"/> "/>

Оршин суугчийн зах зээлийн тухай товч

Зах зээл, Судалгаа     2023-05-17     628
Н. Бямбасүрэн     Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт

Оршин суугчийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл гэдэг нь ихэвчлэн тодорхой улс орон, эсвэл бүс нутгийн боломжит амьдран суух байшин, орон сууц, эсвэл орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг хэлдэг. Оршин суугчийн зах зээлийн гол элемент бол тухайн бүс нутгийн орон сууцны дундаж үнэ болон орон сууцны үнийн чиг хандлага юм. Тиймээс, оршин суугчийн зах зээл нь орон сууцны нийлүүлэлт, эрэлт, байшин болон сууцны үнэ, оршин суугчийн түрээс, орон сууцны зах зээл дэх Засгийн газрын оролцоо, зээлийн хүү, орон сууцны зээлийн боломж болон төлөв байдал, эдийн засгийн өсөлт, орлого, ажилгүйдлийн түвшин болон хүн ам, хүн ам зүйн чиг хандлага зэргийн шинж чанаруудыг өөртөө агуулдаг.  

Хэрэглэгчийн хувьд түрээслэх, эсвэл өмчлөх эсэхээс үл хамааран зөвхөн байшин сууцтай байх нь хангалттай шаардлага болж чадахгүй юм. Эдгээрээс гадна байршил, ойр орчмын ажиллах боломж, зорчих нөхцөл байдал, эдэлбэр газрын хэмжээ, хотхон, сууцны төлөвлөлт болон бусад онцлог шинж чанарууд нь тав тухтай амьдран суух нөхцлийг бүрдүүлдэг. Түүнчлэн, олон худалдан авагчдын хувьд байшин, орон сууц худалдаж авах нь чухал үйл явдал бөгөөд санхүүгийн томоохон шийдвэр байдаг.

Засгийн газрын бодлогоор боловсруулсан бага хүүтэй урт хугацааны барьцаат зээлийг татварын хөнгөлөлт, эсвэл урамшуулалтай хослуулсан байвал оршин суугчийн зах зээл хурдацтай өсч, сууц худалдан авахыг эрмэлзэж буй хэтийн худалдан авагчдаас гадна хөрөнгө оруулагчид энэ салбарыг ихээхэн сонирхоно. Үүний үр дүнд оршин суугчийн үл хөдлөх хөрөнгийн үнэ тогтворжиж, улмаар өсөх хандлагатай болно. Үүний зэрэгцээ, хөдөлмөр эрхлэлтийн түвшинд урт хугацаанд эерэгээр нөлөөлж, эдийн засгийн ерөнхий байдал нь сайжирч, үр дүнд нь үл хөдлөх хөрөнгө худалдах болох худалдан авах үйл явц нэмэгдэх нь барьцаалан зээлдүүлэгчид болон түрээслүүлэгчдэд эерэг нөлөөтэй асуудал болж хувирна.

 

Оршин суугчийн үл хөдлөх хөрөнгө нь амьдрах зорилгоор барьж байгуулсан үл хөдлөх хөрөнгө юм. Орон сууц нь янз бүрийн хэлбэр, хэмжээтэй байх бөгөөд хөрш, орон нутаг, хот, улс орон, бүс нутаг бүрт харилцан адилгүй байдаг. Үүнд хот суурин газрын оршин суугчийн төвлөрсөн бүс, хотын төвүүдэд илүү түгээмэл хэрэглэгддэг нэг айлын байшин, орон сууц, хөршүүдийн сууц, олон айлын орон сууц, орон сууцны ашиглалтын зориулалттай зонхилох ердийн бие даасан байшин, сууц багтана. Оюутны дотуур байр нь амьдрах орчин, түрээслэх зориулалттай үл хөдлөх хөрөнгө бөгөөд оршин суугчийн шинж чанартай байдаг боловч ихэвчлэн түрээслүүлэх, арилжааны зориулалтаар төлөвлөж, ажиллуулдаг тул тэднийг арилжааны үл хөдлөх хөрөнгийн ангилалд хамруулж бас болдог.

Шинэ бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон орон сууцны үнэ мод, шавар, элс, хайрга зэрэг барилгын үндсэн бүтээцийн материалын үнэтэй холбогдон харилцан адилгүй байх боловч зах зээлд худалдагдах хуучин байшингийн нийлүүлэлт бага байвал шинэ байшин, орон сууц нь хэтийн худалдан авагчдын цорын ганц сонголт болох юм. Энэ тохиолдолд байшин, орон сууцны барьцаат зээлийн хүүгийн хувь хэмжээг аль болох доод түвшинд байлгавал эдийн засгийн хувьд агуулгаараа урт хугацаанд эерэг нөлөөг бий болгоно. Алслагдсан ажлын байр нь хотын захаас төв рүү чиглэсэн их хэмжээний хөдөлгөөнийг бий болгодог тул шинэ бүтээн байгуулалтын бүсийн ойролцоо арилжааны болон албан тасалгааны үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалтыг өсгөн нэмэгдүүлж, тухайн бүс нутгийн эрэлтэд тулгуурласан хөгжлийг тэнд нь барьж, хангавал тухайн орон нутгийн байшин, орон сууцны үнэ үргэлжлэн өсөх болно гэсэн үг юм. Улмаар хотын төвөөс гадагшаа чиглэсэн нүүдэл эрчимжиж, хотын захын оршин суугчийн зах зээл хурдтай хөгжинө.

Сэтгүүлч: Н. Бямбасүрэн

Эх сурвалж: Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт


Сэтгэгдэл бичих

Илгээх