"/> "/>

Ирээдүйд модон байшин дэлхий дахины хэрэглээ болно

Ванкуверийн архитектор Майкл Грийний “MGA” компани нь 29,5 метр өндөр байшинг дан модоор хийжээ. Сүүлийн үед өндөр байшинг модоор хийх төсөл санаанууд ихэсч байгаа бөгөөд сардаа 1-2 шинэ модон байшингийн төслүүд энд тэнд батлагдаж байгаа талаар Майкл хэллээ. Тэдний компани нь Ванкувэрт 18 давхар, Вена хотод 20 давхар модоор хийгдэх байшингийн төсөл авсан тухайгаа хэлэв.

Тэд газар хөдлөлтийн өндөр бүсүүдэд судалгаа хийсэн бөгөөд 30 давхар модон байшин барихад ямар ч асуудалгүй гэсэн байна. Мөн тэд энэ модон байшин бол барилгын ирээдүйг өөрчилнө гэж үзжээ. Энэ их хотжилтоос үүсээд байгаа нүүрсхүчлийн хий болон бусад цемент, тоосго, төмөрнөөс ялгарах хорт бодисуудыг модоор бүтэх байшин бүрэн зогсоож чадна гэжээ. Мөн мод нь ган төмөр болон бусад барилгын түүхий эдүүдийг бодвол хамаагүй хямд бөгөөд, барилгын явц ч хамаагүй хямд зардлаар босох юм байна. Майкл Грийний хэлснээр инженерчлэлийн тооцоолол хийсэн моднууд нь барилгыг маш хүчтэй, бах бөт болгодог аж. ИРээдүйд дэлхийн улс орнууд эко, модон барилгыг илүүд үзэх болно хэмээн тэрбээр онцолсон байна.

Эх сурвалж:  www.medee.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан