"/> "/>

ФРАНЦЧУУД БАРИЛГЫН САЛБАРЫГ СОНИРХОЖ БАЙНА.

Барилга, архитектур зураг төслийн чиглэлийн “Архитайп” компанийн удирдлагуудыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хүлээн авч уулзлаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Францын энэ компани  Зүүн өмнөд Азийн орнуудад  зочид буудал, эмнэлэг, оффис зэрэг томоохон барилга байгууламж барихад оролцжээ.

Манай улсад барилга архитектур зураг төслийн бизнес эрхлэхээр “Архитайп” групп жил гаруйн өмнөөс хөөцөлдөж эхэлсэн юм байна.  Тусгай зөвшөөрөл авах гэж бүтэн  нэг жил хүлээж байгаа талаар нь Францын элчин сайд Ивэс Делинэ Барилга, хот байгуулалтын сайдад хэлж байсан юм.

“Архитайп” компанийнхан Барилга, хот байгуулалтын сайдтай уулзах үеэрээ Францын  барилгын салбарын хууль эрх зүйн орчны талаар мэдээллээ эхэллээ. Тус улсад барилгын салбарын эрх зүйн орчин  4000 жилийн түүхтэй.  1804 оноос хойш хууль, эрх зүйн нь  улам боловсронгуй болжээ.

Тус улсад барилгын тухай хууль нь  барилгын чанар насжилт болоод аюулгүй байдлыг хангуулахад чиглэдэг байна.  Түүнчлэн архитектурын ажил онцгой үүрэгтэй байдаг талаар мэдээлэл өглөө.  Барилга, байгууламжтай холбоотой бүх ажлын ачаа, үүрэг хариуцлага архитектурын нуруун дээр буудаг гэж байв.  

Уран барилга, байгууламжаараа алдартай тус улс 2020 он гэхэд оффисын барилгуудыг сэргээгдэх эрчим хүчээр тэжээгддэг болгохоор зорьж байгаа. Цахилгаан, эрчим хүчний асуудлыг нар салхины эх үүсвэрээр шийдэж байгаа гэв.

Манай улсад бизнес эрхлэх сонирхолтой байгаа Архитайп групп элчин сайдын яамтайгаа хамтран 11 сард хот байгуулалтын семинар зохион байгуулжээ. Ирэх 1 сард ч  Францын зам гүүрийн томоохон компанийг оролцуулсан арга хэмжээ явуулах гэнэ.  Мөн үйл ажиллагаагаа эхлүүлэхээсээ өмнө барилгын салбарын   форум хийхээр төлөвлөсөн тухайгаа мэдээлэв.

Олон улсын томоохон компаниуд барилга, дэд бүтцийн салбарт  хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байна.

 

Эх сурвалж: www.mcud.gov.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан