"/> "/>

“ICT EXPO-2023” Мэдээллийн технологийн үзэсгэлэнг сурвалжиллаа

Салбарын мэдээ, мэдээллүүд     2023-06-11     995
Маркетинг & Редакцийн зөвлөл     ОронсууцЦЭГКОМ©

Манай улсын эдийн засгийн хөгжлийн чухал салбаруудын нэг болсон мэдээлийн технологийн “ICT EXPO-2023” экспо 6 дугаар сарын 09- 11- ний өдрүүдэд зохион байгуулагдаж дууслаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг экспо нь 16 дах жилдээ болж байгаа манай мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ бөгөөд энэ жилийн хувьд “Mindgolia” уриа дор олон улсын хэмжээнд зохион байгуулагдснаараа өргөн цар хүрээтэй боллоо.

“ICT EXPO-2023” экспоны ерөнхий зохион байгуулагчаар Мэдээлэл, технологийн үндэсний парк, дэмжигч байгууллагаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран ажиллажээ. Түүнчлэн, үндэсний 150 гаруй компани, олон улсын 10 гаруй байгууллагууд оролцож, орчин үеийн технологийн дэвшил, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход бодлого хэлэлцэж, бизнесийн санаагаа нэгтгэж ихээхэн хувь нэмэр орууллаа.

“ICT EXPO-2023” экспоны онцлог нь байгальд ээлтэй байдал байсан бөгөөд оролцогч, зохион байгуулагчид сурталчилгааны болон тараах цаасан хэвлэмэл материалыг ашиглаагүй бөгөөд дижитал самбар, аппликейшн, QR код зэргийг ашиглсан нь аливаа олныг хамарсан арга хэмжээг бүртгэлээс нь эхлээд дуусах хүртэл цаас ашиглахгүйгээр шийдвэрлэж болдгийг харуулсан нь нэн дэвшилтэт явдал байлаа. “ICT EXPO-2023” экспонд ОронсууцЦЭГКОМ© технологийн олон компаниудтай уулзаж, энэ салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагад дундын хэрэглээний цахим тавцангууд хэрхэн оршиж, ажиллаж болох талаар хэлэлцэж, цаашид хамтран ажжиллаж, хөгжиж болох бизнесийн хэлцлүүдийг өрнүүллээ.

Хүн төрөлхтөн нээлттэй арилжааны үеээс Доткомын үе, улмаар АйТи- гаас ЭйАй буюу хиймэл оюун ухааны үе рүү шилжиж байна. Энэ шилжилт нь 30- 40 жилийн хугацаанд болжээ. Тэгвэл хиймэл оюун ухаан биднээс юуг хүлээж, юуг шаардаж байна вэ? Хиймэл оюун ухаан мэдээллийн технологийн салбарыг хэрхэн өөрчлөх вэ? Түүнтэй бидний амьдрал, эрхэлж буй бизнес хэрхэн хөл нийлүүлэн алхах вэ гэсэн асуултуудад хариулт олох шаардлага өмнө үүсээд байна.

Мэдээллийн технологи дахь хиймэл оюун ухаан нь ирээдүй, түүнд байгаа бүх зүйлийг тодорхойлдог орчин үеийн ойлголт юм. Хиймэл оюун ухаан нь уламжлалт тооцооллын алгоритм аргуудыг өөрчилсөн төдийгүй олон салбарт нэвтэрч, тэдгээрийг мөн эрс өөрчлөлтөд хүргээд байна. Дэлхий, хүн төрөлхтөн өмнө байснаасаа илүү дижиталчлагдаж, ганц технологийн ч биш бүх салбарууд илүү ухаалаг болж байгаа тул мэдээллийн технологийн, үүний дотор манай компаниуд ч хиймэл оюун ухааны тэсрэлтийн үеийн үйл явцын нарийн төвөгтэй байдал, инновацийг хурдасгуурыг хурдан ойлгож, хөл нийлүүлэн алхаж хөгжих ёстой болж байна.

Өдгөө бидний амьдрал, эргэн тойронд байнга өөрчлөгдөж байдаг нийгэм, улс төр, эдийн засаг, технологийн гээд... амьдралын бүхий л талбарт аажим өөрчлөлт явагдаж байна. Бидний амьдралд хэдэн жилийн өмнө сонсогдоогүй олон зүйл ил гарч, тэр бүхэн өнөөдөр энгийн зүйл болж, бид орчин үеийн технологийн шинэ санаа, ололт, өөрчлөлтөд хурдан дасан зохицож байна. Хэдийгээр тийм ч, энэ нь ялангуяа бидний эрхэлж байгаа ажил мэргэжлийн тухайд таатай сайхан байна гэсэн үг нэгэнт биш болжээ. Жишээлбэл, судалгаанд үнэн хэрэгтээ дөрвөн америк хүн тутмын нэгнийх нь ажлын байр ойрын 20 жилийн дотор байхгүй болно гэж тооцоолсныг харж болох бол найман хүн тутмын нэгнийх нь одоогийн ажил дараагийн таван жилд байхгүй болно гэж авч үзсэн байна. Тэгвэл сүүлийн гурван жилийн хугацаанд хиймэл оюун ухааны ур чадвар, мэдлэгтэй ажилчдын эрэлт хэрэгцээ хоёр дахин нэмэгдсэн тухай Indeed.com ажил хөдөлмөрийн цахим хуудсанд мэдээлжээ. Тэгвэл үүн дээр нэмэхэд, Дэлхийн эдийн засгийн форумаас өнөөгийн хүүхдүүдийн 65 хувь нь өсч том болоход өдгөө хараахан байхгүй ажилтай болно гэж мэдэгдсэн. Хиймэл оюунд тулгуурласан технологийн өөрчлөлтүүд нь олон тодорхойгүй байдлыг бий болгож байна. Өнөөгийн ажиллах хүчний одоо эрхэлж байгаа ажлыг тэс өөр болгох нь тодорхой тул ирээдүйг зөгнөж чадахгүй ч, төсөөлөх боломж бидэнд нээлттэй байна. Бид ирээдүйн карьерынхаа талаар нэлээд сандралтай байхад өнөөдөр гайхах зүйл алга!

ОронсууцЦЭГКОМ© ойрын ирээдүйн эдгээр өөрчлөлт цаашид хэрхэн өрнөх, орчин үеийн хэмнэлтэй хөл нийлүүлэхэд юунд ач холбогдол өгөх, юуг илүү анхаарах, бас юуг нь орхиж шинэчлэх шаардлагатайг анхааралтай ажиглаж, судалж байгаа учраас “ICT EXPO-2023”- д оролцогч технологийн компаниудтай ажил хэрэгч уулзалтуудыг хийлээ. Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарууд нь манай орны эдийн засгийн суурь бөгөөд тэргүүлэгч нь юм. Хамгийн их хэмжээний хөрөнгө оруулалт хийгддэг, хамгийн олон хууль үйлчилдэг, хамгийн олон тоглогчтой, хамгийн их нөлөөтэй салбаруудын ирээдүйн хөгжил хиймэл оюуны эрин үеийн хаалгыг хэрхэн нээх, босгыг хэрхэн давах, анхны алхам нь юу байх шийдлийг эрэлхийлж байна.

Сэтгүүлч: Маркетинг & Редакцийн зөвлөл

Эх сурвалж: ОронсууцЦЭГКОМ©


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан