"/> "/>

Орон сууцны үнэ өсчээ.

Орон сууцны үнэ өсч ам метр нь 1.4-2.5 сая төгрөгийн ханштай байна. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хүмүүсийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор ийн өссөн юм. Уг нь өнгөрсөн оны өдийд орон сууцны ам метрийн үнэ 0.9-1.4 сая төгрөг байсан. Төр засаг солигдсон учраас байрны үнэ хямдарна гэсэн горьдлого иргэдийн дунд байсан ч эсрэгээрээ улам өссөөр байна.  Учир нь хотын дарга Э.Бат-Үүл газар олголтыг зогсоосноос болж, барилгын компаниуд өмнө авсан газартаа барилга барьж, үнийн хөөрөгдлийг дээд цэгт нь хүргэж байгаа гэнэ. Орон сууцны үнэ энэ чигээрээ улам өсөөд байвал Улаанбаатар хот гэр хорооллоосоо сална гэдэг юу л болдоо.

Эх сурвалж: Өдрийн шуудан


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан