"/> "/>

ХОТЫН ДАРГА ГАЗАР ОЛГОЛТЫГ ЦЭГЦЛЭНЭ ГЭЖ МЭДЭГДЛЭЭ.

Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн нэгдүгээр давхарт байрлах Нийслэлийн Иргэний танхимд өнөөдөр "Газар олголт, хот байгуулалт, барилгажилт" сэдвээр хотын удирдлагууд нээлттэй хэлэлцүүлэг явууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэхүү асуудлын хүрээнд иргэдийн эрүүл,аюулгүй нөхцөлийг зөрчсөн газар олголтын асуудлыг зогсоохын зэрэгцээ оршин суугчдын зөвшөөрөлгүйгээр гарсан газрын захирамжийг хүчингүйд тооцно" гэж мэдэгдлээ. Газар олголтын хүрээнд өнөөдөр шийдвэр хэрэгжүүлэх төрийн албан байгууллагууд хайхрамжгүй хандаж байгааг энэ үеэр онцлоод гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй байгаа дарга нарыг ажлаас шууд чөлөөлнө гэв. Мөн хотын ерөнхий архитектурыг бэхжүүлэх, Улс төрчдийн хараанаас гаргана гэдгээ мэдэгдлээ.

Түүнчлэн бичгээр санал хүсэлтээ гаргасан иргэдтэй өөрийн биеэр уулзаж хариу өгөхөө мэдэгдлээ. Түүнчлэн Олон нийттэй харилцах ажилтан Г.Оюунбат Энэ ажлын төлөвлөгөө ерөнхийдөө хийгдсэн одоо иргэдийн саналыг авч шинэчлэнэ гэдгийг хэллээ.

Түүнчлэн ярьснаа хэрэгжүүлж хийх цаг ирсэн, Газрын асуудлаар ямар зарчим баримтална хот тэгж хөгжинө, 2013 оноос байшин барилгыг хотын зах руу барих ёстой гэх зэрэг асуудлууд хөндөгдлөө. Уг хэлэлцүүлэгт дүүргээ төлөөлж оролцсон иргэд өөрсдийн амьдарч буй газрын талаарх маргаантай асуудлын талаар санал бодлоо илэрхийлж, асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байлаа.


Б.Чимэдханд


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан