"/> "/>

Барилгыг нь нураах уу, эзнийг нь шийтгэх үү

Жижиг хэлбэрийн түүх сөхөх юм бол 1990 он хүртэл Барилга ба барилгын материалын үйлдвэрийн яам гэсэн Төрийн байгууллага байлаа. Түүний харъяанд БНМАУ-ын нутаг дэвсгэр бүрт төрөл бүрийн зориулалт бүхий барилгын трест, конторууд ажиллаж, материал үйлдвэрлэж байсныг одоогийн 40-50 настангууд мэдэж байх учиртайсан. Одоо ч гэсэн зарим үйлдвэрлэлийн баазууд нь тэр л хэвээрээ байж байна.

 Гэхдээ ихэнх нь цонх, хаалга нь таглаатай, цоожтой харагдах юм билээ. Энэ нь дэндүү харамсмаар юм. 1990 оноос Монгол дахь зах зээлийн шуурганаар дээр дурьдсан их барилга, ард түмний үйл хэрэг устсан. Эцэст нь Монголын барилгачид, ард түмэн хохирч хоцров. Гэхдээ яахав. Монгол Улс мөхөөгүй юм болохоор байгалийн бэрхшээлээс хамгаалах байр сав, орон сууцны эрэлт хэрэгцээ төгсгөл болсонгүй.

 Тиймээс сонирхсон хүмүүс, ялангуяа мөнгөтэй хувь хүн, албан байгууллагад барилга барих хэрэгцээ гарч тэрхэн үед барилга угсралтын, зураг төслийн, барилгын материал үйлдвэрлэлийн, дулаан болон цахилгаан шугам сүлжээ гэх мэт ажил гүйцэтгэх хэрэгцээ шаарлага гарч тэдэнд зориулж “Тусгай зөвшөөрөл” олгох дүрэм, журам гарч ёстой л мөнгө төгрөг танил талтай нь шуурч эхэлсэн.

 Тэдний олонхи нь ямар ч хяналт шалгалт, болзолгүй шахам дээрх зөвшөөрлийг авч эхэлсэн. Энэ байдал одоо ч үргэлжилсээр л байгаа. Барилгын талаар энэ хугацаанд голчлон мэрэгжлийн бус байгууллага, хүмүүс хичнээн их цаас үйлдвэрлэв. Тэр нь өөр хоорондоо уялдаагүй, хэрэгжүүлэх үед буюу барилгын талбайд очихоороо болж бүтэхгүй. ихэнхдээ хүнд суртал дагуулсан олон бичиг цаас миний жижиг өрөөнд хүртэл хураалттай байж л байна.

Тагласан, талбай ихэсгэсэн, зориулалт нь өөрчлөгдсөн энээ, тэрээ барилга угсралтын байгууллагад өчүүхэн ч падлий байхгүй. Үүнийг хариуцдаг байгууллага нь тусдаа буюу Хотын захиргааны Газар олголтын хэлтэс, Зураг төслийн болон дээр дурьдсан Хяналтын байгууллагагууд нь хариуцана. Хууль журам нь ийм л байгаа. Өөрөөр хэлбэл Барилга угсралтын байгууллага нь хөрөнгө мөнгөний эрсдэлд орно гэсэн ном байхгүй.

 Хэрвээ энэ талаар асуудал гарах юм бол зөвшөөрөл өгсөн дээрх дурьдсан байгууллагууд нь өөрийн оролцооны хувь доозоор төлбөрөө төлөх ёстой. Ялангуяа захиалагч нь хөрөнгө мөнгөний асуудал гарах юм бол энэ талаар ажиллаж дээр нэр дурьдсан байгууллагуудаас шүүхдэж хохиролоо төлүүлэх хэрэгтэй.

Өндөр барилга босгох чинь бидний бахархал биш юм уу?

Сүүлийн үеийн барилга барих асуудалтай холбогдуулан янз бүрийн шатны байгууллага, хувь хүмүүс их барилгын ажлыг мэрэгжлийн бус хүний нүдээр харж таамаглах байдлаар олон янзын санаа дэвшүүлэх болж. Энэ тухай олон юм бичиж болох байвч түр орхие. Зүгээр л ганц нэг жишээ дурьдая. Сэтгүүлч Ж.Гангаагийн бичсэн “ Хувийн хэвшил байшин барих нь онц хүнд хэрэг үү” гэсэн материалд” ...Сайн муу бүтээл бий болсон байхыг хараад өө хэлэх шиг амар юм байдаггүй.

 Бидний ихэнх нь ажиллаж хөдөлмөрлөлгүйгээр “ амжилт “-д хүрцгээсэн байдаг. Социалист өмч хийгээд түүний “ ариун цагаан хөдөлмөр”-ийг хайрлаж сураагүй сэтгэхүй. Сүүлийн үеийн байдлаас харвал байшин барих нь үнэхээр том гэмт хэрэг мэт ажээ...Хувийн хэвшил өндөр барилга барьж байвал бүүр онц хүнд гэмт хэрэг гэж үзэгсэд манай нийгэмд хавтгайрлаа.

 Бүтээн байгуулалтыг гэмт явдал мэт үздэг ард түмэн Монголоос өөр энэ дэлхийд байна уу?...Энэ байшин сав барих,өндөр барилга босгох чинь бидний ялалт, бахархал биш юм уу?. Монгол улс төв хэсгээсээ бүр тодруулбал нийслэлиин төвөөсөө эхлэн нийгмийн баялагтай болох сонирхол улам хүчээ авч байна...Хотын төвд хоёр өрөө байртай болчихвол мөн ч их хэрэгтэйсэн.

 Машин нь багтахгүй бол явган алхана биз. Автобус ч байж л байна. Байшингаа барьж л байг л дээ. Юун хууль яриад байгаа юм... Хүн ба түүний босгосон бүхэнд дайсагнаад байгаад нь дургүй хүрээд байгаа юм. Амныхаа хэмжээгээр барилгын салбарыг зүхэцгээж “Наадахаа буулгаж хая эсвэл надаа юм өг “ гэцгээж байна...” ТЭЗҮ “-ээс зөрчсөн алхам хийсэн бол байшинг биш эзэнгийг нь нураасан шиг нураах хэрэгтэй...Салхи гарахаар ганхаад байгаа биш бол нэгэнт эхэлсэн барилгыг нураагаад яах юм бэ”.


Бүтээн байгуулалт, осол эндэгдлийг ялгаж, салгаж олон нийтэд хүргэе

Барилгын асуудалтай холбогдуулан нийтэлч Б.Баабар “Бүтээн байгуулалт, осол хоёрыг ялгаж,салгая“ гэсэн материалдаа. “Хариуцлага үүрэх хүн байдаг. Хэн хариуцлага үүрэх нь тодорхойгүй... эцэс сүүлд нь баригдаж байгаа барилга буруутай болж, нураалгах дээрээ тулаад байгаа нь инээдтэй хэрэг. Бүтээн босголтыг үгүй хийе гэж шуугилдаад л.

 Бүтээн байгуулалт, осол эндэгдлийг ялгаж салгаж олон нийтэд хүргэмээ байна" гэсэн байх юм. Миний хэлэх гэсэн санаа ч бас ийм юм. Жишээ болгон оруулсан дээр хоёр нийтэл нь Барилга угсралтын бүх байгууллага, захиалаг-ашиглагчид, төсөл төлөвлөгөө зохиогчид, хяналт шалгагчид, ялангуяа шийдвэр гаргах төвшний байгууллага, хүмүүст зориулагдсан ажилдаа хойшид анхаарч зайлшгүй уншсан байх санаанууд юм байна гэж бодох болов.

 Хэдийгээр миний бие барилгын ахмад инженер ч гэлээ дээр нөхдүүдийн нийтлэлийг уншаад үнэнхүй сэтгэл хөдлөн энэхүү эв хавьгүй бичээс хийсэн болно Энд нэг зүйлийг зориуд тэмдэглэхэд 70-80 онь үед Монгол улсын улс ардын аж ахуйн салбар бүрийг дагнасан сэтгүүлч тэр байтугай шүүгчид гэж байлаа. Учир нь тухайн салбарын дотоод амьдралыг олж хардаг, мэргэжсэн гэсэн үг юм даа. Одоо ч гэсэн өөрийнхөө ажлын дэрэгдүүр ийм дагнасан хэлбир байх нь илүүдэхгүй биз гэж санагдах юм.


Эх сурвалж:  www.bolod.mn   

Барилгын ахмад инженер З.Буян-Орших


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан