"/> "/>

Орон сууцны ФЭНГ ШУЙ

 

ORONSUUTS.com

ФЭНГ Шуй нь ус салхи гэсэн утгатай хятад уг. Фэнг Шуй нь ямар нэгэн шашин эсвэл мухар сүсэг биш, энэ бол хүн хүрээлэн байгаа орчин, байгаль дэлхийтэйгээ таарамжтай нийлэмжтэйгээр зохицон амьдрах эртний хар ухаан, арга техник юм. Энэ нь эртний Энэтхэгт Буддын ухаантай зэрэгцэн бий болжээ. Дараа нь Төвд, Балбаар дамжин Хятадад нэвтэрсэн байна. Монголчууд ч фэнг шуйг эртнээс амьдрал ахуйдаа хэрэглэж иржээ. Жишээ нь. Ширээний булан өнцөгдөж бүү суу, данхны ам үүд рүү бүү харуул, гал голомт, бурхан тахил, эрэгнэг бүгд тогтсон тодорхой байрлалтай байх ёстой гэх мэт. Фэнг Шуй нь дэлхий даяар түгэн дэлгэрч байгаа бөгөөд өдгөө барууны том улс төрч, бизнесменүүд, Холливудын одод өөрийн гэсэн Фэнг Шуйгийн мэргэжилтэнтэй, тэднээс байнга зөвлөгөө авч ажил, амьдралдаа хэрэгжүүлж байдаг байна. Фэнг Шуй нь орчин тойрноо ойлгож, хүндэтгэх ухаан бөгөөд хүн төрөлхтөн захирч чадахгүй юмс үзэгдлийн эвийг олж, хамтран эв найртай амьдрах урлаг юм.

Та Фэнг шуй амьдралдаа хэрэглэснээр олон зууны турш амьдралд батлагдсан зүйл ач тусаа өгдөгт итгэх болно. Энэ удаа хувийн орон сууц барихаар зэхэж буй болон орон сууц худалдан авахаар сонирхож байгаа хүмүүст зориулан дараах сэдвийг нийтэлж байна. Орон байрны фэнг-шуй нь гэр байшиндаа Ци энергийн урсгалыг тэнцвэржүүлэн хуваарилж түүнээс хүнд үзүүлэх нөлөөллийг идэвхжүүлэхэд оршино. Хүний амьдралыг ерөнхийд нь баялаг. нэр алдар, гэрлэлт, гэр бүл. хүүхдүүд, мэдлэг, албан тушаал, багш гэсэн найман хэсэгт хувааж үздэг. Эдгээр нь орон байрны хувьд тодорхой байршилтай байдаг.

Багш Албан тушаал Мэдлэг
Үр хүүхэд Гэр бүл
Гэрлэлт Нэр алдар Баялаг

Мэдлэгийн бүс
Мэдлэгийн бүс гэр орны зүүн хойт талд байрлана. Энэ бүсэд номын сан, бичгийн ширээ зэрэг мэдлэг боловсрол эзэмшихэд холбогдолтой зүйлүүдийг байрлуулна. Энэ бүсийг идэвхжүүлснээр зөн билэг, ухаан санаа сайжирна. Идэвхжүүлэхийн тулд гэрэлтүүлгийг сайн байлгах хэрэгтэй. Мэдлэгийн бүс эмх цэгцгүй бол сурахад бэрхшээл тохиолдох ба сурснаа амархан мартана.

Гэр бүлийн бүс
Энэ бүсэд гэр бүлийн хүмүүсийн зураг, удам дамжсан эд зүйлсийг байрлуулна. Гэр бүлийн хэн нэг нь өвдвөл энэ хэсгийг идэвхжүүлбэл түргэн эдгэнэ. Идэвхжүүлэхдээ гэрэлтүүлгийг сайжруулах, эрдэнийн зүйл тавих зэрэг арга хэрэглэнэ. Гэр бүлийн бүс эмх цэгцгүй бол гэр бүлийн дотор зөрчил үүснэ.

Эд баялгийн бүс
Эд баялаг гэгч нь зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй бүх зүйлсэд нөлөөлнө. Энэ бүсийг идэвхжүүлэхэд мөнгөтэй жижиг таваг, хайрцаг, ваар зэргийг тавих, ханандаа мөнгөн тэмдэгт хадах сайхан цэцэг, мөнгөний мод гэж нэрлэгддэг дугуй навчтай халбаган кактус зэргийг байрлуулна. Усан оргилуур, аквариум зэргийг байрлуулж болно. Эд баялгийн бүс эмх цэгцгүй бол эд хөрөнгө хомсдоно.

Албан тушаалын бүс
Энэ бүсэд шагнал урамшил, гэрчилгээ дипломоо байрлуулна, Утас, номын сан, факс, сейф, компютер зэргийг байрлуулж болно.

Нэр алдрын бүс
Энэ бүс нь гэрийнхний нийгэмд эзлэх байр суурьтай холбоотой. Энэ бүсэд одон медаль, диплом, шагналууд, өөрийн зураг, өөрийн амжилт ялалттай холбоотой бүх зүйлийг байрлуулна. Энэ бүс эмх цэгцгүй бол нийгэмд эзлэх байр суурь сулрахад хүрнэ.

Гэрлэлтийн бүс.
Энэ бүс нь гэр бүлийн хэлхээ холбоо, ойр дотнын бүх харилцаанд шууд хамааралтай байхаас гадна хүйсийн харьцаанд хамаардаг. Хэрэв та ганц бие, шинэ танил хайж байгаа бол гэр орныхоо энэ бүсийг идэвхжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ өөрийн махбодитой холбоо бүхий жижиг сажиг зүйлийг тавих, гэрэлтүүлгийг нэмж өгнө. Мөн энэ хэсэгт гар гараасаа хөтөлцөн яваа хос хоёрын зургийг байрлуулж болно. Энэ бүс эмх цэгцгүй бол харилцаанд ан цав үүснэ.

Үр хүүхдийн бүс
Энэ бүсэд хүүхдийн өрөөг байрлуулах нь тохиромжтой. Энд хүүхдийнхээ зурсан зураг, тоглоом, тэдний дуртай зүйлс, хичээлийн ширээ зэргийг байрлуулахад тохиромжтой. Хөгжим ч байрлуулж болно. Үр хүүхэдтэй холбоотой ямар нэг асуудал гарвал энэ бүсийг идэвхжүүлнэ. Ингэхдээ хүүхдийнхээ мах бодьтой зүйлийг байрлуулах, гэрэлтүүлгийг нэмэх, талст чулууг улаан туузаар ороож тавих, цэцэг тавих зэрэг арга хэрэглэнэ. Энэ бус эмх цэгцгүй байвал хүүхдийн хүмүүжил суларч эцэг эх хүүхдийн харилцаа төвөгтэй болно.

Багшийн бүс
Дорно дахинд багш гэдэг нь эцэг эхийн дараа орох ачтанд ордог. Багш гэдэг ухагдахуунд таны амьдралд туслах, таны итгэж найдаж болох бүх хүнийг хэлнэ. Энэ бүсэд таны амьдралын хөг аясыг тэтгэх зүйлсийг байрлуулна. Эмх цэгцгүй бол сайн хүнтэй олж нөхөрлөхөд хүнд болно.

Төв бүс
Энэ бүс нь гэр орны төв хэсэгт байрлана. Энэ бүсийг цэвэр цэгцтэй байлгаснаар таны амьдрал аз жаргал амжилтаар дүүрэн байхад нөлөөлнө. Болор юмуу үзэмжтэй гэрлийг байрлуулна. Энэ нь ЦИ энергийг татаж гэрийн зүг бүрд цацруулна.

Гэр байшин барихад анхаарах зүйл
Фэнг-шуйд хэлбэр зүйн луужингийн гэсэн хоёр үндсэн сургууль байдаг. Энэ нь Ба-Гуагийн нөлөөний аргад үндэслэгддэг. Хэлбэр зүйн сургууль нь газар зүйн байршил, газар орны шинжийг харгалзан үздэг. Харин луужингийн сургууль нь хамгийн сайн зүг чигийг тогтоож баримтлахад оршино.

Газрын шинж
Гэр байшинг фэнг-шуйд нийцүүлэн барихад юуны өмнө газраа зөв сонгон олох явдал чухал юм. Фэнг-шуй олон мянган жил хөгжихдөө байр байшинг барих бүхэл бүтэн зарчим тогтолцоог буй болгосны дотроос хамгийн гол зүйлийн нэг нь газрын байршлыг зөв сонгон олох явдал юм. Ерөнхийдөө айл гэр байрны хойт тал буюу ард тал нь уул, өмнө талаар нь гол урсаж байвал хамгийн зөв байршил гэж үздэг. Гэр байшин хашаа барих газрыг сонгон олохдоо төвд ойр, зам харилцаа, үйлчилгээний газрууд хүрэлцээтэй эсэхийг харгалзан үзэхээс гадна түүний орчин тойрныг сайн нягтлан үзэх шаардлага гардаг.

Тухайлбал: Байр байшинг намагтай газар, урьд өмнө нь хог хаядаг байсан буюу оршуулгын газрын хажууд барих нь тун тохиромжгүй сөрөг энерги бүхий газар гэж үздэг. Мөн хэт өндөр байшингийн хажууд буюу эгц шовгор хадан хясаа, төмөр замын гарц, өндөр хүчдэлийн шонгийн дэргэд байр орон сууцыг барихаас зайлсхийх хэрэгтэй. Орон сууцны хашаа байшинг яст мэлхий, сагс хэлбэрийн дов толгодын орой дээр буюу хажуугийн байшингийн өнцөг рүү чиглүүлэн барих, намаг шалбааг, бохирдсон тогтоол ус, голын эгц өндөр эрэг дээр буюу огцом эргэж тохойрсон булан тохойн хажууд барих нь тохиромж муутай.

Байшингийн хэлбэр
Фэнг-шуйгийн үүднээс авч үзвэл байшингийн хэлбэрийг дугуй, дөрвөлжин, тэгш өнцөгт хэлбэр гэж үздэг.  Хэрэв байшинд догол гаргаж Т,П,Г үсгийн хэлбэртэйгээр баривал Ба-Гуагийн 8 талын аль нэг нь буюу хоёр нь байхгүй болоход хүрнэ. Дээрх зурагт үзүүлсэн Г хэлбэрийн байшинд эд баялгийн бүс байхгүй байгаа бөгөөд үүнээс болж ийм байшинтай айлын олзны үүд хаагдаж орлого хомсдох, зарлага нэмэгдэх байдал ажиглагдана. Энэ байдлаар удаан үргэлжилбэл амьдрал уруудахад хүрнэ. Гэвч ийм байшинг бэлэгдлийн чанартайгаар зөв хэлбэрт оруулж болох юм. Тухайлбал доголыг хааж явган хайс хийж мод, жимс, цэцэг тарих замаар энэ байдлыг арилгаж болно.

Зөвлөгөө
Байрны нүүрэн тал өмнө зуг харсан байвал зохимжтом
ГАЛ ТОГООНЫ өрөөг байрны зүүн хэсэгт байрлуулна
Байранд дугуйрсан шат тохиромжгуй
Бүх өрөөнүуд нэг тувшинд байвал сайн Ци энерги саадгүй тархдаг.
Шулуун урт коридор тохиромжгүй.
Цонхны тоо хаалганы тооноос 3 дахин олон байх хэрэгтэй
Байрандаа хэрэгтэй хэрэггүй юм их хурааж зай завсаргүй байх нь Ци энергийн урсгалд муугаар нөлөөлнө.
Байрны нүүрэн талын хаалга ар талын хаалганаас харьцангуй том байх хэрэгтэй.
Орох хаалганы өмнө аятайхан хивс гоё зураг байрлуулбал сайн эрчим хуч авчирдаг.
Байрын гадна талыг ялгарахуйц өнгөөр будах хэрэгтэй.
00 өрөөг орох хаалганаас хол байрлуулдаг.
Өрөө тасалгаанд байгаа ургамал сайн ЦИ энергийг ихэсгэн муу Ша энергийг багасгадаг.
Толь нь эерэг эрчим хүч гаргах хүчирхэг үүсгүүр болдог.
Байрны толь маш цэвэр тунгалаг байх үедээ л үүргээ гүйцэтгэдэг.
Давч хавчиг газарт том толь өлгөж байгаарай. Хөндий хоолойтой салхин хөгжим сайн засал болно.
Орох хаалганы 2 талаар дагуулан мод бут таривал эерэг энергийг идэвхжүүлнэ.
Байрны орчныг сайн ажиглаж хорт сум Ша буй эсэхийг хянаж хэрвээ байвал фэнг-шуйн зөвлөгөөний дагуу саармагжуулах арга хэмжээ авч байгаарай

                                                                ӨРӨӨ ТАСАЛГААНЫ ФЭНГ ШУЙ


Гал тогооны өрөө
Гал тогоо нь эд баялгийг бэлгэдэх учир их тохь тухтай байх ёстой. Зуухыг гол хаалга, ариун цэврийн өрөө, өрхийн тэргүүний унтлагын өрөө, сантехникийн холбоос руу харуулж байрлуулдаггүй. Мөн ямар ч тохиолдолд баруун хойт өнцөгт байрлуулдаггүй. Учир нь тэнгэрийн хаалганы зүг байрлах нь эздийн азыг бууруулах ба үүдрүү харуулан байрлуулах нь гэрийн эздийг өөдөлж дэвжихэд муу нөлөөтэй хэмээн үзнэ. Зуухны дээр толь байрлуулах нь хийж байгаа хоолыг өсгөх бэлэгдэл болдог. Зуухны эргэн тойрон тохиромжтой зайтай байх ёстой, Гэхдээ хэт том юмуу жижиг байж болохгүй. Юуны өмнө хөргөгч, угаагуурын тосгуур нь усыг бэлгэдэх тул зуухыг эдгээрийн хооронд байрлуулж болохгүй. Усны хооронд гал байх нь нулимс гашуудлыг бэлгэддэг. Хэрвээ зайлшгүй ингэж байрлахаар бол хооронд нь багана, ширээ зэргээр тусгаарлана. Зуухны цэвэр бүрэн бүтэн байдлыг хангахад анхаарах хэрэгтэй. Гал тогооны өрөөнд дугуй ширээ хамгийн тохиромжтой. Сантехникийн холболтуудыг далдалж өгвөл сайн.

Унтлагын өрөө
Хүн амьдралынхаа 1/3-ийг унтаж өнгөрөөдөг тул унтлагын өрөөг тохилог байлгах шаардлагатай. Хүн унтаж байхдаа маш эмзэг байдаг тул фэнг-шуйд энэ өрөөг их анхаардаг. Унтлагын өрөө тэгш өнцөгт болон дөрвөлжин хэлбэртэй байвал тохиромжтой. Ийм хэлбэрийн өрөөнд Ци энерги чөлөөтэй нэвтэрдэг. Унтлагын өрөө ганц хаалгатай байвал сайн. Нарны гэрэл цонхоор орон дээр шууд тусахаар байж болохгүй. Мөн ургамал цэцэг тавих шаардлаггүй. Учир нь орыг дэндүү идэвхжүүлснээс унтахад саад болно. Унтлагын орыг байрлуулахдаа орыг хөл талаар нь хаалга руу харуулж тавьдаггүй. Орыг цонхны хажууд, таазны дам нурууны дор тавьдаггүй. Орыг хаалганд хөндлөн байдлаар үндсэн тулгуур хананы дагуу тавих нь зүйтэй. Орон доогуур элдэв зүйл тавихгүй чөлөөтэй байлгавал Ци энерги сайн нэвтэрнэ. Унтлагын өрөөнд толь байх хэрэггүй бөгөөд хэрэв зайлшгуй шаардлагатай бол дугуй толь тавих хэрэгтэй. Толийг орны хөлд тавьдаггүй. Орны толгойг баруун зүгт ямар нэг шүүгээ юмуу металл зүйл рүү харуулж байрлуулах нь тохиромжгүй гэж үздэг. Унтлагын өрөөнд ус ба гал мах бод давамгайлахаас сэргийлж мод болон шороон мах бодийн тэнцвэрийг хангахад анхаарах хэрэгтэй.

Ариун цэврийн өрөө
Фэнг-шуйд угаалгын өрөөг устай хамт мөнгө гадагшилж байгаагаар төсөөлдөг. Ариун цэврийн өрөөг байрны төвд байрлах нь муу энергийг тараах эх үүсвэр болно. Мөн гэрийн баруун урд, зүүн хойно, урд, талууд орох хаалганы эсрэг байрлах нь тохиромжгүй. Гэвч түүнийг засах арга бий. Үүний тул хаалганы дотор талд толь тавьж муу энергийг буцаах, тосгуурын таг, хаалгыг байнга хааж байх хэрэгтэй.

Зочны өрөө
Зочны өрөө нь гэр бүлийн оюуны төв учир хамгийн тохилог байх ёстой. Гэрэлтүүлэг сайтай, харанхуй булангүй байвал сайн. Тавилгыг хана булангаар Г хэлбэртэйгээр байрлуулж болно. Зочны өрөөнд хаалга руу ар араасаа харсан байдлаар суудаггүй. Гэрийн эзний суудал зочны өрөөний хаалга руу харж байхаар буюу эсвэл үндсэн ханаруугаа нуруугаа харуулах байрлалтай байвал өөртөө итгэлтэй сэтгэгдлийг бий болгохоос гадна зочломтгой илэн далангүй сэтгэгдлийг бий болгодог.

Зочдын өрөө хоёр цонхтой байвал сайн бөгөөд тэгэхдээ бие биеийн эсрэг буюу хаалга руу харсан бол тохиромжгүй. Зочны өрөө зөв дөрвөлжин хэлбэртэй байх нь зүйтэй. Хэрэв өрөө чинь хавчиг нарийн бол хананд нь толь өлгөх буюу, цайвар өнгийн байгалийн зураг өлгөдөг. Зочны өрөөний өнгө цайвар саарал, цайвар бор, цэнхэрдүү, ногоовтор байвал зүгээр. Зочны өрөөний тавилгыг байрлуулахдаа дараахи зарчмыг баримтална. Гэрийн эзний суудал хаалгаар ормогц ил байх ёстой. Хаалгатай зэрэгцээ энергийг хаах нүсэр том зүйл байрлуулахгүй байх хэрэгтэй. Зочны өрөөний голд ширээ байж болох бөгөөд ширээ ба түшлэгтэй сандлуудын хооронд 40-50см-ээс багагүй зайтай байвал тохиромжтой.


Зочны өрөөнд байгаа юмс эзнийхээ тухай илтгэж байх нь зүйтэй. Гэр бүлийн зураг, бэлэг дурсгалын зүйлс, өргөмжлөл, шагнал зэрэг зүйлсийг зохих газруудад нь байрлуулна. Ямар нэг цуглуулга байрлуулахад зочны өрөө хамгийн тохиромжтой. Мөн ур чадвар сайн биш байсан ч хамаагүй таны өөрийн гараар хийж бүтээсэн ямар нэгэн урлал байвал сонин төдийгүй Ци энергийн нэмэгдэл эх булаг болдог.
Номын тавиур, сервант шүүгээ байнга хаалттай байх ёстой. Нээлттэй эгнүүлж тавьсан ном эзнээ алдар нэрд хүргэхэд саадтай гэж үздэг. Номын тавиур дээр зөвхөн таны сонирхлыг татсан онцлог номууд байхад л болно.

Хүүхдийн өрөө
Хүүхдэд хамгийн тохиромжтой чиглэл нь хөгжил цэцэглэлтийн зүг болох зүүн зүг юм. Иймд хүүхдийн өрөө сууцны зүүн талд байх нь зохимжтой. Хүүхдийн өрөө цэлгэр том биш, нүсэр том тавилгагүй, хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон байх хэрэгтэй. Хүүхдийн өрөөний ханыг цайвар өнгөөр будах нь зохимжтой. Харин хоёроос дээш өнгө оруулж алаглуулах хэрэггүй. Хэрвээ хүүхэд чинь хөдөлгөөн багатай бол хурц өнгөөр, хөдөлгөөн ихтэй бол тайвшруулах өнгөөр будах нь зүгээр.

Хүүхдийн дуртай тоглоомыг хананд өлгөх буюу ойрхон байрлуулна. Араатан амьтан, зэр зэвсгийн шинжтэй тоглоомыг шөнө хажууд нь байлгах хэрэггүй, Хүүхдийн өрөөнд зурагт, компьютер байх нь зохимжгүй. Хүүхдийн чинь сурлага тааруу бол өрөөний нь баруун хойт буланд ширээн дээр талст тавьж болно. Мөн багшийн бүсийг идэвхжуулж болно.

 

СУРТАЛЧИЛГАА

ORONSUUTS.com

 


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (2)

2023-02-16 13:26   BAT
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-02-16 13:26   BAT
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Шинэ мэдээ
Их уншсан