"/> "/>

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН БОРЛУУЛАЛТЫН МАРКЕТИНГ

ОронсууцЦЭГКОМ© онцлох мэдээ     2023-06-14     909
Маркетинг & Редакцийн зөвлөл     ОронсууцЦЭГКОМ©

Олон жил үйл ажиллагаа явуулж байгаа олонд танигдсан, олон хандалттай ОронсууцЦЭГКОМ© www.oronsuuts.com өнгөрсөн 12 жилийн хугацаанд оронсууц, хаусны төслүүдийн болон үл хөдлөх хөрөнгийн борлуулалтыг нь нэмэгдүүлэх, компаниудыг холбох мэдээллээр хангадаг барилга болон үл хөдлөх хөрөнгийн салбарын цахим тавцан болсон. Монголын үл хөдлөх хөрөнгийн олон компаниудаас гадна хэрэглэгч иргэд өөрийнхөө үл хөдлөх хөрөнгөө худалдахын тулд энэ цахим хуудсанд ханддаг нь хэрэглэгчдийн тоог маш ихээр нэмэгдүүлдэг. ОронсууцЦЭГКОМ© цахим тавцангийн зорилго нь Үл хөдлөх хөрөнгийн компаниудын борлуулах бүтээн байгуулалтын төслүүд, үл хөдлөх хөрөнгөд нь дэмжлэг үзүүлэх, борлуулалтыг нь дэмжих, худалдан авагч олоход нь туслах, борлуулалтын хугацааг нь багасгахад оршдог.

ОронсууцЦЭГКОМ© цахим тавцан нь Монгол Улс даяар, тодорхойлбол хот, аймаг орон нутагт ажиллаж байгаа үл хөдлөх хөрөнгийн тусгай зөвшөөрөлтэй борлуулалтын болон эзэмшлийн удирдлагын компаниуд, тэдний агентууд, үл хөдлөх хөрөнгөө худалдагч, худалдан авахаар эрэл хайгуул хийж байгаа боломжит, чадамжит худалдан авагч олон нийтийн хэрэглээнд зориулагдсан. Тухайн орон нутаг ба зах зээлд үл хөдлөх хөрөнгө худалдагч, худалдан авагч, цаашилбал үл хөдлөх хөрөнгө бүтээн байгуулалтын компани болон төслүүдийг тэдэнтэй холбоход ОронсууцЦЭГКОМ© онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс, танай үл хөдлөх хөрөнгийн агентлаг өөрсдийн компани, брэндээ болон борлуулах үл хөдлөх хөрөнгөө танилцуулах байдлаар зах зээл дээрээ өрсөлдөх давуу байдлаа сайжруулах, үнэ цэнэ олж авахын төлөө ОронсууцЦЭГКОМ© цахим тавцантай бүх талаар хамтран ажиллаж боломжтой. Тэгвэл санал болгож байгаа үйлчилгээний боломжуудыг тайлбарлан жагсаавал:

  1. ОронсууцЦЭГКОМ© цахим тавцанд бүртгүүлж байрших- Өгөгдөх асуулгын дагуу компанийн сайн боловсруулсан дэлгэрэнгүй мэдээллийг бөглөж явуулснаар байрших боломжтой болно.
  2. ОронсууцЦЭГКОМ© цахим тавцанд өөрийн брокер, агент борлуулагчдаа бүртгүүлж байршуулах- Үл хөдлөх хөрөнгийн компани нь мэдээллээ оруулж байршуулснаар түүнд харьяалагдах компанийн борлуулалтын бүх агентууд бүртгэлээ үүсгэж байрших боломжтой болно. Үл хөдлөх хөрөнгийн агентууд овог нэр, утасны дугаар болон цахим шуудангийн хаягаараа өөрийн харилцах дансаа ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ үндсэн цэсний НЭВТРЭХ дэд хэсэгт орж, Үл хөдлөх хөрөнгийн агентаар гишүүний нэвтрэх хүсэлт илгээснээр харилцах код авч зөвшөөрөл үүсгэнэ.
  3. ОронсууцЦЭГКОМ© цахим тавцанд агент борлуулагчид өөрсдийн борлуулах жагсаалтын мэдээллээ оруулах- Нэгэнт компани болон үл хөдлөх хөрөнгийн агентууд бүртгэлээ үүсгэсний дараа өөрсдийн борлуулах 50 хүртэлх шинэ жагсаалтын мэдээллээ оруулж, худалдан авагчдыг хайхаар маркетинг сурталчилгаа хийх боломжтой болно.
  4. Оруулсан шинэ жагсаалтын холбоосоо хуулж аваад Facebook, Twitter, Instagram, YouTube болон Gmail зэрэг олон нийтийн цахим сүлжээнийхээ хэсэгт наагаад тэдгээрээр дамжуулан сурталчилгаа хийж худалдан авагчдаа хайна.
  5. ОронсууцЦЭГКОМ©- ын 10+1 Мэргэжлийн Идэвхтэй Маркетингийн үйлчилгээг авч болно. Уг үйлчилгээнд Зурган постер ба танилцуулга, Нийтлэл, Хөрөг ярилцлага, Ярилцлага нийтлэл, Өдөр тутмын мэдээ, Youtube шторк видео, Youtube Зочны ярилцлага видео, Reel видео, FB live, Цахим шуудангийн үйлчилгээ зэрэг багтана.
  6. ОронсууцЦЭГКОМ© нь үл хөдлөх хөрөнгийн компанийн хүсэлтээр тэдний борлуулж байгаа онцгой жагсаалтыг идэвхжүүлж, илүү өргөн хүрээнд хүргэх маркетинг зохион байгуулах боломжтой болно.

Дээр дурдагдаагүй олон боломжууд байх бөгөөд ОронсууцЦЭГКОМ©- тай хамтран ажиллаж болох ямар ч санал үл хөдлөх хөрөнгийн компани, борлулалтын агент төлөөлөгчдөд нээлттэй юм.

Үл хөдлөх хөрөнгийн салбар нь манай улсын эдийн засгийн чухал хэсэг бөгөөд өндөр үнийн дүнтэй хөрөнгө оруулалт ихээр шаарддаг. Энэ салбарын хөрөнгийн урсгал нь эдийн засгийн аль ч салбартай харьцуулшгүй их байх тул үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эдийн засгийн эрүүл байдал нь нийт эдийн засагт гол нөлөө үзүүлдэг. Тиймээс, үл хөдлөх хөрөнгийн салбарыг нээлттэй, чөлөөтэй эдийн засагтай улс үндэстний хувьд эдийн засгийн хамгийн чухал суурь салбар болгож авч үздэг. Үл хөдлөх хөрөнгийн компаниуд ч ингэж харж, бизнесийн ирээдүйн өсөлтөө зөв зүйтэй төлөвлөх нь чухал бөгөөд үүнд тогтвортой маркетингийн бодлого онцгой байр суурийг эзэлнэ.

Борлуулалтын болон эзэмшлийн удирдлагын компаниуд, тэдгээрийн борлуулагчид эрхэлж байгаа үл хөдлөх хөрөнгийн ажил үйлчилгээгээ урт хугацаагаар өсөлттэйгээр харж, ирээдүйд ирэх ашиг орлогын эх сурвалжийг өнөөдөр бүтээхэд нь олон жилийн туршлагатай ОронсууцЦЭГКОМ© цахим тавцан нь олон бүтээгдэхүүнээс бүрдсэн мэргэжлийн идэвхтэй маркетингийн арга зүйгээр танай үйлчилгээ болон брэндийн өрсөлдөх давуу талуудыг давтамжтай, тасралтгүй, тогтвортой сурталчилж өнөөгийн болон ирээдүйн үнэ цэнийг бүтээж, дэмжиж, тусалж ажиллахад бэлэн байна.  

ОронсууцЦЭГКОМ©

Маркетинг & Редакцийн зөвлөл

86299966

Сэтгүүлч: Маркетинг & Редакцийн зөвлөл

Эх сурвалж: ОронсууцЦЭГКОМ©


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан