"/> "/>

Маргаан шийдвэрлэх арга буюу Арбитр гэж юу вэ?

Арбитр бол эдийн засгийн хєгжилд тvлхэц vзvvлдэг бєгєєд хууль ёсыг нийгэмд тогтоож байдаг эрх зvйн тогтолцоонд маш чухал байр суурь эзэлдэг. Энэ нь эрх зvйт тєр болоод эдийн засгийн хєгжлийн харилцан хамааралд маш чухал юм. Эдийн засгийг хєгжvvлэхэд бизнесийн vйл ажиллагааг зохицуулж буй хууль, дvрэм, журмууд нь /эрх зvйн актууд/ ойлгомжтой, шударга бєгєєд заавал биелэгдэх хvчин чадалтай байх хэрэгтэй. Бизнесийн vйл ажиллагаа нь ємчийн болон гэрээний эрхээ найдвартай хамгаалуулсан, хэрвээ маргаан vvсвэл vнэн зєвєєр шийдвэрлэгдэнэ гэсэн итгэл vнэмшилтэй байхыг шаарддаг. Хууль болон гэрээний дагуу хvлээсэн vvрэг зайлшгvй биелэгдэх баталгаатай байвал бизнес цэцэглэн хєгжих болно. Харин ийм баталгаа байхгvй бол бизнес зогсонги байдалд орох болно. Жижиг том ямар ч бизнесийн хувьд оруулж буй хєрєнгє, хууль болон гэрээний дагуу эдлэх эрх нь хэр баталгаатай болохыг урьдчилан мэдэх шаардлагатай байдаг. Энэ бvгдийг арбитр хангаж, бизнесийн орчин болон эдийн засгийн єсєлтєнд эерэг нєлєє vзvvлдэг. Ийм ч учраас маргаан шийдвэрлэх хамгийн оновчтой арга болох арбитрыг бизнес эрхлэгчид, тєр тэр дундаа шvvх дэмжиж байдаг юм.
Бизнесийн харилцаанд оролцогч талууд тэрхvv бизнесийнхээ vр дагавар, гарч болох эрсдлийг урьдчилан харах шаардлагатай байдаг.
Бизнесийн харилцаанд оролцогчид ялангуяа гадаадын хєрєнгє оруулагчид маргаан гарсан тохиолдолд дотоодын шvvхээр шийдвэрлvvлэх сонирхолгvй байдаг. Ихэнх орнуудад арбитр бол маргаан шийдвэрлэх оновчтой арга гэдгийг хvлээн зєвшєєрдєг бєгєєд олон улсын шинжтэй томоохон бизнесийн гэрээнvvдэд арбитрын заалтыг заавал оруулж єгдєг. Vvний зэрэгцээ дотоодын бизнес эрхлэгчид ч мєн адил арбитраар маргаанаа шийдвэрлvvлэх сонирхолтой байдаг. Жишээ нь: Шведэд худалдааны маргааны 85 хувь нь арбитраар шийдвэрлэгддэг.
Бизнесийн маргаан нь зардал ихтэй, хугацаа шаардсан байж болно. Мєн vvнээс болж бизнесийн ажиллагаанд хохирол учирч болно. Бизнесийн харилцаанд оролцогчид маргаанаа vр ашигтай буюу тvргэн шуурхай, зардал чирэгдэл багатай хєндлєнгийн аргаар шийдвэрлvvлэх хvсэлтэй байх нь ойлгомжтой. Гадаадын хєрєнгє оруулагчид ихэвчлэн маргалдагч талуудын улсуудаас єєр улсын арбитраар маргаанаа шийдвэрлvvлэх сонирхолтой байдаг. Энэ нь хэрэв маргалдагч талуудын аль нэгнийх нь улсын арбитраар маргаанаа шийдвэрлvvлэх тохиолдолд тухайн арбитр єєрийн улсын иргэн, хуулийн этгээдийг дэмжих мєн тийм байдал vvсч болзошгvй гэсэн хардлага vvсдэгтэй холбоотой.

Тэд олон улсын хэмжээнд хvлээн зєвшєєрєгдсєн, нэр хvнд бvхий арбитрыг сонгохыг эрмэлздэг. Хєгжингvй арбитрын тогтолцоо бол хууль болон гэрээний эрхийг хамгаалж буй эрх зvйн тогтолцооны салшгvй бvрэлдэхvvн хэсэг юм. Маргаан шийдвэрлэх журмыг талууд єєрсдєє тохиролцох боломжтой байдгаараа арбитр нь шvvхээс давуу талтай.
Талууд тухайн маргааны талаар дагнан мэргэшсэн арбитрчийг єєрєє сонгох боломжтой. Арбитр талуудад маш єргєн сонголт хийх эрхийг олгодог бєгєєд тэд журмаа єєрсдєє тодорхойлж, арбитрын ажиллагаа явуулах хэл, хэрэглэх хуулийг сонгох боломжтой. Мєн тvvнчлэн нууцлалыг хангах боломжийг олгож байдаг.

Энэ бvхний тулд тухайн арбитр олон улсад хvлээн зєвшєєрєгдсєн стандартыг хангасан байх шаардлагатай. Хамгийн гол нь арбитрын хэлэлцээр, арбитрын шийдвэр нь vндэсний шvvх болон бусад эрх бvхий байгууллагаас баталгаажсан гадаад, дотоодын алинд нь ч биелэгдэх баталгаатай байх хэрэгтэй. Эс бєгєєс маргаан шийдвэрлэх ажиллагаа нь бизнесийн vйл ажиллагааг саатуулж, зардал чирэгдэл учруулах болно. Арбитрыг дэмжих явдалд шvvх хамгийн гол vvргийг гvйцэтгэх ёстой. Шvvх нь арбитрыг дэмжиж байна уу эсвэл хориг саад хийж байна уу гэдгээс тухайн улсад гэрээг хэрхэн дээдэлдэг, эрх зvйт тєр хэр зэрэг тєлєвшиж байгаа нь харагддаг бєгєєд энэ нь улсын нэр хvндэд нєлєєлж байдаг. ЮНСИТРАЛ-ын ерєнхий нарий бичгийн дарга Жернеж Секолекийн хэлснээр зах зээл хєгжсєн болон тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засагтай байсан орнуудын хооронд байгаа ялгаа бол гэрээг дээдлэх явдал юм. Хамгийн гол нь шvvх энэ орчинг бий болгох ёстой бєгєєд vvний тулд арбитрыг дэмжих хэрэгтэй.

ТАЛУУД ОЛОН УЛСАД ХVЛЭЭН ЗЄВШЄЄРЄГДСЄН СТАНДАРТЫГ ХАНГАСАН АРБИТРААР МАРГААНАА ШИЙДВЭРЛVVЛЭХ БАТАЛГААГ ХАНГАЖ ЄГДЄГ ЯМАР ЗАРЧМУУД БАЙДАГ ВЭ?
Арбитр хоёр vндсэн зарчимд тулгуурлаж байдаг.
1. Гэрээний зарчим буюу бизнесийн гэрээнд оролцогч талуудын эрх. Vvнийг арбитрт "талуудын бvрэн эрх" гэж нэрлэдэг бєгєєд гэрээ байгуулж буй талууд бvхий л зvйлийг тэр дундаа маргаан шийдвэрлэх аргыг чєлєєтэй сонгох боломжтой гэсэн санааг илэрхийлж байдаг.

2. Процессын зарчим буюу талууд маргаанаа шударгаар шийдвэрлvvлэх эрх. Энэ зарчим нь хоёр хэсгээс бvрддэг. Эхнийх нь талууд хэрэг маргаантай танилцах боломжоор хангагдах нєгєєх нь арбитрын ажиллагаанд тэгш эрхтэйгээр орлцох зарчим юм.
Эдгээр зарчмуудыг шvvх, арбитр болон талуудаас сонгогдсон арбитрчид талуудын тохиролцсон хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу хангаж ажиллах хэрэгтэй. Гэхдээ энэ журам нь хууль зєрчєєгvй, vндэсний аюулгvй байдал болон нийтлэг эрх ашигт харшлаагvй байх ёстой. Эдгээр зарчмууд нь Нью-Йоркийн конвенци, vндэсний хуулиуд /Монгол Улсын "Арбитрын тухай" хууль/, арбитрын байгууллагуудын хэрэг хянан шийдвэрлэх дvрмvvдэд /МVА-ын "Хэрэг Шийдвэрлэх Дvрэм"/ тусгагдсан байдаг. Энэ чухал зарчмуудыг хэрхэн баримталж, хэрэгжvvлж байгаагаас тухайн арбитр хэр vр дvнтэй ажиллаж байгааг нь харж болно.

Ихэнх арбитрын ажиллагаа ямар нэг маргаангvй явагдаж арбитрын шийдвэрийг талууд сайн дураараа биелvvлдэг. Гэхдээ зарим нэг олон улсын шинжтэй томоохон маргааны хувьд янз бvрийн асуудал vvсдэг бєгєєд ялагдсан тал арбитрын шийдвэрийг эсэргvvцдэг. Гогдуу арбитрын шийдвэрийг хvчингvй болгуулах хvсэлт гаргах, шийдвэрийг сайн дураараа гvйцэтгэхгvй байх зэрэг асуудал гардаг. Олон улсын хэмжээнд маш цєєн тохиолдолд арбитрын шийдвэр хvчингvй болдог бєгєєд ихэнх тохиолдолд арбитрын шийдвэр хvчинтэй хэвээр vлдэж, хэрэгжиж байдаг.

Vvссэн асуудлыг арбитрын бvрэлдэхvvн єєрєє, шаардлагатай бол шvvх шийдвэрлэдэг. Маргаан арбитрын ажиллагааны ємнє, явагдаж байхад нь, мєн дууссаны дараа ч гарч болно. Ихэнх маргааныг дээрх vндсэн зарчмуудын дагуу шийдвэрлэх боломжтой байдаг. Мэдээж бvх маргаантай асуудлыг тийм хялбархан шийдчихгvй. Гэхдээ эдгээр зарчмууд нь асуудлыг шийдвэрлэх гол vндэс болж, эхлэлийг нь тавьж єгдєг. Арбитртай холбоотой аливаа маргааныг шийдвэрлэхдээ арбитрын бvрэлдэхvvн болон шvvхийн баримтлах гол зvйл бол эргээр зармууд юм.

ЗАРИМДАА ЄЄР ЄЄР УЛСЫН ШVVХVVД ИЖИЛ АГУУЛГАТАЙ МАРГААНЫГ ИЖИЛХЭН АРГААР, ЭДГЭЭР ЗАРЧМУУДЫГ БVГД НЭГЭН АДИЛ VНДЭС БОЛГОН ШИЙДВЭРЛЭСЭН БОЛОВЧ ГАРГАСАН ШИЙДВЭРVVД НЬ ЄЄР ЄЄР БАЙДАГ. VVНИЙГ ХЭРХЭН ТАЙЛБАРЛАХ ВЭ?
Яагаад гэвэл тухайн хэргийн нєхцєл байдал талуудын хийсэн хэлэлцээр, хэргийг шийдвэрлэж буй арбитрын дvрэм зэргээс шалтгаалж эдгээр зарчмуудийг єєр єєрєєр тайлбарлах хэрэглэх явдал байдаг. Гэхдээ шvvх болон арбитрын бvрэлдэхvvн адил тєстэй асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн болон олон улсад тогтсон жишгийг судалж vзэх боломж бий. Шvvгч болон арбитрч нар арбитрын тухай ном сурах бичгvvдээс гадна интернэтээс шаардлагатай мэдээллээ авах боломж нээлттэй байна.

Ялангуяа Нэгдсэн Vндэстний Байгууллагын Олон Улсын Худалдааны Эрх зvйн Комисс / цаашид ЮНСИТРАЛ гэх/-оос гаргасан Арбитрын загвар хуулийг ашиглах нь зvйтэй бєгєєд энэ загварын дагуу 50 орчим улс єєрийн арбитрын хуулийг боловсруулж баталсан. Монгол Улсын "Арбитрын тухай " хууль ч мєн адил энэхvv загвар хуулийн дагуу боловсруулагдсан юм. Мєн ЮНСИТРАЛ-ын вэб сайтад арбитртай холбоотой маргаануудыг шийдвэрлэсэн шvvхийн шийдвэрvvд байдаг.

Хуульчид, шvvгчид болон арбитрчид дээрх зарчмуудыг зєв хэрэглэхэд тус дєхєм болохуйц мэдээллийг агуулсан єєр олон вэб сайт байдаг. Одоогоор МVА эрдэмтэн судлаачид, арбитрчид, хуульчдийн бичсэн нийтлэлvvдийг агуулсан сэтгvvл, гарын авлага зэргийг гаргах, гарсан шийдвэрvvдийг эмхэтгэх, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрvvдийг орчуулах зэргээр ажиллаж байна.

Хамгийн гол нь хууль тогтоох болон хэрэгжvvх эрх бvхий байгууллагууд эдгээр зарчмыг амьдралд хэрэгжvvлэх хэрэгтэй. Нью-Йоркийн конвенци, ЮНСИТРАЛ-ын загвар хууль, ЮНСИТРАЛ-ын загвар дvрэмд тусгагдсан эдгээр зарчмыг дэлхийн ихэнх улсын шvvх хvлээн зєвшєєрдєг. Эдгээр зарчмыг хvлээн зєвшєєрч, хэрэгжvvлэх нь маш чухал. Учир нь ингэж чадна гэмээнэ бизнесийн харилцаанд оролцогчид байгуулж буй гэрээ нь хэрэгжинэ, оруулж буй хєрєнгє маань эрсдэлд орохгvй, гарсан маргаанаа vр дvнтэй шударга аргаар шийдвэрлvvнэ гэсэн итгэл найдварыг олж авдаг.

АРБИТР ТАЛУУДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ БАТАЛГААГ ЭДГЭЭР ЗАРЧМУУД ХЭРХЭН ХАНГАДАГ ВЭ?
Талуудын бvрэн эрхийн болон маргаанаа шударгаар шийдвэрлvvлэх зарчмууд нь онолын талаасаа удаан хугацааны турш судлагдаж практикаар батлагдсан юм. Эдгээр зарчимд арбитрын хоёр гол vзэл баримтлал vндэслэж байдаг. Талуудын бvрэн эрхийн зарчимд арбитрын хэлэлцээр vндсэн гэрээнээс салангад байх болон эрх хэмжээ эрх хэмжээ гэсэн зарчмууд vндэслэдэг.

Арбитрын хэлэлцээр салангад байна гэдэг нь тухайн арбитрын хэлэлцээр болон арбитрын заалт нь тvvнийг агуулж буй vндсэн гэрээнээс тусдаа буюу нvдсэн гэрээ хvчингvй болсон ч арбитрын хэлэлцээр, заалт хvчинтэй байна гэсэн vг юм. Энэ нь онолын болоод практик vндэслэптэй. Vvнийг товчхон тайлбарлая. Бизнес эрхлэгчид бизнес эрхэлж, тvvнээсээ ашиг олох сонирхолтой байдаг болохоос биш хууль баталдаггvй. Гэрээ байгуулж байх vедээ талууд хийх гэж буй бизнестэйгээ холбоотой асуудлыг нухацтай хэлэлцдэг бєгєєд гэрээнийхээ тєгсгєл хэсэгт ямар нэг хэмжээгээр маргаан шийдвэрлэх тухай заалтыг ихэнхдээ оруулж єгдєг боловч vvнд маш бага анхаарлаа хандуулдаг. Хэн ч гэрлэж байхдаа салах тухай бодцоггvй шvv дээ. Дараа нь гэнэт маргаан гарч аль нэг тал нь энэ гэрээ хvчин тєгєлдєр бус гэж нэхэмжлэл гаргавал яах вэ? Тэгвэл vндсэн гэрээний бvрэлдэхvvн хэсэг болсон арбитрын заалтыг мєн адил хvчин тєгєлдєр бус гэж vзэх vv? Хэн тухайн гэрээг хvчин тєгєлдєр vv, vгvй юv гэдгийг тодорхойлох вэ? Арбитр уу эсвэл шvvх vv? Тэдний маргааныг арбитр шийдвэрлэнэ гэдэг дээр талууд санал зєрєлдвєл яах вэ? Нэг тал нь арбитраас татгалзалж, шvvхэд хандъя гэж нєгєєгєє албадан шахаж болох уу? Хэрвээ нєгєє тал нь vvнийг зєвшєєрвєл арбитрын хэлэлцээр хvчингvй болно.

Талуудын бvрэн эрхийн зарчмыг хэрэглэх замаар аль нэг тал нь арбитраар маргаанаа шийдвэрлvvлэх тохиролцооноосоо буцахаас сэргийлдэг бєгєєд ийм ч учраас арбитрын хэлэлцээр нь vндсэн гэрээнээс тусдаа байна гэсэн vзэл баримтлал байдаг юм. Vндсэн гэрээ алдаа дутагдалтай байна гэж маргалдаж байлаа ч арбитрын хэлэлцээр цэвэр байна.

ЭНЭ НЬ БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ХЭРХЭН ХЭРЭГЖДЭГИЙГ ЖИШЭЭН ДЭЭР ХАРЪЯ.
Хэдэн жилийн ємнє нэг талд нь тєрийн байгууллага оролцсон маргаан ОХУ-д гарсан. Хуулинд зааснаар бол улсын ємчит vйлдвэр гэрээ байгуулахад тvvний нэрийн ємнєєс хоёр эрх бvхий этгээд гарын vсэг зурах ёстой байдаг юм байна. Гэтэл маргаан гармагц хариуцагч тал гэрээнд ганц хvн гарын vсэг зурсан гэрээ хvчингvй, иймд арбитрын хэлэлцээр ч мєн адил хvчингvй гэсэн тайлбарыг гаргасан байна. Vндсэн гэрээг хvчин тєгєлдєр бусад тооцсон ч анхны байдалд нь буцаан оруулах онолын дагуу учирсан хохирлын талаар арбитрын бvрэлдэхvvн шийдвэр гаргах эрхтэй бєгєєд энэ нь ОХУ-ын холбогдох хуулинд ч нэгэн адил тусгагдсан байдаг.

Талуудын бvрэн эрхийн онолд хамаарагдах єєр нэг чухал vзэл баримтлал бол "эрх хэмжээ-эрх хэмжээ" зарчим юм. Энэ vзэл баримтлалын гол агуулга нь тухай маргааныг шийдвэрлэх эрх хэмжээтэй эсэхээ арбитрын бvрэлдэхvvн єєрєє тодорхойлох эрх хэмжээтэй гэсэн санаа юм. Єєрєєр хэлбэл арбитрын харъяаллын маргаан мєн эсэхийг арбитрын бvрэлдэхvvн тогтооно гэсэн vг юм. Дараа нь аль нэг тал нь энэ шийдвэрийн талаар шvvхэд хандаж болох хэдий ч энэ зарчим нь арбитрын бvрэлдэхvvнд арбитрын ажиллагааг цааш нь vргэлжлvvлэх боломж олгодог. Энэ зарчим нь энэхvv гэрээнээс vvссэн маргаанаа арбитраар шийдвэрлvvлнэ гэсэн амлалтаасаа буцаж арбитрын ажиллагаанд ямар нэг аргаар саад хийж зогсоохийг хvсэж буй талын тэрхvv vйлдлээс хамгаалж байдаг юм.

Талуудын бvрэн эрхийн зарчим нь гэрээ байгуулж байх vедээ талуудын єгсєн амлалтын биелэгдэх баталгаа нь болж байдаг. Арбитраар маргаанаа шийдвэрлvvлэхээр талуудын єгсєн амлалт нь хоёр талтай бєгєєд нэг талаас арбитраар шийдвэрлvvлнэ гэсэн амлалт, нєгєє талаас шvvхээр шийдвэрлvvлэхгvй гэсэн сєрєг шинжтэй амлалт байдаг.
Маргааныг арбитрын харъяаллын бус, арбитрын шийдвэрийг хvчин тєгєлдєр бус гэж vзэж болох нэг vндэслэл бол арбитрын хэлэлцээргvй байх явдал юм. Єєрєєр хэлбэл талууд арбитраар маргаанаа шийдвэрлvvлнэ гэж хэзээ ч тохиролцож байгаагvй байвал арбитрын ажиллагаа явагдах ёсгvй. Ингээд бид талуудын бvрэн эрхийн зарчим хэрхэн арбитрын хэлэлцээр хэрэгжих баталгаа болж байдгийг мэдэж авлаа. Харин одоо энэ нь арбитрын ажиллагааны vед хэрхэн хэрэглэгддэгийг харцгаая.

Арбитрын нэг гол онцлог бол талууд арбитрын ажиллаагааны журмыг єєрсдєє тодохойлох эрхтэй байдаг явдал юм. Орчин vеийн арбитрын хуулиуд, тэр дундаа Монгол Улсын "Арбитрын тухай" хууль арбитрын ажиллагаатай холбоотой том жижиг олон асуудлыг шийдвэрлэх эрхийг талуудад олгосон байдаг. Энд хууль зєрчсєн болон vндэсний аюулгvй байдал, нийтлэг эрх ашигт харшлаагvй байх ёстой гэсэн цєєн боловч маш чухал хориг байдаг. Арбитрын бvрэлдэхvvн талуудын хэлэлцээрийг хvндэтгэн vзэх ёстой бєгєєд хэрэв арбитрын ажиллагааг талуудын тохиролцсон журмын дагуу явуулаагvй бол арбитрын шийдвэрийг шvvх хvчингvй болгож болно. Арбитрын ажиллагаанд талуудын бvрэн эрхийн зарчаас гадна єєр зарчмуудыг баримталдаг. Процессын зарчим буюу талууд маргаанаа шударгаар шийдвэрлvvлэх эрх. Энэ зарчим нь хоёр хэегээс бvрддэг.

ЭХНИЙХ НЬ ТАЛУУД ХЭРЭГ МАРГААНТАЙ ТАНИЛЦАХ БОЛОМЖООР ХАНГАГДАХ НЄГЄЄХ НЬ АРБИТРЫН АЖИЛЛАГААНД ТЭГШ ЭРХТЭЙГЭЭР ОРОЛЦОХ ЗАРЧИМ ЮМ
Энэ хоёр зарчим заримдаа зєрчилдєх тохиолдол бий. Арбитрын ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагаа єєрчлєх, хэдэн гэрч дуудах хvсэлтэй байгаа, эсрэг талаасаа зарим нэг бичиг баримтыг гаргаж єгєхийг зэрэг янз бvрийн асуудал гарч болно. Нєгєє тал нь энэ бичиг баримт нь хэрэгт холбогдолгvй гэх мэтээр гаргаж єгєхєєс татгалзвал арбитрын бvрэлдэхvvнд хандаж уг бичиг баримтыг гаргуулж єгєхийг хvсдэг. Хэрэв арбитрын бvрэлдэхvvн хvсэлтийг хvлээж авбал нєгєє тал нь та нар нэг талд vйлчилж байна, тэгш эрхийн зарчмыг зєрчиж байна гэж эсэргvvцдэг. Арбитрын, бvрэлдэхvvн талуудыг хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, тэдэнд адил тэгш хандах ёстой. Гэхдээ дээрхийн адил асуудлыг ерєнхий зарчмын хvрээнд, маш няхуур шийдвэрлэх хэрэгтэй. Зєвхєн талууд бvгд зєвшєєрсєн эсвэл хуульд заасан тохиолдолд л процессийн шинжтэй шийдэрvvдийг гаргах хэрэгтэй.
Арбитрын бvрэлдэхvvн арбит¬рын ажиллагааг тvргэн шуурхай, vр дvнтэй, уяан хатан байлгахын тулд тvvнд хяналт тавих эрх vvрэгтэй. Талуудын гаргасан бvх хvсэлтийг заавал биелvvлэх шаардлагагvй. Жишээ нь, ач холбогдолгvй маш олон тооны гэрчийг дуудах хvсэлт гаргавал хуралдааныг сунжруулахгvйн тулд зарим ач холбогдолгvй гэрчvvдийг дуудахаас татгалзаж болно. Зєвхєн арбитрын бvрэлдэхvvн талуудын хийсэн хэлэлцээрийг баримтлахаас татгалзсан, арбитрын ажиллагааны явцад алдаа гаргасан бєгєєд энэ нь шийдвэр гаргахад нєлєєлсєн байна гэж vзсэн тохиолдолд л шvvх арбитрын шийдвэрийг хvчингvй болгох юм уу баталгаажуулахаас татгалздаг. Цаашилбал арбитрын ажиллагааны явцад vvссэн асуудлыг тухайн vед нь эсэргvvцээгvй боловч дараа нь тvvнийг гаргаж тавьбал vvнийг хvлээж авдаггvй. Эцэст нь хэлэлхэд Арбитр бол хууль ёс, гэрээний эрхийг хангаж байдаг эрх зvйн системийн нэгэн чухал бvрэлдэхvvн хэсэг юм. Бичсэн цаасныхаа vнэд хvрэхгvй гэрээ заримдаа байдаг. Бас сайн боловсруулагдсан гэрээ ч байдаг. Гэхдээ энэ нь тухайн гэрээнд агуулагдаж байгаа эрх, vvрэг хэрэгжих баталгаа болж чадахгvй. Бизнес vйл ажиллагаа нь цаг хугацаатай уралдаж явагддаг бєгєєд тvргэн шуурхай шийдвэр гаргах шаардлагатай байдаг. Маргаан vvссэнээр бизнес зогсонги байдалд орж олж болох байсан ашгаа алдцаг. Хэрэгжих боломжгvй байгаа эрх vvрэг нь бэхгvй болсон vзэгтэй адил юм. Арбитр маргааныг холбогдох хуулийн дагуу тvргэн шуурхай, шударгаар шийдвэрлэж єгснєєр энэхvv vзгэнд бэх хийж єгдєг юм.

Ч.ГVНЖДАГВА


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан