"/> "/>

“100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨР” ИРГЭДЭД МОЛИГО VМХVVЛЭВ VV

Хахир өвлийн хvйтэнд орох орон, оочих аягагvй болсон иргэд ёстой л дээшээ тэнгэр хол

доошоо газар хатуу болчихоод байна. Учир нь, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжин орон сууцтай болохыг мөрөөдсөн иргэдийн хvслийг биелvvлнэ хэмээн тууз хайчилж байсан нь саяхан. Энэ сургаар ч орон сууцтай болохыг хvссэн иргэд хашаа байшингаа зарж, байрны урьдчилгаа төлбөрт өгсөн нь цөөнгvй.
Тухайн vеийн Засгийн газар юу юугvй л иргэдийг орон сууцанд оруулчих юм шиг сэтгэгдлийг нийгэмд төрvvлсэн. Иргэд ч Засгийн газар нvдээ олсон ажил хийлээ хэмээн ам сайтай байсансан. Гэтэл өвлийн хvйтэнд орох оронгvй болгоод хаяна чинээ хэн санах билээ. Харин хөтөлбөр хэрэгжихгvй байгаа шалтгааныг холбогдох албаныхан өнөө л санхvvжилттэй холбон тайлбарлаж байгаа аж. Иймд дээрх маягаар хохирсон иргэд аргаа барахдаа хэвлэлийнхэнд хандлаа. 

Тэд нэгдэж холбоо байгуулсан бөгөөд Засгийн газарт гурав хоногийн дотор энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авахыг шаардсан бичиг хvргvvлэхээр болж. Хэрэв дээрхи хугацаанд Засгийн газрын зvгээс ямар нэгэн ажил хийхгvй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэв. 
Мөн уг хөтөлбөрт хамрагдана гээд хохирсон иргэдийг нэгдэхийг ч уриалж байсан юм. Хөтөлбөрийг санхvvжvvлэгч нь Төрийн банк. Гэтэл тус банкныхан иргэдээс зугтаж нvvр тулан уулзахгvй байгаа гэнэ. Уг нь, жилийн зургаан хувийн хvvтэй зээл нь өнөөгийн монголчуудын амьдралд хамгийн ойр сонсогдож байгаа. Гэвч “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж шинэ байрандаа орлоо гэсэн мэдээ ойрын хугацаанд лав дуулдаагvй. Гэтэл Төрийн банкны зvгээс өнөөдөр 800 гаруй иргэн орон сууцтай болсон хэмээж байгаа. Өнөөдөр бидний амьдралд хамгийн ойр хэрэгжих боломжтой уг хөтөлбөр хэрэгжихгvй байгаа нь иргэдийн орон сууцтай болно гэсэн урмыг хугалж орхилоо. Иргэдийн хувьд бусад арилжааны банкны орон сууцны зээлд хамрагдах эрх нь нээлттэй ч, авч байгаа цалин нь банкуудын зээлийн нөхцөлийг даван гарч чадахгvй. Арилжааны банкуудын хувьд орон сууцны урьдчилгаа 30 хувиа төлөөд, vлдсэнийг нь 15-20 жилийн хугацаанд лизингээр төлнө хэмээдэг. Харин жилийн хvv нь 19-25,2 хувь байгаа. Тэгвэл 50 сая төгрөгөөр нэг өрөө байр авлаа гэхэд 15 сая төгрөг урьдчилгаанд төлөөд, vлдсэн 35 саяыг жилийн 25,2 хувийн хvvтэй төлнө гэхээр сард 801 мянга 886 төгрөг төлнө. Vvнээс 52 мянга 790 төгрөг нь vндсэн зээлэнд, 749 мянган 96 төгрөг нь хvvндээ төлөгдөнө. Ингээд бодохоор сард 800 гаруй мянган төгрөг төлөх чадвар бидэнд бий юv. Харамсалтай нь vгvй. Тэгээд ч банк зээлд хамруулахдаа өрхийн нийт орлогын 40 хувь нь зээлдээ явж байхаар тооцдог. Тэгэхээр дунджаар 800 мянган төгрөгийг тухайн өрхийн орлогын 40 хувь гэж бодохоор энэ нөхцөлийг давж гарах иргэн манай улсад цөөн.

М.Мөнхзаяа: Захиалга өгсөн байрандаа ормоор байна 

Иргэн М.Мөнхзаяа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахын тулд Толгойт дахь хашаа байшингаа зарж, байрны урьдчилгаанд 15 сая 700 мянган төгрөг төлжээ. Тvvнээс зарим зvйлийг тодрууллаа 

-Та ямар барилгын компанид, хэдэн хувийн урьдчилгаа өгсөн юм бэ? 
-Би зургаан хувийн хvvтэй орон сууцны зээл шийдэгдэхэд нөхөртэйгээ ярьж, сайн судалсны эцэст Толгойтод байрлалтай хашаа байшингаа 25 сая төгрөгөөр зарж, тал мөнгөөр нь цалингийн зээлээ төлөөд, орон сууцны урьдчилгаанд 15 сая 700 мянган төгрөг төлсөн. Бид “Жоннатан” ХХК-ийн “Саруул тэнгэр-2” хотхоноос байр авахаар 23 хувийн урьдчилгаа төлсөн юм. Гэтэл өнгөрсөн сард Төрийн банкнаас санхvvжилт зогссон тул материалаа авна уу гэсэн. 
-Тэгээд одоо хаана толгой хоргодож байна вэ?
-Айлын хажуу өрөөг сард 250 мянган төгрөгөөр тvрээслэн амьдарч байна. Төрийн банкнаас материалаа ирж ав гэхэд нь бид бусад арилжааны банкны орон сууцны зээлийг судалсан. “Хас” банк 12 хувь, “ХААН” банк 21, “Худалдаа хөгжлийн банк” гэхэд 19.2 хувийн хvvтэй юм байна билээ. Ингэхээр бидэн шиг бага, дунд орлоготой өрх энэ зээлд хамрагдах боломжгvй. Харин зургаан хувийн хvvтэй зээл боломжийн байсан юм. 
-Захиалга өгсөн компанийн зvгээс ямар хариулт өгч байх юм?
-Барилгын компани бидэнд уян хатан хандсан. Хамгийн гол нь, санхvvжилт шийдэгдэнэ гэсэн шийдвэр гарвал зээлийн болзол хангасан зээлдэгчийг 12 сард ашиглалтад орох байрандаа оруулахад бэлэн гэсэн. 
-Та материалаа өгөөд хэр удаж байна?
-Төрийн банк материал өгснөөс хойш сарын дотор шийднэ гэсэн ч одоо зургаан сар болж байна. Бидний зургаан хvний төлөөлөл Төрийн банкны захирал Лувсанпэрэнлэй гэдэг хvнтэй уулзсан. Гэтэл “Жоннатан” ХХК-ийн лимит дууссан байна гэсэн. Тэгээд ч санхvvжилт зогссон тул баталгаа гаргаж та бvхний материалтай танилцах боломжгvй хэмээн цааргалсан. 
-Урьдчилгаанд төлсөн мөнгөө буцаан авч болох уу? 
-Болно. Гэхдээ бид мөнгөө буцааж авахаасаа илvv байрандаа орох сонирхолтой байна.
-“Жоннатан” ХХК-ийн лимит дууссан гэдэг нь юу гэсэн vг вэ? 
-Бид “Жоннатан” компани мэхэллээ л гэж бодсон. Гэтэл тус компани 346 айлын квоттой, дөрвөн тэрбум төгрөгийн санхvvжилт орсон юм билээ. 
Гэхдээ зөвхөн 160 гаруй өрх л хандсан учраас 2013 онд ч хамаагvй санхvvжилт шийдэгдэнэ гэвэл ирэх сард ашиглалтад орох байрандаа оруулж болно гэсэн. Одоо “Жоннатан” компанийн 80 өрхийн асуудал болон бусад компанийн 3000 өрхийн зээл шийдэгдээгvй байгаа.
-Зургаан хувийн хvvтэй зээлд хамрагдахад урьдчилгаа 10 хувийг төлнө гэж байсан шvv дээ?
-Уг нь тийм. Гэхдээ амьдрал дээр 10 хувийн урьдчилгаа авах компани алга. Манайх 43.8 метр кв, хоёр өрөө байр захиалсан. Энэ компани Төрийн банктай гэрээтэй учир биднээс барьцаа хөрөнгө нэхээгvй.

АРДЧИЛАЛ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан