"/> "/>

Хөрөнгө нь багадсан хөгжүүлэгч банк

100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн гэх сүржин нэртэй банк 850 орчим хүнд л зээл өгөх чадавхтай харууллаа. Уг нь тус банкнаас эхний ээлжинд 50 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх ёстой байсан. Гэвч 30 тэрбум төгрөгийг л шилжүүлсэн бөгөөд дахин мөнгө шилжүүлэх чадваргүйгээр ерөнхий дөө хямралд ороод байгаа юм.

Захирал, дарга нар нь бүгд шахуу ажлаас гарах өргөдлөө өгсөн бөгөөд одоогоор тус байгууллага оршин тогтнох уу үгүй юу гэдэг нь УИХ-ын хэмжээнд яригдаж байгаа билээ. Уг нь олон улсын зах зээл дээр бонд гаргаж мөнгөний урсгалыг Монгол руу татна гэж анх байгуулагдах даа ярьж байсан байгууллага шүү дээ. Гэвч дэлхийн зах зээлд 400 сая долларын бонд гаргасан нэртэй Монголын ард иргэдийн нуруун дээр нилээд хэмжээний “өр” үүрүүлчхээд байгаа юм. Ийм байгууллагаар Монгол Улс юугаа ч хийх вэ.

Тэгээд ч байгуулагдаад ганц ч жил болоогүй байж суурь ганхаад эхэлж байгаа юм чинь яаж ч олон жил оршин тогтнох вэ дээ.Ер нь Засгийн газраас 1000 айлын орон сууц хөтөлбөр баталсан бол Хөгжлийн банк санхүүжилтийг нь шийдвэрлэх боломжтой байж. Түүнээс 100 мянган айлын орон сууц хөтөлбөр бол арай л ахадсан ажил байжээ.

Эх сурвалж:   www.olloo.mn

Л.Тамир


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан