"/> "/>

Энэ зун байшингаа гүйцээж, орно оо.

Батхүү, Тунгалаг хоёр гурван саяаар авсан жижгэвтэр хашаандаа гэр барьж амьдраад гурван жил болжээ. Гэхдээ зүгээр байсангүй цалингаасаа илүүчлэн байж 6*7 харьцаатай дүнзэн торх авчихсан, бас ч үгүй хашааныхаа баруун хойд талын бага зэрэг хэвгий газрыг тэгшилж байгаад түүндээ таарсан хундам цутгачихсан байгаа. Гэвч өглөө ажилдаа гараад оройдоо ирдэг тэр хоёр эхлүүлсэн ажлаа дуусгаж чадалгүй 2 жилийн нүүр үзэж байна. Ажлын цагт баригдан байшингаа гүйцээж чадахгүй яваа тэр хоёр энэ жилийнхээ ээлжийн амралтыг 6, 7 сард ээлжлэн авч нутгийн гарын дүйтэй хүнээр байшингаа гүйцээлгэхээр ярилцжээ. Юу байхав, ердөө сар гарны дараа байшин барих хүн ажилдаа орохоор тохирсон тул хашаа байшин барих зээл хөөцөлдөж эхэлжээ. Бидэнд хандан зээл хэрхэн авах талаар зөвлөгөө хүссэн бөгөөд бид доорх зөвлөгөөг өгч байна.

 1. Ямар банкууд энэ зээлийг олгож байгаа вэ?

  ХААН, Хас, Голомт, Төрийн банкууд хашаа байшин барих зээлийг олгож байна.

Банк болгоны тавь буй шалгуур, бүрдүүлэх материал нь харилцан адилгүй боловч та энэ бүхнийг нэг дороос харж болно. Та сонирхож буй банкаа доороос сонгон хэрэгтэй мэдээллийг авна уу.

ХААН БАНК (http://www.mongo.mn/product/2113)

ХАСБАНК (http://www.mongo.mn/product/2104 )

ТӨРИЙН БАНК (http://www.mongo.mn/product/2117 )

ГОЛОМТ БАНК (http://www.mongo.mn/product/2115 )

  Та тухайн банкны ажилтантай холбогдож өөрийн асуултаа ч шууд тавих боломжтойг мэдсэн байх.

Дээр дурдсан дөрвөн банкны хувьд 2015 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар дундажлан тооцоход, энэ зээлийн хүү сард 1,73% – 1,5% байна. Барилгын төсөвт ажлын 20 хувийг зээл хүсэгч өөрөө хийж гүйцэтгэсэн, эсвэл материалуудаа худалдан авсан байх шаардлагатай. Дунджаар 5 жилийн хугацаатай энэ зээлийг авч болохоор байна.

    2. Хэдийг дээд тал нь авч болдог бол, сард хэдийг төлөх вэ?  

Банк бүр харилцан адилгүй хэмжээний зээл олгож байгаа ч дунджаар 30 хүртэл сая төгрөгийн зээл олгож байна. Гэхдээ үүнээс гадна та бас тодорхой хэмжээний ажил гүйцэтгэж, материал авсан байх ёстой. Та барилгын ажлын 20 хувийг урьдчилан гүйцэтгэсэн байх ёстой. Үүнийг жишээгээр тайлбарлая.

Таны барьж буй байшингийн төсөв 25 сая төгрөг байхаар зохиогдсон бол та үүний хорин хувь буюу 5 сая төгрөгийн ажлыг урьдчилан гүйцэтгэсэн, эсвэл үүнтэй дүйцэхүйц материалыг худалдан авсан байх ёстой. Энэ тохиолдолд таны авч болох зээлийн хэмжээ 20 сая байна. Харин сар бүр хэдэн төгрөг төлөхийг зээлийн хүүгээс хамааруулан тооцвол доорх байдалтай байна.

  3. Барьж байгаа байшинтайгаа холбоотой ямар бичиг баримтууд бүрдүүлсэн байх ёстой вэ?

Та барьж буй байшинтайгаа холбоотойдоорх бичгүүдийг бүрдүүлэх ёстой. Үүнд:

-Газар өмчлөх эрхийн гэрчилгээ, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт

-Газрын кадастрын зураг

-ЭУБА-наас уг газрыг өмчилж буй талаар лавлагаа

-Барьж буй байшингийн план зураг

-Барилгын ажлын төсөв

-Барилгын ажлын гүйцэтгэл, зарцуулсан болон худалдан авсан материалын жагсаалт

Зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай.

  

Эдгээрээс хамгийн бэрхшээлтэй нь барилгын ажлын төсөв байдаг бөгөөд та бүхэн жишээ болгон энэ(http://www.mongo.mn/c/236 ) нийтлэлийг уншиж үзнэ үү. Батхүү байшиндаа энэ зун амжиж орохын тулд бүх ажлаа одооноос төлөвлөж эхэлсэн. 

Танд ч мөн адил амжилт хүсье.

Эх сурвалж:  www.mongo.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан