"/> "/>

Тэрбумтан Трамп ерөнхийлөгч Обамаг дээд боловсролтой гэдэгт итгэдэггүй.

Америкийн тэрбумтан Дональд Трамп Барак Обамад хандан мэдэгдэл хийжээ. Youtube сайтад байрлуулсан дүрс бичлэг дээр Трамп Цагаан ордны тэргүүнд коллеж, их сургуульд сурсан тухай бичиг баримт болон паспорт авах өргөдлөө нийтэд дэлгэх саналыг тавьжээ. Энэ бүхний хариуд тэрбумтан 5 сая долларыг дурын буяны ажилд зарцуулахад бэлэн байгаагаа амласан юм. Нэр дэвшигч Митт Ромнигийн ерөнхий ивээн тэтгэгч ноён Трамп энэ мэт ер бусын шаардлагыг Обамад анх удаа тавьж байгаа тохиолдол биш юм байна. Өнгөрсөн жил л гэхэд тэрбумтны шаардсаны дагуу Америкийн ерөнхийлөгч өөрийн төрсний гэрчилгээг нийтэд дэлгэхийг зөвшөөрч байсан. Баримтад зааснаар Обама Хавайд төрсөн бөгөөд Америкийн иргэн тул ерөнхийлөгч байх бүрэн эрхтэй нь нотлогдсон юм.

Ингээд Обама хардлагыг ор үндэсгүй болохыг нь нотолж чадсан, харин одоо Трамп бичиг баримт эмхлэх дараагийн ажилдаа орж байна гэж хошигнох хүмүүс ч олон байна. “Обама бол АНУ-ын түүхэн дэх хамгийн нууцлаг ерөнхийлөгч. Жишээлбэл ард түмэн түүний үнэхээр дээд боловсролтой хүн мөн эсэхийг мэдэх эрхтэй шүү дээ. Хэрвээ тэр дээрх бичиг баримтуудыг нийтэлбэл бүх эргэлзээг тайлж, олон Америк хүний дотор уужирна”  гэж Трамп хэлсэн юм. Тэрээр Обамад энэ саналыг хүлээн авч, биелүүлэх хугацааг он сар өдөр, цаг минуттай нь тодорхой заасан байна. 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр орон нутгийн цагаар 17 цаг 00 минутанд амлалт биелүүлэх эцсийн хугацаа гэнэ. Шаардсан бичиг баримтыг нийтэд дэлгэснээс хойш нэг цагийн дотор амласан 5 сая долларын чекэнд гарын үсэг зурна гэдгээ Дональд Трамп мэдэгдсэн юм. 

Эх сурвалж:   www.noyon.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан