"/> "/>

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ГАЗРЫН ТЄЛБЄР ТОГТООХОД ХЭРЭГЛЭХ БҮСЧЛЭЛИЙН ХИЛ ХЯЗГААР

Нийслэлийн Иргэдийн Тєлєєлєгчдийн

Хурлын 2010 оны 07 сарын 16-ны єдрийн 5/39 тоот тогтоолын хавсралт 1

 

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ГАЗРЫН ТЄЛБЄР
ТОГТООХОД ХЭРЭГЛЭХ БҮСЧЛЭЛИЙН ХИЛ ХЯЗГААР
                                                                                                        
1-р зэрэглэлийн бүсчлэлд хамрагдах :

1-р хэсэг
    Баянзүрх дүүргийн Да хүрээний гудамж, Данзангийн гудамжны уулзвараас урагшаа Батлан Хамгаалах Их Сургуулийн баруун талын замын голоор урагшаа явж, замаараа баруун тийш эргэн Улаанхуарангийн 11-р гудамжны 278 тоот хашааны баруун талаар урагшаа чигээрээ Улаанхуарангийн
3-р гудамжны 57 тоот хүрч баруун тийш Улаанхуарангийн 2-р гудамжны 45 тоотыг баруун талаар нь тойрч Дако ХХК-ны эзэмшил газрын хашааны зүүн талаар чигээрээ Энх тайваны єргєн чєлєєг хєндлєн гарч Жанжны 25-р гудамжны 608 тоотод тулж баруун тийш эргэн Сансар худалдааны тєвийн үүдээр гаран жанжны 25-р гудамжны 606 тоотыг тойрон Чулуутын 1-р гудамжны 1 а тоотын хойгуур гудамжаа даган гэр хорооллын хашааны гудамж, Энх тайваны єргєн чєлєє, Нарны замын урьд талаар хиллэн баруун тийш Эрчим арт ХХК, Цэц алтай ХХК, Єсєх гурван тогтох ХХК-ны эзэмшлийн газрын хойд захаар зүүн урагш тємєр зам єнгєрєн Инвексклотс ХХК, Инвекс эстешинерис ХХК–иудын эзэмшлийн газрын заагаар баруун тийш тойрон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшил газрын заагаар хиллэн явж урагшаа Туул голын урд эрэгт хїрч баруун тийш Хан-уул дүүргийн 11-р хороо Зайсангийн ам, Зайсангийн хойд єнцгєєс Туул голын хойд далангийн дагуу баруун тийш явсаар Гурвалжингийн гүүрний доорхи тємєр зам даган баруун тийш Геологийн тєв лабораторийн уулзвар хүрч Энх тайваны єргєн чєлєєгєєр баруун тийш явсаар Номин холдинг ХХК ны тєв агуулахын зүүн талаар хойш эргэн 5 шарын хойгуур Сонгинохайрхан дүүрэг 21-р хороолол, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын Газрын хойгуур Баянголын 10-р гудамжаар урагш тойрч Хангай зах, Эрэл ХХК-ны тоосгоны үйлдвэрийг оруулан урагш явж 1-р хорооллын арын дэнжээр үерийн далангийн дагуу 6-р бичил хорооллын хойд талаар Хувьсгалчдын замаар уруудан Тасганы овооны хойд дэнжийн барилгажсан хэсгийг оруулан Дэнжийн мянгын замаар явж 32-ын тойргоор Цагдаагийн гудамж хүрч Улсын Бүртгэлийн Ерєнхий Газрын араар Сэлбэ гол єнгєрєн Баянзүрх дүүргийн 102-р сургуулийн урдуур Дарь эхийн зам хүрнэ. Мєн Мамба дацангийн амины орон сууцны хороолол, Комьпютер Техник Менежментийн Сургууль, Цагдаагийн Ерєнхий Газрын эргүүл хамгаалалтын 801-р ангийн урдуур гарч ИЗИС-ын хойгуур єнгєрєн ЗХ-ны 124-р ангийн хашааны урдуур Б.Доржийн гудамжны арын аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшлийн хашааг оруулан Цайз захын хойгуур Хурд интернешнл ХХК-ны урдуур зүүн тийш Баянзүрх дүүргийн 19-р хорооны 1-р байрны урдуур гарч Баянзүрх дүүргийн 19, 24-р хорооны хилийн заагаар урагш Да хүрээ Данзангийн гудамжтай нийлсэн хэсгүүд хамаарна.

2-рхэсэг: 
    Баянзүрх дүүргийн 17-р хороо эмнэлэгийн 5-р гудамжны зїїн талаар тєв зам дагуу 65 метрийн уртааш зурвасыг урагш нь тооцон баруун тийш эмнэлэгийн 9-р гудамжны баруун зах хүртэл үргэлжилнэ. Эрдэнэ толгойн 29-р гудамжны хойд хэсгийг оруулан Шар хадны гудамж, Да хүрээ гудамжны уулзвараар хойш эргэн Баянзүрх дүүргийн 17-р хорооны хилийн цэсийн хойд талаар зүүн тийш Эмнэлэгийн 18-р гудамжны нарийн гудмаар 79-р сургуулийн баруун талаар урагш эргэж Шар хадны гудамжтай огтлолцсон хэсэг, Чингэлтэй дүүргийн 10, 11 -р хороо Дэнжийн 1000 зах руу явдаг замын хоёр талаар 200м зайтай хэсэг, Чингэлтэй дүүргийн 11, 12-р хороо болон Сүхбаатар дүүргийн 12-р хороо 32-ийн тойргоос 7 буудал руу явдаг замын хоёр талаар 200 м зайтай хэсгүүд тус тус хамаарна. Жич: Газрын үнэлгээний бүсчлэлийн хилийн заагийг харуулсан зураг дээр (хавсралт2)   ягаан өнгөөр тэмдэглэсэн газар

2-р зэрэглэлийн бүсчлэлд хамрагдах :

1-рхэсэг
    Баянзүрх дүүргийн 23-р хорооны хил Улиастай голтой огтлолцох цэгээс голоо даган урагш явж Улиастайн голын гүүрийг єнгєрєн Туул голд тулж, голын хойд эргийг даган баруун тийш Богд хан уулын Бага тэнгэр, Их тэнгэрийн амны суурьшлын хэсэг хамрагдана. Туул голын урд эрэг, Маршалын гүүрээр хойш тєв замаа даган Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойгуур зүүн тийш УБЦТС ХК-ны Туул дэд станцын урдуур Инвексклотс ХХК, Инвекс эстешинерис ХХК–иудын заагаар хойш тємєр зам огтлон Баянзүрх дүүргийн 12-р хорооны Чулуутын АОС-ны 1, 7-р гудамжны баруун захаар хойш эргэн Нарны замын урдуур, Чулуун овооны АОС-ны хорооллын хойд заагаар зүүн тийш Жанжны 25-р гудамжны хойд заагаар Энх тайваны єргєн чєлєєг хєндлєн гарч Дако ХХК-ны зүүн талаар хойшоо явж Банзүрх дүүргийн 68-р сургууль, ЗХ-ний 310-р ангийн баруун талын далангаар хойшоо Данзангийн гудамж, Газарчин дээд сургуулийн уулзвараар хойш эргэн Баянзүрх дүүргийн 199-р хороо хоршооллын хотхоны урдуур Хурд интернешнл ХХК-ны урдуур гарч Алтан єлгийн зам хүрэн хойшоо Алтан єлгийн 1, 8-р гудамж, Моносын 1, 2-р гудамжны урдуур ЗХ-ны 124-р ангийн хашааны урдуур баруун тийш Их засаг их сургуулийн хойд талаар цэргийн хотхоны дундуур Цагдаагийн Ерєнхий газрын эргүүл хамгаалалтын газрын хойгуур, Баянзүрх дүүргийн шүүхийг оролцуулан КТМС-ийн зүүн талаар хойш эргэн Мамба дацангийн 1-р гудамжны хойгуур баруун тийш Дарь эхийн 1-р гудамжны эхлэлээс Дарь эхийн 2, 8 –р гудамжийг даган Цэргийн хотхоны 3, 8 –р гудамжны дундуур чигээрээ зүүн тийш явж , Монелийн 8, 4, 7-р гудамжны араар Баянзүрх дүүргийн 5, 22-р хорооны хилийн заагаар урагш Алтан єлгийн 30-р гудамжны хойгуур Алтан єлгийн 19, 20-р гудамжны дундуур зүүн тийш Алтан єлгийн оршуулгын газрын баруун захаар Цайзын 4а гудамж, 4-р гудамжны баруун талаар хойшоо Тамирчны 6-р гудамжны араар зүүн тийш явж, Газарчин хотхонг оролцуулан ЗХ-ний 065-р ангийн хойгуур хоршооллын 58-р гудамжаар хойш эргэн хоршооллын 10, 15-р гудамжны араар зүүн тийш явж Цахлайн 3-р гудамжны баруун талаар хойш эргэнэ. Цэргийн хотхоны 2-р гудамжны араар зүүн тийш Баянзүрх дүүргийн 24, 19-р хорооны хилийн зааг хүрнэ. Баянзүрх дүүргийн 9, 17, 24-р хороодын хилийн заагаас урагшаа Да хүрээ гудамжтай нийлнэ. Мєн Да хүрээ гудамж Шар хадны гудамжны уулзвараас замын урд хэсгийг оролцуулан зүүн тийш Эмнэлэгийн 14-р гудамжны урдуур Сэтгэцийн эмгэг судлалын тєвийн хашааны хойгуур тойрон урагш жалгаар доош уруудан далан даган зүүн тийш Улиастайн голд хүрэх хэсгүүд хамаарна.

2-рхэсэг
    Хан-уул дүүргийн 4-р хороо дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэг орчмын суурьшлыг оруулан баруун тийш Богд хан уулын Нүхтийн амны суурьшлын хэсгийг оруулна. Яармагийн дэнж дэх Морин тойруулгын хойд талаар баруун тийш дарга Толгойн хойд энгэрээр хиллэн ИНЕГ-ийн хашааг даган хойш эргэнэ. Чингис хаан ОУНБ, МИАТ ХК болон Хан-Уул дүүргийн 10-р хорооны барилгажсан хэсгийг оруулан Хан-Уул дүүргийн 10-р хорооны Нисэхийн 8-р гудамжны урдуур гарч 139 тоотын зүүн талаар урагш эргэн Хан-Уул дүүргийн 10-р хорооны 9-р гудамжны 81 тоот гудамжны урдуур зүүн тийш 68-р байрны хойд талын гүний худгийг оролцуулан ЕБС-ийн 10-р сургуулийн хашааг даган урагш эргэн Нисэхийн 9-р гудамжны урдуур, Нисэхийн дэнжийн Тайны 1, 2-р гудамж, Шинэ тєлєвлєлтийн хэсгийг оруулан Хан-Уул дүүргийн 4-р хорооны сууршлын бүсийн зүүн захаар хойш Туул голын урд эргийг даган баруун тийш явсаар Хан-Уул дүүргийн 9-р хорооны гэр хорооллын хойд талаар Туул гол хєндлєн гатлан хойш эргэн Магнай трейд ХХК-ны агуулахын баруун талаар Дархан-Улаанбаатарын зам, 22-ын товчоо хүрч Тахилтын ам, Хилчний 44-р гудамжны урдуур зүүн тийш явна. Хилчний 40-р гудамжны баруун талаар хойш эргэн Толгойтын 144-р гудамжны араар Хилчин, Холбоочдын гудамжтай хиллэн зүүн тийш Тас корпорацын хашааны хойгуур зүүн талаар Толгойтын 54-р гудамжны баруун урд үзүүр хүртэл явна. зүүн тийш Толгойтын ногооны зоориудын хойд талаар Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3-р хорооны урд хилээр Цэргийн хотхон, хуучин Нефть баазын хойд талаар зүүн тийш 3, 4-р хорооны хилийн заагаар хойш эргэнэ. Мєн Алтан тариа ХХК, Мах импекс ХХК-иудын хойд талын Толгойтын замын хойд талын хэсгүүд, Их нарангийн 1-р гудамжны дундуур зүүн тийш Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны хилийн зааг тємєр замын дагуу урагш явж Таван шарын барилгажсан хэсгийн хойгуур баруун тийш эргэн Номин холдинг ХХК-ны тєв агуулахын зүүн талаар гарч Энх тайвны єргєн чєлєєтэй нийлнэ. Таван шарын урд талын авто замын тусгаарлах зурвасын баруун тєгсгєлєєс урагш тємєр замтай нийлэн зүүн тийш Гурвалжингийн гүүрний баруун талаар Ажилчны гудамж хүрч Чингисийн єргєн чєлєєг хєндлєн огтлон Туул голын хойд далангаар Зайсангийн гүүр хүрсэн хэсгүүд хамаарна. 
Жич: Газрын үнэлгээний бүсчлэлийн хилийн заагийг харуулсан зураг дээр (хавсралт 2) тод ногоон єнгєєр тэмдэглэсэн газар

3-р зэрэглэлийн бүсчлэлд хамрагдах:
    Газрын тєлбєрийн үнэлгээний 1, 2-р бүсэд хамрагдаагүй хотын бусад гэр хороолол, зуслан, түүнтэй адилтгах инженерийн тєвлєрсєн шугам сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж бүхий хэсэг, сууршлын хэсгүүд хамаарна.
Жич: Газрын үнэлгээний бүсчлэлийн хилийн заагийг харуулсан зураг дээр (хавсралт 2) цайвар ногоон єнгєєр тэмдэглэсэн газар

4-р зэрэглэлийн бүсчлэлд хамрагдах:
    Хотын алслагдсан суурьшлын бүс, гэр хороололууд, шинээр суурьшлын бүс үүсгэх газрууд, Налайх дүүрэг, Багануур дүүрэг, Багахангай дүүрэг, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн зарим хэсэг, Богд Хан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн хойд хэсэг, Хан-Уул дүүргийн 13, 14-р хорооны сууршлын хэсэг, Єлзийт, Шувуун фабрик, Түргэний голын орчим, Сонгинохайрхан дүүргийн тємєр замын 369, 361-р гарамын суурьшлын хэсэг, Нарийны голын хєндий, Ар гүнтийн ам, Баянзүрх дүүргийн Улиастайн ам, Гүнжийн ам, Дээндийн ам зэрэг газрууд тус тус хамаарна.
Жич: Газрын үнэлгээний бүсчлэлийн хилийн заагийг харуулсан зураг дээр (хавсралт 2) ногоон єнгєєр тэмдэглэсэн газар

5-р зэрэглэлийн бүсчлэлд хамрагдах:
    Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэс доторхи хот, тосгон, бусад суурины газрын ангилал буюу газрын үнэлгээний 1, 2, 3 ,4-р бүсэд хамаарагдахгүй бусад бүх хэсгүүд хамаарна . 
Жич: Газрын үнэлгээний бүсчлэлийн хилийн заагийг харуулсан зураг дээр (хавсралт 2) шаргал єнгєєр тэмдэглэсэн газар


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан