Жижигхэн байрыг гайхалтай тохижуулжээ
Харилцагч компанийн нийтлэл 2015-04-18 6026
Интерьер буюу дотоод засал гэдэг нэг ёсны урлаг юм. Энэхүү урлагийг мэддэг хэн ч жижиг гэлтгүй өрөөгөө том саруулхан харагдуулах боломжтой. Жижиг өрөөнд ханын тавиуртай байх нь зай талбайг ашиглах түгээмэл арга юм. Мөн хээ хуаргүй нэг өнгийн , цэвэрхэн хийцтэй авсаархан тавилга тавих нь зөв сонголт болно шүү. Ингээд жижиг өрөөг хэрхэн зайтай, цэлгэр харагдуулж болох талаар доорх зургуудаас санаа аваарай.
Эх сурвалж: www.oronsuuts.com