"/> "/>

Ипотекийн зээлээ хэдэн төгрөгөөр багасгасан болоо?

8 хувийн орон сууцны Ипотекийн зээл авсан иргэд энэ оны 3 дугаар сарын байдлаар 48,512 болж 2,196 тэрбум төгрөгийн зээл аваад байгаа ажээ.

 

3 дугаар сард 79.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгогдсон бол 3.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл өнгөрсөн сард төлөгдсөн байна.

 

Иргэдийн хувьд сар бүр төлбөр төлдөг ч яг авсан зээл нь хэдий хэмжээгээр буураад байгааг мэдэх хүсэлтэй байдаг тул бид жишээ байдлаар хүснэгтээр харууллаа.

 

 

  • Эхний баганад таны авсан зээлийн үлдэгдэл,
  • Дараагийн баганд таны сар бүр ипотекийн зээлдээ төлдөг төлбөр,
  • Үлдсэн багануудад та зээл аваад төлж буй хугацаанаас хамаараад зээл авсан өдрөөс өнөөдрийг хүртэл зээлэндээ хэдэн төгрөгийг төлсөн болохыг харуулав.

 

Жишээ болгон 80 сая төгрөгийн Ипотекийн 8 хувийн орон сууц зээлийг 20 жилээр аваад 1 жил 6 сар төлсөн бол өнөөдрийн байдлаар ойролцоогоор 2.58 сая төгрөгөөр зээлийн үлдэгдэлээ багасгаж 77.42 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон байна.

 Та одоогоор ипотекийн зээлдээ хэдэн төгрөг төлөөд байгаа вэ?

Эх сурвалж:  mongo.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан