"/> "/>

ХАС Банк “ХАУС Экспо-2023”- т амжилттай оролцлоо

“ХАУС Экспо-2023” 2023 оны 4 дүгээр сарын 21-23- ны өдрүүдэд Шангриа-Ла худалдаа үйлчилгээний төвд зохион байгуулагдлаа. Уг экспо арга хэмжээнд оролцсон ХАС Банкны Харилцааны мэргэжилтэн Э. Хулангаас мэдээлэл тодрууллаа.

Өнөөдрийн ХАУС Экспо-2023 манай байгууллагын хамтран ажиллаж байгаа 20 орчим төсөл оролцож байна. Энэхүү арга хэмжээнд амины сууц худалдан авах зээлийн үйлчилгээг манай ХАС банк санал болгож байгаа юм.

Манай байгууллага энэ удаагийн экспод 1) Амины сууц болон 2) Орон сууц гэсэн 2 зээлийн бүтээгдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд нэг өдрийн дотор манай банкнаас эдгээр зээлийг авах боломжтой эсэхийг газар дээр нь шийдэж байна. Та бүхэн манай зээлийн бүтээгдэхүүнийг сонирхож, ХАС Банкны ерөнхий үйлчилгээтэй танилцахыг хүсч байвал https://www.xacbank.mn/  гэсэн цахим сайтад нэвтэрч өөрийн хэрэгцээнд таарах зээлийн үйлчилгээг сонирхоорой. Мөн түүнчлэн,  https://www.xacleasing.mn/ цахим тавцанд нэвтрээд бусад төрлийн зээлийн бүтээгдэхүүнтэй танилцахыг хүсье.  

ХАУС Экспо-2023 оролцож байгаа төслүүдээс худалдан авалт хийхээр санхүүжилт шаардлагатайгаар бидэнд хандвал манай ХАС зээлийн үйлчилгээ нэг өдрийн дотор зээлийн урьдчилан шийдвэрлэлт хийж, таны хүссэн сууцаа худалдан авах боломжийг бид олгож байна. Санхүүжилтын үйлчилгээ авахаар бидэнд хандаарай, ирж уулзаад өөрт шаардлагатай зээлийн бүтээгдэхүүнээ сонгохыг урьж байна!


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан