"/> "/>

ОССК

Орон  сууцны санхүүжилтийн корпораци, Бүгд найрамдах Чех улсын “Росс Холдинг”  компанитай хамтран   ажиллах санамж бичгийг үзэглэжээ. Орон  сууцны санхүүжилтийн корпораци  Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа  хороололын  I хэсэгт эхний ээлжийн 1764 айлын орон сууцны хорооллын төслийг Бүгд найрамдах Чех улсын “Росс Холдинг”  компанийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх юм. Чех улсын “Росс Холдинг”  компани нь Казахстан улсын  Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрт  гол гүйцэтгэгчээр оролцож, Астана хотод 40 000 айлын орон  сууцыг барьж гүйцэтгэсэн арвин туршлагатай  компани  юм.  Энэхүү төслийн хүрээнд баригдах орон  сууцны үнийг  зах зээлийн үнээс харьцангүй хямд,  евро стандартад нийцсэн, чанартай байлгахыг зорьж байгааг салбарынхан онцоллоо.

Эх сурвалж: www.news.mn

Б.МАРАЛ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан