"/> "/>

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээг дүүргээсээ авдаг боллоо

УБЕГ төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, үйлчилгээний ачаалал, төвлөрөлийг саармагжуулах,  хүртээмжийг сайжруулах зорилгоор Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн үйлчилгээг тухайн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст төвлөрүүлэхээр болжээ.

Иймээс ирэх нэг дэх өдөр буюу дөрөвдүгээр сарын 9-нээс эхлэн дээрх дүүргийн иргэд өөрийн оршин суугаа харьяаллын дагуу эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой бүхий л төрлийн үйлчилгээг нэг цэгээс авах боломж бүрдэх аж.

Ингэснээр иргэд УБЕГ руу /100 айл дахь/ явах шаардлагагүй болох нь.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраар өдөрт нийт 1300 гаруй иргэн үйлчлүүлдэгээс архивын чиглэлээр 400, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр 850-900 орчим иргэн үйлчлүүлдэг. Үүнээс Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн тухайд хүн ам ихтэй бөгөөд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраар үйлчлүүлж байгаа нийт иргэдийн 60 орчим хувийг тус дүүргүүдийн иргэд эзэлдэг байна. Ийнхүү шилжүүлснээр Улсын бүртгэлийн ерөнхий газраар өдөрт үйлчлүүлдэг иргэний тоо 60 хувиар буурах юм.

УБЕГ-аас цаашид бүртгэлийн тэр дундаа гадаад паспортын үйлчилгээг иргэдэд илүү ойроос шуурхай хүргэхээр зорьж мөн адил иргэдийг оршин суугаа газраасаа гадаад паспорт захиалан авах боломжийг бий болгохоор төлөвлөн ажиллаж байгаа аж. 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан