"/> "/>

Барилгын аюулгүй байдлын удирдлагын стандарттай болно.

Стандартчиллын Үндэсний Зөвлөл өчигдөр хуралдаж зарим шинэ стандартуудыг батлав. Тэд барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, агаарын бохирдол зэрэг нийгэмд тулгамдаж байгаа асуудалд стандарт үгүйлэгдэж байгааг онцолж 40 гаруй асуудлыг хэлэлцлээ.

Мөн хурлаар мөрдөх шаардлагатай шинэ стандартуудыг баталж, хэрэгжихгүй байгааг нь мөрдөхийг салбарын удирдлагуудад даалгалаа. Дээрх асуудалтай холбогдуулан энэ сарын 27-нд Төрийн ордонд “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл” гэсэн үндэсний зөвлөл зохион байгуулах юм. Энэ үеэр шинэ стандартыг албан ёсоор Барилга, хот байгуулалтын яам, Ерөнхий сайдад өргөн барих аж.  Ингэснээр Монгол Улс барилгын аюулгүй байдлын удирдлагын стандарттай болох юм байна.

 

П.ТӨР

Эх сурвалж  www.info.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан