"/> "/>

Улаанбаатар хот 2500 камертай болно.

Улаанбаатар хотын хэмжээнд хэсэгчилсэн байдлаар камержуулах ажил явагдаж байна. Төлөвлөгөөний дагуу нийслэлд нийт 1000 гаруй цэгт 2000 орчим камерын хяналтын систем бүхий 2500 гаруй камертай болох гэнэ. Эхний ээлжинд Баянгол дүүрэгт 100 гаруй хяналтын цэгт 200 гаруй камер суурилуулсан байна. Мөн Чингэлтэй дүүрэгт 50 гаруй камер суурилуулсан байна. Харин гэр хорооллыг камержуулахад гэрэлтүүлгийн асуудал маш чухал байгаа. Учир нь тухайн газарт камер тавьсан ч гэрэлтүүлэггүй болохоор шөнө харагдахгүй ажээ. Гэрэлтүүлэггүй үед шөнийн цагаар ажиллах боломжтой камер байдаг ч өртөг өндөр юм байна. Тиймээс цөөн газар суурилуулах аж. Хэрэв камер суурилуулбал 24 цагийн турш ажилах юм байна.

Ч. Батцэцэг

Эх сурвалж:

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан