"/> "/>

ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨССӨӨР

Нийслэл хотод бүтээн байгуулалтаар олон барилга байшин баригдаж байгаа. Энэ оны гуравдугаар улиралд л гэхэд Улаанбаатарт тансаг зэрэглэлийн 30, стандарт сайн зэрэглэлийн 42, стандарт зэрэглэлийн 63 төсөл буюу нийт 135 орон сууцны барилгын ажил явагдаж байгаа аж. Харин тэдгээр барилгын үнэ ханш дэндүү өндөр байгаад иргэд бухимдаж байна. Тодруулбал: Улаанбаатар хотод баригдаж буй нэг өрөө байрны дундаж үнэ 53,9 сая төгрөг, хоёр өрөө байрны дундаж үнэ 74,8 сая төгрөг, гурван өрөө байрны дундаж үнэ 94,6 сая төгрөг байна. Орон сууцны үнийн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21,3 хувь, харин 2012 оны хоёрдугаар улирлаас 3,9 хувь өссөн үзүүлэлт гарчээ. Өнгөрсөн есдүгээр сарын орон сууцны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад байрны үнэ Хан-Уул дүүрэгт 15 хувь буюу хамгийн их, харин Сонгинохайрхан дүүрэгт 13.3 хувь өсчээ. Жилийн туршид Баянгол дүүргийн орон сууцны үнэ хамгийн их буюу 41 хувь өссөн байна. Сарын өсөлтийн хувьд Баянзүрх дүүргийн орон сууцны үнэ хамгийн бага буюу долоон хувийн бууралттай, жилийн өсөлтийн хувьд Сүхбаатар дүүрэгт хамгийн бага буюу 8 хувь өссөн байна.

 

Эх сурвалж: www.noyon.mn 

Ө.Анхаа


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан