахын тулд битүү өрлөгөөс татгалзан, аюулгүй байдлыг хангасан төмөр хамгаалалт бүхий битүү шилэн ханатай байхаар шийдэж өгсөн.

Нэгж тус бүрийн хаалга нь дуу чимээ сайн тусгаарлах Т-2 үзүүлэлт бүхий, газар хөдлөлтийн D-2 стандарттай, гал түймрээс сэргийлсэн Японы Nihon Funen компаний өндөр зэрэглэлийн брэнд хаалгыг суурилуулсан байхаар төлөвлөгдсөн. Хотхондоо ногоон байгууламж болон хүүхдийн тоглоомын талбайг автомашинаас тусгаарлаж, 2 дугаар давхараас шууд гарцтай байхаар шийдэж өгснөөрөө аюулгүй байдлыг хангасан. Бүрэн цутгагдаж, өрлөг нь 16 давхарт хүрсэн уг төслийн барилгын ажил 2023 оны 8 дугаар сарын байдлаар гүйцэтгэлийн 70%- тай явагдаж байна.  

LAGO VERDE RESIDENCE төсөл нь хүүхэд багачууддаа зориулж эрх дураараа гүйлдэн, инээд хөөр, аз жаргал, баяр баясалтай тоглож наадан, цагийг хөгжилтэй зугаатай өнгөрүүлэх гайхамшигт боломжийг бэлэглэнэ.

“Хаана ч байхгүй

Хамгийн гоё

Хайр шингэсэн

Гайхамшигт аяллын хотхон” тоглоомын орчныг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын TUV SUD, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Чанарын хороогоор баталгаажсан загвараар, LAGO VERDE RESIDENCE төслийн тусгай захиалгаар, Монгол орны маань эрс тэс уур амьсгал, хотхоны зохион байгуулалтад нийцүүлэн үйлдвэрлүүлж, тухтай бас аз жаргалтай байдлыг эрхэмлэн бяцхан хүүхдүүдийнхээ дурсамжинд өнгө нэмэхээр бүтээн байгуулж байна.

Үнэ цэн нь ихээр нэмэгдэх байршилд

Алтан цагаа автын түгжрэлд үрэхгүй

Амар амьдрах боломжийг LAGO VERDE RESIDENCE олгож байна.

 

Төслийн хөрөнгө оруулалтыг “Кокозас Монголиа” ХХК

Төслийн гүйцэтгэлийг “Дэлгэр Наран Өргөө” ХХК

Төслийн борлуулалтыг Үндэсний үл хөдлөх хөрөнгийн “РЭНЦО ЭСТЭЙТ” ХХК гүйцэтгэж байна.

 

Сэтгүүлч: Маркетинг & Редакцийн зөвлөл


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан