"/> "/>

Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдлөө

Монголын барилгын салбарын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын тогтолцооны шинэчлэлт” үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордны хурлын “Их танхим”-д болж байна. “Барилгын салбарын аюулгүй байдалд барилгачин таны оролцоо чухал” уриан дор зохион байгуулагдаж буй тус зөвлөгөөнд нийслэлийн Засаг даргын барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Аюулгүй Улаанбаатар зөвлөгөөний мөрөөр хийгдэж буй ажил, цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавьж оролцсон юм. 

Зөвлөгөөний хүрээнд гэр хорооллыг хөгжүүлж, дэд бүтцэд холбох нь ирэх дөрвөн жилд манай хот байгуулалтын үйл ажиллагааны цөм байх бололтой. Тиймээс, гэр хорооллыг гурван бүс болгон хувааж, инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой хэсгийн байршлыг тогтоох судалгаа хийж, төлөвлөлтийн хувилбар гаргаж эхэлжээ. Эхний ээлжинд төвийн зургаан дүүргийн 15 байршлыг сонгон,оршин суугчдын оролцоотой дахин төлөвлөлтийг хийж байгаа гэнэ. 

Эх сурвалж: www.time.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан