"/> "/>

Д.Тогтохсүрэн: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахгүй. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төлнө

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахгүй. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлөх шийдвэр гарсан талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлөөд явах саналыг Засгийн газраас оруулж ирсэн. Харин УИХ-ын ажлын хэсэг сунгах тухай асуудлыг олон удаа ярьсан.

Эргэн төлөлтийг хойшлуулах нь дараагийн зээлд сөргөөр нөлөөлж буй учраас Засгийн газрын саналаар явуулъя гэж ажлын хэсэг тогтсон. Улмаар УИХ-д энэ саналыг оруулж ирээд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа ипотекийн зээлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлнө гэж шийдвэрлэсэн" гэлээ. 

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан