"/> "/>

ШИНЭ ОРОН СУУЦ -2012 үзэсгэлэн


“Шинэ орон сууц-2012” намрын уламжлалт төрөлжсөн үзэсгэлэн наймдугаар сарын 17-19-нд МҮЭСТО-д гарах гэж байна. Барилгын мэдээлэл, судалгаа, сурталчилгааны “Координат инфо” төвөөс зохион байгуулах тус үзэсгэлэнд орон сууцны барилгууд, амины орон сууцны компаниуд оролцохын зэрэгцээ банк, санхүү болон даатгалын байгууллагууд оролцож, иргэдэд цогц мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн үзэсгэлэнгийн хүрээнд наймдугаар сарын 17-ны 14.00 цагт сургалт семинар зохион байгуулах бөгөөд үүнд “Координат төв”-өөс орон сууцны барилгын үнэ, байршлын мэдээллийг танилцуулах, ЗТБХБЯ-наас орон сууц худалдан авахад анхаарах зүйлс, талбайн хэмжээг хэрхэн тооцох, мөн орон сууц захиалах гэрээний нөхцөлд анхаарах зүйлсийн талаар хуульч мэдээлэл, зөвлөгөө өгөх аж.


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан