НОСК: Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхлээгүй байна

Орон сууц ком сайтын хуучирсан мэдээ рүү иргэд хандалт өгч орж байгаа учраас та бүхнийг Түрээсийн орон сууцны бүртгэлийг https://nosk.ub.gov.mn/#/system/khuselt хаягаар орж бүртгүүлэхийг зөвлөж байна.
Нийслэлийн орон сууцны корпорацийн үүдэнд иргэд банкинд дугаарлаж байгаа юм шиг ээлж дараалан ирж, нэг л зүйлийг асууж тодруулж байв. Тэр нь "түрээсийн 972 айлын орон сууцны бүртгэл хэзээ эхлэх вэ, ямар хүнийг оруулах вэ" гэж давтан, давтан асууна.
Засгийн газраас “Буянт-Ухаа-2” 972 айлын орон сууцыг нийслэл рүү шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Мөн өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг С.Амарсайхан тус орон сууцыг Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/ руу шилжүүллээ гэж мэдээлсэн. Дараагаар нь НОСК-ийн захирал Б.Сүхбаатар “Иргэдийг түрээсийн орон сууцанд нээлттэйгээр цахим хэлбэрээр бүртгэнэ” гэж хэвлэлд тодруулга өгсөн. Энэхүү мэдээллийн дараагаас иргэд энэ долоо хоногт бүртгэх юм байна гэж ойлгоод НОСК-ийн үүдэнд дугаарлаж байгаа нь энэ аж.
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн орон сууцны корпорацид түрээсийн орон сууцыг хэнд, хэрхэн олгох вэ, ямар шаардлага тавих талаарх албан ёсны мэдээлэл гараагүй, Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын захирамж албажиж ирээгүй байна. Нэг тал нь “шилжүүллээ” гэж яриад, нөгөө тал нь шилжин ирээгүй, албан ёсоор хүлээн аваагүй гэх тайлбарыг иргэд илэрхийлж байлаа.
Төрийн байгууллагын бичиг цаасны асуудлаа шийдэж чадахгүй, удаашралтай байгаагаас болж, иргэд маш их хүлээлттэй, ямар нэгэн мэдээлэл олж авах болов уу гэсэн хүлээлттэй, НОСК руу тасралгүй зорин очиж байна. Шийдвэр хэзээ албажиж, иргэдийг хэзээ бүртгэх талаар НОСК-оос албан ёсны тайлбар, тодруулга авахаар хандлаа.
“Буянт-Ухаа 2” буюу 972 айлын орон сууц нь өнөөдрийн байдлаар Нийслэлийн орон сууцны корпорацид албан ёсоор шилжин ирээгүй байгаа тул тодорхой мэдээлэл, албан ёсны тайлбар өгөх боломжгүй. Зургаан сарын сүүлээр буюу долоон сарын эхээр холбогдох журам нь гарсны дараа иргэдийг бүртгэж эхэлнэ гэсэн тайлбарыг өглөө. Мөн 972 орон сууцыг тэр чигээр нь түрээслэх үү, эсвэл тодорхой хэсгийг нь түрээслэх үү зэрэг асуудал ч тодорхойгүй байна гэсэн тайлбарыг НОСК-аас өглөө.
НОСК-ийн үүдэнд, түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй, холбогдох мэдээллийг нь чих тавин хүлээн сууж буй иргэдээс байр суурийг нь тодрууллаа.
-Иргэн Б: “Оюутолгойд ажилладаг нэг хүн зургаан сая төгрөг өгөх юм бол байрыг нь зохицуулаад өгье” гэж хэлсэн. Тэгээд бүртгээд эхэлчихсэн юм болов уу, дуусчихсан юм биш байгаа гээд ажлаасаа чөлөө аваад энд яараад ирсэн чинь бүртгэл нь эхлээгүй байна. Журам нь ч батлагдаагүй, НОСК хүлээж аваагүй гэх юм. Уг нь өнгөрсөн долоо хоногт энэ долоо хоногт бүртгэнэ гэж мэдээлсэн. Гэхдээ гадуур худлаа иймэрхүү төрлийн мэдээллүүд ам дамжин, яригдаж байна. Тиймээс худалд мэдээлэлд хууртагдаж мөнгө төгрөгөө алдах вий. Журам нь батлагдаагүй байхад хэзээ ч хуваарилагдаж энд, тэнд очихгүй байх. Тиймээс тус орон сууцыг хүлээж байгаа иргэд маань анхааралтай байгаарай гэж хэлмээр байна.
-Иргэн Г: НОСК-ийн захирал Б.Сүхбаатар амралтын өдрүүдээр мэдээгээр сууц шилжээд нийслэлийн мэдэлд хүрээд ирсэн гэж хэлсэн. Зургаан сарын 10-аас буюу нэг дэх өдрөөс эхэлж, цахимаар бүртгэнэ гэх мэдээлэл ч яригдаж байсан. Тэр мэдээллийн дагуу энд ирээд байна. Гэвч одоогоор НОСК хүлээж аваагүй гэх юм. Хүлээж аваагүй болохоор мэдээллийг бүртгээд айл оруулна гэсэн зүйл байхгүй л байх. Эндэхийн ажилчдын ярьж байгаагаас нь үзвэл, ахмад настан, шинээр гэрлэсэн гэр бүл гэх зэргээр нийгмийн тодорхой найман бүлэгт хуваарилах юм шиг байна. Тэгээд тэр бүлгийн хүмүүс ийм материал бүрдүүлнэ гээд мэдээлэл нь тухайн сайт дээр нь гарах юм байна. Ер нь энд ирснээс баттай сайтуудын мэдээллүүдийг шалгаад, телевизийн мэдээ үзээд сууж байсан нь дээр гэж хэллээ. Бүртгээд эхлэхээр аяндаа мэдээлэл гарах байх.
Иргэд WWW.NOSK.UB.GOV.MN цахим хуудас болон гар утасны NOSK прогромм хангамж ашиглан, тухайн орон сууцанд бүртгүүлж, хүсэлтээ илгээх бүрэн боломжтой юм байна. Хэрэв иргэн бүртгүүлж чадахгүй тохиолдолд Мишээл Экспод байрлах “НОСК” ХК-ны нэг цэгийн бүртгэлийн ажилтанд хандан бүртгүүлж болно.
Түрээсийн орон сууцтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацийн 7000-6953 утсаар цаг тухайд холбогдож мэдээллээ тодруулна уу.
Эх сурвалж: http://itoim.mn
11 sard iluu tolson tsahilgaam soxiin tolboroo daraagin sard ni suutguulya
ЭНГИЙН ТҮРЭЭСЭНД --- САРЫН 600,0 ТӨЛӨӨД, ДЭЭР НЬ ХЭРЭГЛЭЭГЭЭ 150,0 -200,0 НИЙЛЭЭД САРД 800,0 ТӨГРӨГИЙГ ТӨЛӨХ ТЙИМ ТҮРЭЭСЛЭГЧ ӨНӨӨДӨР УБ ХОТОД ХЭД БАЙГАА БОЛ ДОО НӨХЦӨЛ БАЙДЛАА МЭДЭРДЭГГҮЙ Л ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ ЭНЭ НОСК ЧИНЬ
Хэн тэнд орчихсон юм бэ?
Зүгээр л шууд зарчихсан юм биш үү?
Эсвэл 7 сая аваад Мэргэжлийн Хяналтынхан аль хэдийн хүлээгээд авчихсан гээд хүмүүс байраа түрээслэхээр сонгосон гээд байсан, үнэн юм байна.
Ингэж шоу хийхээ болиочээ.
Ядарсан ард иргэдээ хуурч мэхэлж, доромжилж байна.
Эрхтэн дутуу, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ уг нь Төр илүү харж хандмаар юмаа.
Арайчдээ....Тэтгэвэр, тэтгэмж хэд байгаа билээ?
Эмээ юугаараа авч, юугаараа амьдар гээд байгаа юм бэ?
Төрийн Албан хаагч, Хувийн хэвшлээ дэмжиж болно, гэхдээ эмзэг бүлгийнхэн, өрх толгойлсон эцэг, эх, 18 хүртэлх насны +4 хүүхэдтэй гэр бүл, Настангууд, Хөгжлийн Бэрхшээлтэй эмзэг бүлгийнхнийгээ эхлээд дэмжвэл энэ Төр Засаг ажлаа зөв хийж байгаа юм байна гэж ойлгомоор...
Гэтэл бүгд эсрэгээрээ...хэн мөнгөтэй, өнгөтэй нь хөдөлдөг, хөрвөдөг хорвоо болжээ!!!
Бас 18 хүртэлх насны 4 хүүхэдтэй гэр бүл, Өрх толгойлсон эцэг, эх гэсэн ангилалд маш цөөхөн тоо өгсөн байхад, Төрийн албан хаагч, Хувийн хэвшлийнхэн маш их өндөр квотууд өгч байгаа нь шударга биш байна.
Өндөр настнуудад ч бага байна. Залуу гэр бүлийг дэмжих ёстой ч эхлээд эмзэг бүлгийнхнийгээ харж хандах нь энэрэнгүй шударга нийгэмд зохицох бус уу?
Утас нь дуудаад авахгүй юумаа энэ тал дээр харйу өгнө үү
Утас нь дуудаад авахгүй юумаа энэ тал дээр харйу өгнө үү
www.nosk.ub.gov.mn