"/> "/>

Хотын дарга Э. Бат-үүл Тэмүүлэнбаатар компанийн захирлыг гүтгэсэн гэв.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудыг нураах шийдвэр гаргасан. Нурааж, улсын өмчид шилжүүлэх барилгуудын жагсаалтад “Тэмүүлэнбаатар” ХХК-ийн барьж буй барилга багтсан билээ. Тодруулбал: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт “Тэмүүлэнбаатар” ХХК-ийн барьж буй есөн давхар барилгыг нураах шийдвэр гаргаж, тог цахилгааныг нь тасалсан бөгөөд дээрх барилгыг нураах болсон шалтгаан нь барилга барихдаа огт зөвшөөрөл аваагүй гэсэн үндэслэлийг дэлгэн тавьж байсан юм. Анх барилга баригдаж байхад эрх бүхий байгууллагын удирдлагууд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гэж марган, улмаар уучлалт хүсч барилгаа үргэлжлүүлэн барихыг зөвшөөрч байсан аж. Хотын даргын анхны шалгалтаар:  Энэ манай бүх зөвшөөрөл гээд үзүүлэх бичиг баримт нэг ч алга “Бүгд байх ёстой газраа байгаа, архивт манай бичиг баримт дутсан байна лээ”  хэмээн тухайн үед Б.Эрдэнэчимэг захирал хэлж байсан. Тэгвэл өнөөдөр хэвлэлийн хүрээлэнд 12 цагаас Тэмүүлэнбаатар ХХК-ийн захирал Б.Эрдэнэчимэг барилга хууль ёсны зөвшөөрөлтэй баригдаж байгаа барилга хэмээн мэдээллээ. Түүний хэлснээр хотын даргын шийдвэрт гомдолтой байна. Дээрх асуудалтай холбоотойгоор хотын дарга Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан түүний талаар худал мэдээлэл олон нийтэд тараасан байна. Тодруулбал: Нэгдүгээрт: Уг баригдаж байгаа барилга нь нураах гэж байгаа барилга нэг тэрбум төгрөгийн зээлний барьцаанд тавьсан гэх асуудал
Хоёрдугаарт: Энэ хүн урьд нь ял шийтгэл эдэлж байсан.
Гуравдугаарт: Банк санхүүгийн барьцаанд асар их зээлтэй хүн гэсэн мэдээллийг олон нийт өгсөн байна. Энэ худал асуудлыг мэдсэнээр захиалагчид түүн рүү утасдаж асуудал үүсгэн дарамталж байна хэмээлээ. Ингээд тэрээр дээрх гурван асуудалтай холбоотой шаардагдах бичиг баримтууд бүгд байгаа би өмнө хэзээ ч ял шийтгэл эдэлж байгаагүй. Энэ компани хуурамч нэртэй компани биш эрх бүхий гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна хэмээлээ. Тэрээр хотын дарга Э.Бат-Үүл болон холбогдох хүмүүст албан мэдэгдэл өглөө. Мэдэгдэлдээ: Дээрх хэргүүдийг үнэн зөв гэдгийг гурван хоногийн хугацаанд  нотлож өгөхийг шаардаж байна. Түүнчлэн барилгаа нураалгахгүй гэдгийг ч мэдэгдлээ.

 Эх сурвалж: www.noyon.mn

Ө.Анхаа


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан