"/> "/>

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд хаана хандах вэ?

-Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэдэг.
-Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар дараах үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүндд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана. Үүнд:
• Мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол
• Тухайн асуудал эрхийн улсын бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагын харьяалах нутаг дэвсгэрт хамаарахгүй байгаа бол
• Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээс бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бол
• Мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол
• Бүртгүүлэхээр гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол
• Мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол
• Улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлөөгүй бол
• Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрчилтэй бол
• Тухайн мэдүүлэгт дурдсан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол
Улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан энэ шийдвэрийг мэдүүлэг гаргагч зөвшөөрөхгүй бол  ерөнхий бүртгэгчид, түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүнд, тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно. 
Ерөнхий бүртгэгч болон тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д зааснаар мэдүүлэг гаргагчийн гомдлыг ажлын 3 өдрийн дотоор хянан шийдвэрлэж, хариулт албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй. 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан