"/> "/>

Дахиад л барилгаас унаж, амь алдсан хэрэг гарав.

Нээрэн энэ төрлийн мэдээллээс залхаж байна. Дээр нь Монголчууд хэдүүлээ билээ. Ойрын хэдэн сарын хугацаанд хэд нь зөвхөн барилгын ослоор хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Гэтэл өнгөрөгч амралтын өдөр бас дахиад л 25 орчим насны залуу бусад шигээ л хорвоог орхилоо.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, ХААИС-ийн баруун талд баригдаж буй барилгын дөрвөн давхарт ажиллаж байсан аж. Тэрээр өмнөх барилгаас унаж амиа алдсан залуусыг бодвол бэхэлгээ хийсэн байж. Гэвч биеэ ороон бэхэлсэн бэхэлгээ нь тасарч доош унасан байх юм. Газар дээр ажилласан яаралтай тусламжийн эмч барилгачин залууг “өндрөөс хүчтэй унасны улмаар хүзүү нь хугарч, амиа алдсан байна” гэжээ.

Гэвч тус хэргийн талаар мэдээлэл бүрхэг байгаа юм. Эдгээр олон барилгын хариуцлагагүй үйлдлүүдэд хэнээс хариулт нэхэх вэ. Зөвшөөрөлгүй барилгаас асуудал үүссэн бол хяналт шалгалт тавих ёстой байгууллагыг буруутгамаар. Гэвч зөвшөөрөлтэй гэх барилгууд нь асуудал үүсгээд эхэллээ. Ер нь Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хаа хаанаа хангаж ажиллах цаг болсон гэдгийг л дахин дахин сануулаад байгаа юм биш үү.

Эх сурвалж: www.olloo.mn

АМИ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан