"/> "/>

У. Тэмүүжин: Бид Улаанбаатар хотод 1 оффисын байртай, Хонг Конг, Сингапур, Тайландыг хариуцсан 1 агенттай нийт 6 агент, ерөнхий захирал, гүйцэтгэх захирал, гадаад худалдааны менежер, нийт 9 ажилтны бүрэлдэхүүнтэй компани

ОронсууцЦЭГКОМ© онцлох мэдээ     2018-10-10     23022
ҮХХ зуучлалын захирлуудын цуврал блиц ярилцлага - 17

ЗОЧИН: У.Тэмүүжин

БАЙГУУЛЛАГЫН НЭР: GK development LLC

АЛБАН ТУШААЛ: Гүйцэтгэх Захирал

АЖЛЫН ТУРШЛАГА: 2 жил

КОМПАНИЙН НЭРИЙН ТАЙЛАЛ: Үйл ажиллагааны төрөл маань зөвхөн үл хөдлөх хөрөнгөөс гадна бусад олон төрлийн үйл ажиллагааг явуулахад чиглэгдсэн учраас хөгжил дэвшил рүү гэсэн утгатай. Эхний хэсэг нь хүний нэр болон сайхан сэтгэл гэсэн хосолмол утгатай үг.

- Компанийн түүх                                

- “Ганрикайнднесс девелопмент”ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө зуучлал, Олон улсын хөрөнгө оруулалт болон бизнес зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Бид Улаанбаатар хотод 1 оффисын байртай, Хонг Конг, Сингапур, Тайландыг хариуцсан 1 агенттай нийт 6 агент, ерөнхий захирал, гүйцэтгэх захирал, гадаад худалдааны менежер, нийт 9 ажилтны бүрэлдэхүүнтэй компани юм.

Бид 2 жилийн турш хуримтлуулсан мэдээллийн сан болон туршлага дээрээ үндэслэн хэрэглэгчдэдээ хүссэн үл хөдлөх хөрөнгийг  богино хугацаанд нийлүүлж өгдөг. Үүнд: орон сууц, оффис, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний  зориулалтай, аялал жуулчлал болон уул уурхайн салбарын бүхий л үл хөдлөх хөрөнгүүд орно.

Зах зээл дэх өрсөлдөгчөөсөө ялгарах бидний давуу тал бол, шүүлтүүргүй явагдаж байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрх мэдээ мэдээллийг хэрэглэгчид илүү мэргэшсэн байдлаар цогцоор нь бодит байдалд нийцүүлэн хүргэх, хэрэглэгчээ сургах, аюулгүй байдлын үнэлгээ хийх замаар хэрэглэгчдэдээ илүү бодитой баталгаатай, буух эзэн буцах хаягтай Монголд хамгийн тохиромжтой эд хөрөнгийг олоход тусалж чаддаг.

- Амжилтын эх үүсвэр юун дээр тогтдог вэ? 

- Шаргуу, уйгагүй хөдөлмөр хүнийг амжилтад хүргэдэг. Хийж байгаа зүйлдээ дурлаж, хүсэж хийх хэрэгтэй. Жишээ нь 1 байрыг хэдэн ч удаа үзүүлсэн болно, яг тохирсон худалдан авагч буюу таалагдсан хайж байсан хүн гараад л ирдэг.

- ҮХХ -ийн реалтор гэж ямар хүнийг хэлэх вэ?   

- Зохих мэдлэг, ёс зүй бол заавал эзэмшсэн байх ёстой чанарууд, хамгийн чухал нь энэ салбарт ажиллаж байгаа хүн ямар ч үед мэдрэмжтэй, авхаалж самбаатай, асуудлыг шийдвэрлэж чаддаг, харилцаж байгаа хэрэглэгчдээ бүрэн мэдэрч ойлгож, зөв шийдвэр гаргахад нь чин сэтгэлээсээ тусалж чаддаг хүнийг хэлнэ.

- Иргэд зуучлалын газраар үйлчилгээ авч сурч байгаа юу?

- Монголчууд зуучлалын газраар үйлчилгээ авдаг болж байна. Гадаадад бол зуучлалын үйлчилгээгүйгээр ажил явуулах боломжгүй байдаг.

- Зуучлалын байгууллагад хандаж үйлчилгээ авахын ач холбогдол юу вэ?

- Энэ нь ганцхан үйл ажиллагаанаас гадна төлөөлөл, үл хөдлөх хөрөнгийн менежмент,  өмчийн үнэлгээ, хуулийн зөвлөгөө, интерьер дизайн, тавилга, санхүүгийн зуучлал гэх мэт үйлчилгээ хамт явагдаж байдаг цогц үйлчилгээний нэг хэлбэр юм. Хамгийн чухал нь хэрэглэгч шийдвэр гаргаж   чадахгүй байгаа тохиолдолд зуучлагчид хандсанаар буруу шийдвэр гаргахаас зайлсхийх замаар хөрөнгөө цаг алдалгүй худалдах, тохирсон хөрөнгийг худалдан авах боломж бүрддэг.  

- Энэ салбарт ажиллаж байгаа залуучуудад гарын авлага болохуйц ямар ном санал болгох вэ?                             

- Өөрийгөө нээж танин мэдэх үүднээс уран зохиолын болон, уран зөгнөлт ном сонгож уншихыг санал болгомоор байна.

- Үл хөдлөх зуучлагчдын баярын өдөр гэж бий болговол та дэмжих үү. Хэрвээ дэмжиж байгаа бол хэдэн сард байвал зүгээр вэ?

- Шаардлагагүй байх

- ҮХХ зуучлалын салбарт бие даасан зохицуулах хууль хэрэгтэй юу?

- Зуучлалын үйлчилгээний салбарт хуулийн зохицуулалтууд байдаг. Одоогийн хөгжилтэйгөө уялдуулаад шинэчлэх шаардлагатай. Хууль хүчний байгууллагууд зуучлагчийг илт буруушаасан зуучлагчаас аль болох зайлсхийх өнгө аястай анхааруулга ухуулгыг хийдэг, зуучлагчийн эрх ашиг хохирсон асуудлууд ч байдаг. Аль болох хуулийн хүрээнд ажиллавал бусад зуучлагч нарынхаа талаар бүх хүмүүст ташаа ойлголт үлдээхгүй шүү дээ.

- Зуучлал хийж байх энэ хугацаанд өөрт тохиолдсон хүндхэн хөгтэй сургамжтай зүйлээсээ хуваалцахгүй юу.

- Байнгын л хөгжилтэй дүр зураг ш тээ. Хэрэглэгч эхлээд 1 байр асууж залгаж байснаа манайд тэнд тийм байр байгаа гээд хэлэхээр баярлаад баахан байр асууж сонирхдог, сүүлдээ зовлонгоо ярина, анх юу ярьж байснаа мартчихсан биднийг ч бас мартуулчихсан хамт ярьж гарна шүү дээ. Бас өөр юу юу зуучилж зарах уу тэрийгээ ч зармаар байна энийгээ ч зармаар байна гээд баахан эд хогшлоо хэлээд санал болгоод унадаг гэх мэт

Эх сурвалж: ҮХХ зуучлалын захирлуудын цуврал блиц ярилцлага - 17


Шинэ мэдээ
Их уншсан