"/> "/>

МЭРГЭЖЛИЙН ИДЭВХТЭЙ МАРКЕТИНГ ОронсууцЦЭГКОМ© ЦАХИМ ТАВЦАНГИЙН ТАНИЛЦУУЛГА

ОронсууцЦЭГКОМ© вэбсайт нь Монгол Улсын барилга бүтээн байгуулалт болон үл хөдлөх хөрөнгийн салбарын үндэсний хэмжээний мэргэжлийн нэгдсэн цахим тавцан юм. Уг тавцанд манай улсад өрнөж байгаа төрийн болон аж ахуйн нэгжийн барилга бүтээн байгуулалтын төслүүд, тэднийг хэрэгжүүлж байгаа бүх компаниуд, тэдгээрийн мэдээлэл, төслийн явц болон байршил, үнэлгээ, бүтээн байгуулагчид, туслан гүйцэтгэгчид, ханган нийлүүлэгчдийн болон зах зээлийн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын болон эзэмшлийн удирдлагын компаниуд, тэдгээрийн борлуулагчдын танилцуулгын хамт нийслэл, аймаг, хот, орон нутгийн засаг захиргааны нэгжээр илэрхийлэн тэднийг холбосон, бараа бүтээгдэхүүн тус бүрийг нь онцлон илтгэн харуулсан, тэдгээрийн мэдээллийг мэргэжлийн түвшинд нэгдсэн нэг тавцан дээр гаргаж Монголын бүх хэрэглэгчид болон гадаадад суугаа монголчууд, цаашилбал гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулсан мэргэжлийн цахим тавцан болно.

Барилга бүтээн байгуулалтын компаниудын бүтээн байгуулалтын төслүүдэд Үл хөдлөх хөрөнгийн агент төлөөлөгчдийн тусламжтайгаар худалдан авагч олж өгөх хурдыг нэмж, төсөл болон үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын хугацааг багасгахад ОронсууцЦЭГКОМ© цахим тавцангийн гол зорилго оршино.

Үл хөдлөх хөрөнгө болон Барилга бүтээн байгуулалтын салбарууд нь зоосны хоёр тал юм. Барилга байшин баригдаж дуусаад ашиглалтад орж, өмчлөгч нь өмчлөлийн гэрчилгээ гардсанаас хойш үл хөдлөх хөрөнгө болдог. Үл хөдлөх хөрөнгө буюу биет барилга байгууламж нь өөрийн гэсэн амьдралын мөчлөг, элэгдэл хорогдолтой ба тэр нь насжилт, амьдралын хугацаагаар хэмжигддэг. Барилга байшинг бүтээн босгож, худалдан борлуулж өмчлөх, эзэмших эзэнтэй болгоно. Өмчлөгч нь түүнийг худалдан авч эзэмшснээрээ үл хөдлөх хөрөнгийн өмчийн эрх зүйн харилцаанд орно. Амьдралын явцад барилга байшин нь элэгдэж хорогдоно, засаж сайжруулна, томруулна, худалдана, худалдан авна, эсвэл өвлүүлнэ, мөн түрээслэнэ. Үл хөдлөх хөрөнгө нэг өмчлөгч, эзэмшигчээс нөгөөд шилжинэ. Өмчлөгч, эзэмшигч нь хэдэн ч удаа солигдож болно. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь солигдох олон тохиолдлууд байдгийн нэг хэлбэр буюу дийлэнх олонхи нь түүнийг худалдах, худалдан авах үйл явц юм. Иймээс барилгын болон үл хөдлөх хөрөнгийн салбарын ажил мэргэжил дээрх үйл явцуудад онцгой нөлөөтэй байдаг. Түүчлэн, дээрх үйл явцад нөлөөлж ажилладаг зарим ажил мэргэжлийг гүйцэтгэдэг хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч, даатгал, үнэлгээч, нотариатч, барилгын болон ландшафтын архитекторууд, хуульч, иргэний инженерүүд болон байгаль орчны зөвлөхүүд ч энд багатна.


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (1)

2023-05-05 10:51   Бямбасүрэн
Барилга бүтээн байгуулалт болон Үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн том цахим тавцан байгаа нь миний хувьд энэ салбарын талаарх мэдээ мэдээллийг авах гол эх үүсвэр болж байгаад баяртай байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье!
Шинэ мэдээ
Их уншсан