"/> "/>

“Гуталгүй” Л.Пүрэвбаатар 140 айлын орон сууц бариулж байна

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарыг албаны мөнгөнөөс 600 000 төгрөгөр гутал авч өмсөхийн зэрэгцээ 200 сая төгрөгийн үнэтэй машин унаж, 1.5 тэрбум төгрөгөөр шинэ байртай болсон гэх мэдээлэл тархаад байгаа. Энэ мэдээлэлд тэрбээр гүтгэлэг хэмээн албан ёсны мэдэгдэл хийгээд амжсан. Энэ дуулиан намжаагүй байхад Л.Пүрэвбаатар гэх энэ эрхэм чамгүй хөрөнгө чинээтэй нэгэн бололтой гэх баримт байна. Тодруулбал Л.Пүрэвбаатар нийслэлийн Баянгол дүүрэгт 140 айлынорон сууц бариулж байгаа ажээ.

Хүүхдийн тоглоомын талбай байсан уг газрыг тэрбээр 10 гаруй жилийн өмнө доороо гаражтай, дээрээ хүүхдийн тоглоомын талбай барина хэмээн худалдан авсан байдаг. Харин өнгөрсөн хугацаанд энэ бодлоо эрс өөрчлөн 12 давхар барилга барихаар төлөвлөөд ажил хэрэг болгож байгаа нь энэ. Тэрбээр бүх зөвшөөрлөө зохих журмын дагуу авсан байдаг юм билээ. Гэхдээ зарим нэг хууль, дүрэм журмы зөрчсөн гэдгийг хэлэх хүн ч байдаг.

Эх сурвалж: www.dorgio.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан