"/> "/>

Орон сууцны дундаж үнэ огцом буурчээ

Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани 2015 оны 06-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа.

Тус судалгаагаар ОСҮИ 06-р сард 14.0 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 2.37 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад  -4.15 хувь, өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад -8.4 хувиар буурсан үзүүлэлт юм.

Шинэ орон сууцны үнийн индекс 26.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.17 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -0.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -1.14 хувиар буурсан байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 7.6 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -2.24 хувиар, оны эхэн үеэс -7.4, өнгөрсөн оны мөн үеэс -12.0 хувиар буурсан үзүүлэлт юм.

Энэ тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин 4635 орон сууцны үнийг хамруулжээ.  

Тухайн сард зах зээлд нийлүүлсэн шинэ орон сууцны үнэ бага зэрэг буурсан, хуучин орон сууцны үнийн уналт эрчимтэй үргэлжилсэн хэвээр байгаа зэрэг нь орон сууцны дундаж үнэ сүүлийн саруудтай харьцуулахад огцом буурахад нөлөөлжээ.

2013 оны нэгдүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон. Орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны гуравдугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарсан. 2014 оны арван хоёрдугаар сараас орон сууцны үнэ (өмнөх оны мөн үетэй харьцуулахад) буурч эхэлсэн.

Энэ сарын орон сууцны үнийн бууралт нь 2015  оны эхний хагас дахь хамгийн доод түвшиндээ буюу -8.4 хувьд хүрчээ.

Жишээ нь БГД-ийн “Korea town”  цогцолборт 2014 оны долдугаар сард нэг м2 дундаж үнэ 2,248,000 төгрөг байсан бол 2015 оны зургаадугаар сарын байдлаар 2,057,000 төгрөг болж, 8.5%-иар буурсан байна.

Тэгвэл хуучин 2 өрөө байрны дундаж үнэ өнгөрсөн сарын сарын байдлаар 91,910,000 төгрөг болжээ. Ийнхүү өмнөх сараас 2.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 9.0 хувиар тус тус буурсан байна.

Эх сурвалж: news.gogo.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан