"/> "/>

Метаверс буюу дижитал амьдралын шилжилтэд Монгол Улс бэлэн үү?

Метаверс (Metaverse) нь компьютерийн салбарын олон хүмүүсийн үзэж байгаагаар интернетийн дараагийн шинэ давталт гэж үздэг алсын хараа юм. Хүн төрөлхтөн биет бодит ертөнцөд байхгүй өөр амьдралыг мэдэрч болох, одоогийн бидний мэдэж байгаагаар цорын ганц дэлхий нийтээрээ хуваалцсан дундын 3D виртуал орон зай буюу цахим ертөнц нь Метаверс юм. Товчхондоо, метаверс нь хэрэглэгчдэд дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа өөр бусад хэрэглэгчидтэй онлайн буюу цахим ертөнцөд өөрийнхөө цахим хувилбар буюу аватарыг бий болгон, түүндээ орон зайг үүсгэх боломжийг олгодог. Ингэхдээ хэрэглэгчдэд виртуал хэлбэрийн өргөтгөсөн бодит орон зайг чихэвч болон нүдний шил ашиглан цахим амьдралд оролцох, сурч боловсрох, судлах, бизнес хөгжүүлэх боломжийг олгодог. Нөгөө талаараа, Метаверс нь Веб 3.0 хэмээх интернетийн шинэ орчин буюу орон зай юм. Хиймэл оюун ухаан (AI) болон шинээр гарч ирж буй 3D дүрслэлийн технологи дээр бүтээгдсэн метаверс нь дижитал ертөнц буюу интернет дэх физик орон зайн мэдрэмжийг бий болгодог. Метаверс бий болсноор хэрэглэгчдийн дунд газарзүйн хил хязгаар нь хамааралгүй болсон.

Өнөөдөр цахим ертөнц, хэрэглээ асар хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор олон ажил мэргэжлүүд технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахаас өөр сонголтгүй болж байна. Тэдгээрийн заримыг дурдвал аялал жуулчлал болон үл хөдлөх хөрөнгийн салбарын ажил мэргэжлүүд орно.

Метаверс нь цахим аялагчдад гэрээсээ гаралгүйгээр шинэ улс, газар орон, амьдрал, түүхэн дурсгалт газар, музей, тэдгээрийн үзмэрийг үзэх, судлах боломжийг олгодог. Энэ нь тэдэнд бодит биеээрээ аялал хийж чадахгүй үед аюулгүй аялах, цаг хугацаа хэмнэх, өртөг багатай аялах нөхцлийг бүрдүүлэх бөгөөд виртуал газар орон тул төөрөх болон аливаа эрсдэлгүй, бие махбодийн аюулгүй байдлын талаар санаа зовох зүйлгүй болно.

Тэгвэл метаверс үл хөдлөх хөрөнгийн зах зээл олон жилийн турш хөгжиж ирсэн. Дэлхийн томоохон бизнес эрхлэгчид болон жижиглэн худалдаачид аль хэдийн газар худалдаж авч, виртуал үл хөдлөх хөрөнгө барьж байна. Виртуал өмчийг олж авсан эдгээр эхэн үеийн хэрэглэгчид өрсөлдөгчөө ялахын тулд яаран метаверс дэх суурийг тавих сонирхолтой байдаг нь энэ зах зээлд хичнээн их боломжууд байгааг илтгэнэ. Метаверс нь хүмүүс виртуалаар харилцах олон шинэлэг шинэ арга замыг нээж өгч байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн борлуулалт нь үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Цахим буюу виртуал бодит байдлыг ашиглан боломжит худалдан авагчид чөлөөт цагаараа өөрсдийн гэрээсээ худалдан авахыг хүссэн хувийн болон орон сууцны үл хөдлөх хөрөнгөөр аялж, 3D дүрслэлийг шимтэн үзэх боломжтой.

Нэгэнт Вэб 3.0 нь интернетийн хамгийн сүүлийн үеийн хувилбар бөгөөд блокчейн технологийг ашиглан төвлөрсөн бус, харилцан ажиллах боломжтой дижитал орчныг бий болгох зорилготой тул өргөтгөсөн орон зайтай интернетэд үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын олон сувгийн хандалтыг дэмждэг байх нь бизнесийн онцлог нь юм.

Өнөөдөр дэлхийн үл хөдлөх хөрөнгийн салбарт

  • Метаверс зах зээл
  • Метаверс үнэлгээ, үнэ
  • Метаверс компани
  • Метаверс агент, брокерууд, цаашилбал
  • Метаверс ажил үйлчилгээ бий болсон, энэ нь энгийн хэрэглээ рүү шилжих нь гарцаагүй боллоо.

Товчоор тайлбарлавал, цахим хөгжлийн “Метаверс усан онгоц” аль хэдийнээ хөдөлж, олон шинэ боломжуудыг нээх аян замдаа гарсан байна. Бидний Монгол Улс ард үлдэж хоцрох уу, эсвэл тэрхүү хөлөг онгоцонд багтан сууж, бизнесийн шинэ боломжуудыг нээх сонирхолтой бөгөөд гарцаагүй аялалд хамтдаа аялах уу? Мэдээж Монгол Улс технологийн өөрчлөлт дэвшилтэй хамтран аялахыг хүснэ. Энэ бол бидний сонголт бөгөөд энэ сонголтыг ирээдүйн 10, 30, 50, 100 жилийн өнгийг тодорхойлох залуучууд бахархалтайгаар хүлээн авна.

Метаверс технологийг ашиглан дижитал ертөнцөд Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь шийдлээ хүлээж байгаа дээрх олон асуудлуудын заримыг нь шийдвэрлэх боломжийг бодитоор бий болгохоор Хамтран ажиллах санамж бичгийг Солонгосын Wannabe group Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам болон Үндэсний Үл Хөдлөх Хөрөнгийн Хөгжлийн Нийгэмлэгтэй үзэглэжээ. Хамтын ажиллагааны хүрээнд одоогийн Улаанбаатар хотыг 10 сая хүн амтай ирээдүйн “Метаверс Улаанбаатар хот” болгон хувиргах, Монголыг сонирхдог дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс Улаанбаатарт амьдрах, аялах, үл хөдлөх хөрөнгөө худалдах авах, хөрөнгө оруулах нөхцлийг бүрдүүлэхийг зорьж байна. Цаашилбал, Үндэсний болон хэлний саадгүй олон улсын зах зээлд хязгааргүй ажиллах боломжтой  эрин үеийн эхлэл дэлхийн жишигт нийцсэн Метаверс их сургуулийг байгуулж, Монгол залуусыг сургаж, дэлхий аль ч оронд метаверс ертөнцөд ажиллах боломж нээгдэх тухай ярилцаж байна. Тэд “Ирээдүйн Монгол Улс”, “Ирээдүйн Улаанбаатар”- ыг төсөөлж, хамтдаа бүтээхээр сэтгэл, зориг шулууджээ.

Аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгийн хувьд манай улсад шийдлээ хүлээж байгаа маш олон асуудал, ажил хэргүүд байгаа. Салбаруудын хөгжлийн бодлого боловсруулах, хууль эрх зүйн орчинг бий болгох, мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн сургалт, олон талт судалгаа, үндэсний хэмжээний хөтөлбөр, төслүүд хэрэгжүүлэх гээд олон асуудлуудын заримыг нь нэрлэж болно. Тэгвэл эдгээр асуудлуудыг Метаверс технологи зөв, хурдан шийдэх боломжтой бөгөөд энэ нь Монголыг дэлхийд сурталчлахаас гадна манай залууст ажлын шинэ байрыг бий болгох, дэлхий дахинд гарч оюун ухаанаа уралдуулах, түүгээрээ залуучуудыг амьдралын идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх, цаашилбал гадаад валютын орлого нэмэгдүүлэх, бизнесийн аялал жуулчлалыг хөгжүүлэх технлологийн хөрөнгө оруулалт болох юм.


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (5)

2023-09-15 23:11   WANNABE GROUP
Бұл схема бойынша компания Кореяда 30 000 құрбан болды. Олар инвестор ретінде табыстарын жәбірленушілермен бөлісуге уәде берді. Енді олар бөліспейді және компанияда пайда жоқ деп айтты. Кешіріңізші. Сақ болыңыз.
2023-09-15 22:14   залилангийн гэмт хэрэгтэн
Энэ бол Солонгост Понзи схемээр олон хохирогчийг бий болгосон гэмт хэрэгтэн, болгоомжтой байгаарай.
2023-09-15 19:25   Солонгосын санхүүгийн хяналтын алба
Нийтлэлд дурдагдсан Wannabe групп нь Солонгост хууль бус понзи схемийн хэргээр цагдаад шалгагдаж байгаа залилангийн компани бөгөөд Солонгост 30,000 хохирогчийг үүсгээд байгаа бөгөөд тэд танай улсад дахин залилан хийх эрсдэлтэй тул болгоомжтой байгаарай.
2023-09-15 15:48   Munkh ramzai
SUPER. Ulaanbaatar delkhiid ankhdarch meta hot bolno
2023-09-15 11:46   oogii
good news thanks
Шинэ мэдээ
Их уншсан