"/> "/>

ОССК-ийн шинэ гүйцэтгэх захирлын мэндчилгээ

ОССК-ийн албан ёсны вэб сайтад зочилж буй эрхэм хүндэт та бүхэнд корпорацийн нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе.

ОССК нь бага, дунд орлоготой иргэд гэсэн тодорхой зорилтот бүлгийг орон сууцаар хангах зорилготой байгуулагдсан, нийслэл хот болон бүх аймгуудад орон сууцны барилгажуулалт болон зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг үндэсний хэмжээний төрийн өмчит компани юм.

Бид вэб сайтаараа дамжуулан манай корпорацид өрнөж буй үйл явдал болон орон сууцны зах зээлийн мэдээллийг иргэдэд нээлттэй, шуурхай хүргэх зорилт тавин ажиллаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.

Та манай вэб сайтад зочилсноор Засгийн газрын “100,000 орон сууц” хөтөлбөртэй холбоотой орон сууцны барилгын жагсаалтууд, хөтөлбөрт холбогдох журам, заавар, зөвлөгөө, зээлэнд хамрагдах үед бүрдүүлэх материалын жагсаалттай танилцах боломжтой.

Мөн түүнчлэн сайтын электрон шуудангаар дамжуулан манайд хандан санал, хүсэлтээ шууд илэрхийлж болно.

Манай вэб сайт хэрэглэгч таны өмнө үргэлж нээлттэй байж, та бүхний хүсэн хүлээсэн мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулах үүрэг хүлээн ажиллах болно. 

 

Хэрэглэгч таныг хүндэтгэсэн:          Гүйцэтгэх захирал А.Гантулга

www.ossk.mn site-naas abab


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан