"/> "/>

150 ширхэг ургаа мод ашиглан барьсан байшин

Италийн архитектор Луциано Пиа нь хот суурийн газарт хүн, байгаль хоёр хамтдаа оршин тогтнох тал дээр гайхалтай алсын хараатай зүйл хийжээ. Энэ бол Италийн Турин дах түүний бүтээсэн "Verde 25" хэмээх өтгөн модод, ган тулгуур ашиглан хийсэн 5 давхар гөрмөл орон сууц юм. Энэ аварга модон байшинд амьдрдаг хотын иргэд тун сэтгэл хангалуун байдаг гэнэ. 

Барилгын загварын шат бүрт байгалиасаа мэт төрхийг шингээсэн. Түүний органик бөгөөд тэгш бус хэлбэр нь барилгын хаагуур нь ч модод соёолон ургах боломж олгодог. Хашаанд оршин суугчид амрахад зориулагдсан цөөрөм бүхий талбай, 150 ширхэг навчит мод бий. Өвөл нарны элч үгүйлэгдэх үед, моддын навчис унасан байх учир, гэрэл сайн тусдаг байна.

Уг барилга хотын бохир агаарыг цэвэрлэж, оршин суугчдаа дуу чимээнээс тусгаарлаж чаддаг байна. 

Эх сурвалж:www.caak.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан