"/> "/>

8 сарын байдлаар орон сууцны үнэ тогтвортой байна.

БАРИЛГА ОРОН СУУЦ СУРТАЛЧИЛГААНЫ ТӨВ нь Улаанбаатар хотод баригдаж байгаа шинэ орон сууцны нэгдсэн мэдээллийг сар бүр шинэчилэн  иргэдэд мэдээлэл өгсөөр  3 дахь жилээ болж байна.  Манай төвийн мэдээлэл үнэн зөв, бодитой  байж, таны цаг завыг хэмнэж байгаадаа баяртай байдаг. Өнөөдрийн байдлаар 39 дахь  дугаарын 9 сарын мэдээллийг шинэчилэн гаргав. 8 сарын байдлаар орон сууцны үнэ харьцангуй тогтвортой, мкв үнэ нэмсэн компаниуд цөөхөн байлаа. Улаанбаатар хотын 6 дүүргийн хэмжээнд 140 гаруй шинэ орон сууцанд захиалга авч байгаа бөгөөд орон сууцны дундаж үнэ 1.500.000-1.750.000₮  үнэ ханштай байна. Хамгийн хямдхан орон сууц  Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байгаа Хөх хайрхан трейд , Өгөөмөр цэрэн ХХК –иуд  1 мкв-ийг 1.200.000-1.250.000₮ захиалга байгаа бол хамгийн үнэтэй орон сууцууд  ХУД болон Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд 1 мкв нь 2.000.000₮ хүрч байна. Сар тутам мкв үнэ өсөхийн хирээр автомашины  гараж 20 сая хүртэл өсөв .  Захиалга авч байгаа ихэнх барилгын компаниуд 2013 онд ашиглалтанд орохоор байгаа бөгөөд  та шинэ орон сууцанд захиалга өгөх гэж байгаа бол гэрээгээ хуулийн зөвлөгөө өгдөг байгууллагуудад нягтлуулж  гарын үзэг зураарай гэж зөвлөх байна.  


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан