"/> "/>

Утаа гаргавал 200.000 төрөгөөр торгоно.

Нийслэлийн төвийн дүүрэг болох Баянгол дүүргийн хороодод түүхий нүүрс түлэхийг хориглож хязгаарлалтын бүс тогтоожээ. Харин хотын А зэрэглэлийн бүс, Хан-Уул дүүргийн барилгажилтын бүсэд утаа гаргадаг аж ахуйн нэгж болон иргэд дэд бүтэцгүй боловч халаалтын системээ цахилгаанаар шийдэж байгаа учраас "Утаагүй бүс"-ийг өргөжүүлэх санаачлага гаргажээ. Сүхбаатар дүүргийн XIII, XIV хороо Чингэлтэй дүүргийн XII, XIII хороодууд Баянзүрх Сонгинохайрхан дүүргийн зарим хороодуудыг хамарсан утаагүй бүсийг шинээр батлан удахгүй мөрдөж эхлэх аж. Эдгээр бүсүүдэд утаа гаргасан иргэдийг 200,000 хүртлэх төгрөгөөр торгон, байгууллага аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших болон ашиглах гэрчилгээг хураах санал гаргасан бөгөөд "Бүр Олуулаа Бүхлээр нь Шинэчилье" аяны хамт олон нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд өргөн барьжээ.

Ч. Батцэцэг

Эх сурвалж: www.unen.mn




Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан