"/> "/>

Гэр хорооллын гудамж талбайг камержуулна.

Нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд хэрэгжих гэр хороололийг камержуулах ажил үнэлгээний шатандаа явж байгаа билээ. Дээрх ажлын хүрээнд нийт 97 цэгийг байгуулж, хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгүй нийт 106 камераар дүүргийн нутаг дэвсгэрийн хэв журмын нөхцөл байдлыг хянах аж. Нийслэлийн мэдээллийн технологийн газраас хороодыг Засаг даргын Тамгын газартай холбосон шилэн кабелийн сүлжээний дэд бүтцийг ашиглаж сүлжээний холболтыг хийхээр зохион байгуулж байгаа ба хяналтын камерын сүлжээ нь дүүрэг хороодын мэдээллийн сүлжээнээс тусдаа бие даасан сүлжээ байхаар зохион байгуулна. Харин алслагдсан сүлжээний дэд бүтэц хүрэх боломжгүй газар буюу зуслангийн чиглэлд байгуулагдсан хяналтын камерыг утасгүй сүлжээ ашиглан холбохоор болсон байна.

Эх сурвалж: www.noyon.mn

 Ө.Анхаа

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан