"/> "/>

Г. Шийлэгдамба Ганцхан жилийн дотор 252 ширхэг газар эзэмших эрхийг олгосон байна.

Зайсан толгой хийгээд Зайсангийн орчмын газар нутаг гэж өдгөө барилга, байгууламжаар дүүрсэн баячуудын хотхон болжээ. Уул нь бол Монгол Улсад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль байдаг. Гэвч энэ хуулийг гууль болгож, уландаа гишгэснээр харийн орнуудын хөрөнгө оруулалттай элдэв төрлийн хотхон Зайсангийн ам, Туул голын эргээр сүндэрлэсээр хөрөнгө чинээтэй хүмүүсийг Туул голоор тасалж хөндийрүүлсэн нэгэн томоохон хороолол, багахан хэмжээний хот болчихоод байна. Сургууль, цэцэрлэг, спорт клуб, хуульгүйгээр шөнөжингөө ажилладаг баар, цэнгээний газар гээд баячуудын тэрхүү хотхонд байхгүй зүйл гэж үгүй. Энэ бүхнийг хэн хууль зөрчин байж газар олгож, өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэв гэдэг нь хамгаас чухал. Хэдийгээр тухайн үед газрын зөвшөөрөл олгож, Дархан цаазат газрын дарга нарын газар болгосон хүмүүс нь өдгөө төрийн өндөр албан тушаал хашаагүй ч гэсэн амьд сэрүүн мэнд мэлтийж яваа. Хэрэг хэзээ ч хуучирдаггүй учир Дархан цаазат газрыг дураараа сэндийчих эрхийг олгосныхоо төлөө үе үеийн Байгаль орчны сайдууд төрийн өмнө, ард иргэдийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Зайсангийн газар нутгийг хэн гэдэг эрхэм, хэн гэдэг мөнгөтэй компанид хэрхэн өгсөн хийгээд тэдгээр компаниуд хууль журмыг, хяналтын байгууллагыг хэрхэн уландаа гишгэж, өнөөдрийн өндөр барилгуудаа сүндэрлүүлсэн нууцуудыг зөвхөн манай сайт цувралаар уншигч танд хүргэх болно. Зөвхөн ярих биш шийдвэрлэх арга замуудыг бид мөн иргэдээс сурвалжилж хүргэхээр зорьсон. Учир нь, одоо хувьчлагдаж, мөнгөтэй хүмүүсийн гарт ороогүй багаахан хэмжээний газар буй. Ядаж энэ газрыг эрүүл чийрэг чигээр нь үлдээж, унаган байгалийг нь хамгаалах хүмүүст хүлээлгэж өгвөл ямар вэ гэдэг асуудал гарч ирэх биз ээ.


Яагаад заавал Богд ууланд барилга барих ёсгүй гэж. Магадгүй энэ асуултыг зарим нэг хүмүүс асууна. Тэгвэл хариулт ирээдүйд Монголын нүүр царай болох Азид бүртгэлтэй байгалийн өвөрмөц тогтоц газар бүхий бүс гэдгээрээ илэрхийлэгдэнэ. 1778 онд Богд хаант МУ-ын үед тус уулыг дархалж байсан тухай түүхээс уншиж болно. Дараа нь 1996 онд ЮНЕСКО Богд уулыг дэлхийн шим мандалын сүлжээнийн нэг бүс хэмээн тодорхойлжээ. Энэ мэтээр баримт сөхвөл Богд уул зүгээр ч нэг байгаль орчны сайдын мэдлийнх биш бүүр дэлхийн шим мандал хийгээд дэлхий нийтийн мэдлийнх болчихоод байгаа юм. Ингэж дархалсан уулыг хорхой шиг идээд, энд тэндээс нь ухаад, цоолоод байхыг хэн зөвшөөрөв. Өнгөрсөн хугацаанд байгаль орчны үе үеийн сайд нараас гадна мэргэжлийн хяналтын болон бусад холбогдох байгууллагууд бүгд хамтарч байгаад энэ Дархан цаазат газрын бүс нутгийг бусдын мөнгөний зэвсэг болгосныг олон баримтаар нотолж болно.


Баримт 1. 2011 оны долоодугаар сарын 27-ны өдөр “Богд хан уулыг аврах уугуул иргэдийн холбоо” ТББ тус уулын эргэн тойронд хууль бусаар газар авч, авсан газраа ашиглалтын горим зөрчин орон сууцны хороолол барьж байгуулж байгааг зогсоолгох хүсэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлжээ. Үүний хариуд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Нэгэнт бариад эхэлчихсэн барилгыг бид яахав” гэсэн утга бүхий хариуг ирүүлсэн байна. Энэ тоотыг 2011 оны 8 сарын 16-ны өдөр 8/2498 тоот хавсралтаар илгээж. Уул нь бол тус газраас 2009 оны 11 сард Зайсангийн аман дахь 119 байгууллага, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан шийдвэр гаргаж байсан хэдий ч хоёр жил хүрэхгүй хугацааны дараа шийдвэр нь биелэхгүйгээ мэдсэн үү, эсвэл худалдагдсан уу бүү мэд, ямартаа ч бариад эхэлсэн барилгуудыг нураах ямар ч боломжгүй тухай мэдээлсэн байгаа юм.


МХЕГ-т байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчаар Ж.Бадамханд гэж хатагтай ажилладаг. Зайсангийн бүсийн нутгийг хэн, хэзээ авч хэрхэн, яаж барилгажуулсныг эрхэм хатагтай сайн мэдэхийн сацуу өөрөө тэдний өмнө жулддаг гэдгээ хэвлэлийнхэнд ч хүлээн зөвшөөрдөг нэг ийм улсын байцаагч татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, газар нутгаа хамгаалахгүй биднээр тэжээлгэж байгаа аж.
Дээрх хавсралтаас харвал Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэдэг том аппарат мөнгөтэй компанийн өмнө юу ч биш, мөнгөгүй лангууны наймаачдад бол мундаг байгууллага гэж хардаж болохоор байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд 119 байгууллага лав бидний мэдэж байгаагаар Зайсангийн орчимд ямар нэгэн байдлаар төвхнөж, орон сууц босгож баяжсан, дахиад даварч байгаа байж болзошгүй юм. 2004 онд Байгаль орчны сайдаар томилогдсон Г.Шийлэгдамба 23 зөвшөөрөл олгожээ. Хан Богдын хормой, хатан Туулын хөвөө сүүлийн vед барилгын гол талбар болж, манай баячуудын орд харш дархан цаазат газарт сүндэрлэх болсоор удаж байна.

Төрийн их тахилгатай, дархлагдсан энэ ууланд зөвхөн эрх мэдэлтнvvд, хөрөнгө мөнгөтэй баячууд л газар эзэмшиж, Богд уулын хувь заяа хэдхэн сайдын гараар ороод дуусч байгааг баримтаар нотолж болно. БОАЖ-ын сайд асан Г.Шийлэгдамба л гэхэд дархан цаазат газарт хууль бусаар газар олгосон сайд нарыг тэргүүлдэг юм билээ. Тэрбээр 2007 онд Зайсангийн хэмжээнд нийт 252 ширхэг газар эзэмших зөвшөөрөл олгосноос 50-ыг нь Зайсангийн аманд, хувь хүнд өгч, тэр хэмжээгээр халаасаа түнтийлгэж байсан ч сүүлд нэгэн өдөр тутмын сонинд өөрийгөө хуулиа их л сайн дээдэлдэг, зарчимч нэгэн мэтээр ойлгуулж, ярилцлага өгсөн нь хэвлэлийн шар хуудаснаа тодхон үлджээ. Тэгвэл Г.Шийлэгдамбыг хуульд харшилсан шийдвэр гаргахад Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай гол үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Уг нь дархан цаазат Богдхан уулын бүс нутгийн ашиглалтад МХЕГ-аас удаа дараа шалгалт хийдэг боловч үр дүнд хүрдэггүй юм билээ. Энэ талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хууль хэрэгжүүлэгч нэг байгууллага нь улсынхаа төлөө ингэж чармайлт гаргаж байхад А.Намхай мэтийн хүмүүс хувийн ашиг сонирхлын төлөө Дархан цаазат газраа худалдаж, идсээр байна.

А.Намхай нь олон жилийн турш төрийн байгуул¬лагад ажилласан турш¬лагатай нэгэн. Насаараа төрийн хоол зооглосон энэ эр¬хэмд төр засгаас гавьяат гэсэн хүндтэй цол хүртэл өгч байсан аж. Гэхдээ яг яасан гэж шагнуулсан нь хачир¬халтай. Төрийн дээд шаг¬налыг Зайсан толгойг хувааж, дамласан болохоор нь олгосон гэж баймааргүй юм. А.Намхайг хэн ч харсан буян¬тай буурал. Гэсэн ч манай буянт буурал Зай¬сангийн сүүлчийн зүсмийг худалд¬чихаад тэтгэвэртээ гарах гэсэн шиг аашилсаар өнөөдрийг хүрлээ. Бас насандаа баймгүй бү¬дүү¬лэг, хүнийг өнгө зүсээр нь ялгаварладаг гэж байгаа. Зайсангийн ядарсан уугуул иргэд нутаг орноо хамгаалах гээд очиход нь “Та нар битгий олон юм яриад бай. Наад хүмүүс чинь газрын төлбөрөө төлсөн. Тэгээд ч зохих ёсны дагуу бичиг баримтаа бүрдүүлсэн” гэж загнаад хөөгөөд гаргадаг гэнэ. Эрхэм даргын ярьж буйгаар мөнгөтэй хүмүүс төлбөр төлж байвал тэр газар нь тусгай хамгаалалттай, эсвэл дархан цаазтай эсэх нь хамаагүй бололтой. Богдхан уулын Зайсангийн ам хотын төвтэй хамгийн ойр, байшин барилга барихад хамгийн ашигтай байдаг учраас Байгаль орчны сайд нарын овоо хараанд үргэлж өртсөөр ирсэн нь ойлгомжтой юм.

Харин өнөөдөр долларын ханш өсч, Богд ууланд газрын зөвшөөрөлтэй иргэдийн тоо нэмэгдсэн энэ үед Зайсангийн ханш 100 мянган ам.долларыг хэд нугалахуйц хэмжээнд өссөн нь тодорхой. Багадаа л 500 сая төгрөг байх учиртай. Энэ ханшаар тооцох юм бол Г.Шийлэгдамба сайд байх үедээ зөвхөн Зайсангийн аманд гэхэд л таван тэрбум төгрөгийн үнэтэй газрыг бусдад өгчихсөн байна. Бид нүдээрээ л хараагүй болохоос биш дундаас нь өөрөө хэдэн төгрөг, хичнээн га газар сугалж авсныг эрхэм сайдтан болон түүний хамтран зүтгэгч А.Намхай нар л мэдэх байх. Ер нь бол тусгай хамгаалалттай газрын хуульд “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан байдаг.

Гэтэл дээрх хуулийг ил цагаан зөрчсөн А.Намхай мэтийг гавьяат цолоор шагнаж байгаа нь туйлын харамсалтай. Тэгээд бас Г.Шийлэгдамба нь 2008 онд Өвөрхангай аймгаас УИХ-д нэр дэвшээд байгаа юм аа. Бодвол УИХ-д нэр дэвших хөрөнгөө Зайсангаас босгосон болов уу гэсэн хардлага олон нийтэд төрж буй биз. Мөн Богдхан уулын дархан цаазат Зайсангийн амыг 2015 он хүртэл хөг¬жүү¬лэх ерөнхий төлөв¬лө¬гөөг Байгаль орчин, аялал жуулчлал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн сайд нар хамтран 2003 онд баталсан юм байна. Энэ төлөвлөгөөнд Зайсанг аялал жуулчлал, ам¬ралт зугаалга, судал¬гаа шинжилгээ, цэцэр-лэгт хүрээлэн, спорт үйл¬чил¬гээний бүстэй байхаар тусгажээ. Гэвч ерөн¬хий төлөвлөгөөний дагал¬дах төлөвлөгөөг боловс¬руулаагүйгээс тэнд зам¬бараагүй газар олгож, тусгай зөв¬шөөр¬лөө ашиглан орон сууц барьсаар байна. Ямартай ч Г.Ший¬лэг¬дамба, А.Намхай нарын бай¬гуул¬сан гавьяа өдгөө Туул голын хамгаа¬лалтын бүс дэх зам¬бараагүй барилга, голын хат¬сан сайр, уулын үерийн амыг хаасан орон сууц зэр¬гээс харагдана.

23 зөвшөөрлийн хариуд тэр юу авсан бол? Ямартаа ч ямар ямар компаниуд Г.Шийлэгдамбаас зөвшөөрөл авсаныг дэлгэе. Гэхдээ нэг зүйлийг өмнө нь хэлэхэд авлига цэцэглэн мандаж байгаа, авлига газар авч байгаа нь бидэнд харагдахгүй ч сүндэрлэж байгаа барилга, байгууламжаас шууд харагддах юм. Г.Шийлэгдамба эрхэм авлига аваагүй юм бол яагаад 23 захирамжийг өөрийн гараар гардан гаргаж, эдгээр компаниудыг Зайсангийн энгэрт төвхнөхөд замыг нь засчр, шороог нь шүүрдэж өгсөн бэ гэдгийг та өөрийнхөөрөө тунгаана биз ээ. Г.Шийлэгдамбын гарын үсэгтэй зөвшөөрлүүд удаж байж түүнийг сайдын суудлаа өгсөний дараа гэрчилгээ нь гарсан байгаа нь бас анхаарал татах зүйл юм.

1. 2008 онд Богинын аманд “Санулхан монгол” ХХК-д 3 га газрыг аялал жуулчлалын чиглэлээр олгосон. Өдгөө энэ газарт барилга сүндэрлэсэн. Энэ нь Усны тухай хуулийн 31-р зүйлийн 3-р заалт, ТХГНТ хуулийн 40 дүгээр зүйлийн 1.2-ыг тус тус зөрчжээ.
2. 2008 оны 9 сард Богинын аманд “Ворлд трэвел” ХХК-д мөн л аялал жуулчлалын чиглэлээр 30 га газар олгосон. Мөн л энэ компани зориулалтаа өөрчлөн орон сууц барьсан.
3. 2008 онд Бага тэнгэрийн аманд “Зүүнбаян рэйфанери” ХХК-д 4 га газар аялал жуулчлалын зориулалтаар өгсөн, энэ газар нь барилга болсон, бас л Усны тухай хууль, ТХГНТ хуулийг зөрчсөн.
4. 2008 онд Бага тэнгэрийн аманд “Их Ончууд” ХХК-д 1,54 га газар
5. 2008 онд Бага тэнгэрийн аманд ”Монгол аутдор” ХХК-д 1,5 га
6. 2008 оны 9 сарын 4-нд “Ахан дүүс” ХХК-д 1 га
7. 2008 оны 9 сарын 5-нд Хүрхрээд “АКК” ХХК-д 24 га
8. 2004 онд Чандманы аманд “Чандмань трэвэл” 2 га
9. 2007 онд Чандманы аманд иргэн Нуржинд 1 га
10. 2008 онд Зайсанд “Энигма” ХХК-д 15,5 га
11. 2008 онд Зайсанд “Монголиан империал палас девелопмент” ХХК-д 12,75 га
12. 2008 оны 6 сард Зайсанд “Хан сэцэн хайрхан” ХХК-д 5 га
13. 2008 оны 6 сард Зайсанд иргэн М.Ундраад 3 га
14. 2008 онд Зайсанд “Одод” ХХК-д 2,5 га. Энэ компани ой нөхөн сэргээх нэрийдлээр зөвшөөрөл авсан ч Газрын тухай хуулийг зөрчиж газар авсан, ашиглалтаа өөрчилсөн
15. 2008 онд Зайсанд “Улиастай чулуу” ХХК-д 1,9 га
16. 2008 онд Зайсанд иргэн Г.Ганхуягт 1,4 га
17. 2008 онд Зайсанд иргэн Д.Дэжидлхамд 2 га
18. 2008 онд Зайсанд “Бодь мөр интернэйшнл” ХХК-д 0,3 га
19. 2008 оны 9 сард Зайсанд “Нижуна” ХХК-д 1,1 га
20. 2008 онд Зайсанд иргэн Т.Батболдод 0,5 га
21. 2008 оны 8 сард Зайсанд Хятадын хөрөнгө оруулалттай “Хар дун” ХХК-д 1 га
22. 2008 оны 9 сард Зайсанд “Одо консалтинг” ХХК-д 1 га
23. 2007 онд иргэн Ж.Эрдэнэбилэгт Зайсангийн аманд 1,7 га газрыг тус тус өгсөн байна. Зайсангийн орчмын хогийг нь цэвэрлэж, хүн малаас хамгаалдаг, гадны дотны хөлчүүрхэж зугаалсан хүмүүсээс ганц өмгөөлдөг нутгийн гэх шахуу 30 гаруй айл бий. Тэд өдөр бүр хөөгдөж туугдаж, тэсэхийн аргагүй зовлон дунд тог ч үгүй амьдралаа залгуулж суудаг. Гэтэл тэдэнд 0,07 га газрыг нь өдий хүртэл өмчлүүлж өгөөгүй хэрнээ өдгөө зөвхөн Г.Шийлэгдамба гэдэг хүний гарын үсгээр Богд уулын дөрвөн амны хичнээн га газар барилга боссоныг та бүхэн харж болно.
Эдгээр компаниуд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Усны тухай хууль гэгчлэнгээр 2-4 хууль зөрчин байж энэ үнэ цэнэтэй газарт барилга байшин барих, эсвэл авсан зөвшөөрлөө өөр бусдад дамлан худалдаалах боломжийг олж авсан нь цаанаа мөнгөний ямар эргэлт бий болсныг харуулах гаргалгаа байх. Г.Шийлэгдамбаас гадна У.Барсболд гэгчлэн олон сайдууд ийм хэлбэрээр газар нутгаа бусдад худалдсан аж. Үүнийг цувралаар баримттай хүргэх болно.

Эх сурвалж:  www.shock.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан