"/> "/>

Шинэ орон сууцны үнэ өссөөр байна

Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын “Мaster properties” компаниас гаргасан мэдээллээр энэ оны аравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын шинэ орон сууцны ам метрийн дундаж үнэ нэг сая 856 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 23,4 хувь өсчээ.

Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа шинэ орон сууцууд хамгийн үнэтэй байна. Хамгийн цэвэр агаартай энэ дүүрэгт шинэ орон сууцны ам метрийн дундаж үнэ өнгөрсөн сард хоёр сая 336 мянган төгрөгийн үнэтэй байжээ. Энэ бол өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 32 хувиар өссөн үзүүлэлт юм. Одоогоор нийслэлд 159 шинэ орон сууцны төсөл хэрэгжиж байгаа юм байна.

 

 

  • Хан-Уулын араас Чингэлтэй дүүрэг оржээ. Чингэлтэй дүүрэгт шинэ орон сууцны ам.метрийн дундаж үнэ хоёр сая 60 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх жилээс 14 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
  • Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ хоёр сая 47 мянган төгрөгийн үнэтэй байсан ба өмнөх жилийн мөн үеийнхээс 7 хувиар өсчээ.
  • Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их үнийн өсөлттэй дүүрэг болсон байна. Сонгинохайрханд нэг ам метрийн  үнэ нэг сая 451 мянган төгрөг байгаа ч өмнөх жилээс 36 хувиар өссөн байна.

Баянзүрх дүүрэгт шинэ орон сууцны нэг ам метрийн үнэ нэг сая 605 мянга, Баянгол дүүрэгт нэг сая 528 мянган төгрөгийн ханштай байна.

Б.Халиун

Эх сурвалж: www.news.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан