"/> "/>

Иргэдийг орон сууцжуулах Үндэсний хороо хуралдлаа.

Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлийн тогтолцоог бий болгох ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог байгуулсан.
Ерөнхий сайдаар Үндэсний хороо ахлуулсан анхны хуралдаанаа хийж “Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо, зээлийн механизмыг шинэчлэх” ажлын хэсгийг Эдийн засгийн хөгжлийн сайдаар, “Орон сууцны шинэ хотхон, хорооллыг барьж байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилга, хорооллыг буулган дахин төлөвлөлтөд оруулах ажлыг зохион байгуулах” ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайдаар, “Гэр хорооллын барилгажилтыг эрчимжүүлэх”ажлын хэсгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ахлуулан тус тус байгууллаа.

Эдгээр ажлын хэсгүүд тухайн асуудлыг нарийвчлан ярилцаж, тодорхой шийдэлд хүрсний дараа Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж байхаар тогтсон байна.

Мөн Богд уулын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох, орон сууцны хотхон, хороолол барих газруудыг тусгай хамгаалалттай газар нутгаас гаргах асуудлаар Байгаль, орчин, ногоон хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран санал боловсруулж Засгийн газарт оруулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд үүрэг болголоо.

Эх сурвалж:  Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан