"/> "/>

ГЭР ХОРООЛЛЫГ ИРЭХ ОНД ДАХИН ТӨЛӨВЛӨХ НЬ

Хотын дарга Э.Бат-Үүл, Азийн хөгжлийн банкны Хот төлөвл өлтийн мэргэжилтэн Арнауд Хэкман нар өчигдөр "Нийслэлийн чадамжийг дээшлүүлэх техникийн туслалцаа болон Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн чадамжийг сайжруулах нь" хэмээх хоёр санамж бичигт гарын үсэг зуржээ.

Азийн хөгжлийн банк Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг сайжруулах, гэр хорооллыг дахин төлөвлөхөд зориулан нийт 700 орчим сая ам.долларын хөрөн гө оруулалт хийж байгаа аж. Мөн дээрх ажлыг эхлүүлэх зураг төсөвт зориулсан 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Японы ядуурлыг бууруулах сангаас өгөхөөр болжээ. Азийн хөгжлийн банкны хувьд Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан гэр хорооллыг найман дэд хэсэгт хуваах аж. 

Эхний ээлжид Баянхошуу болон Сэлбэ буюу Долоон буу дал, Чингэлтэй орчмын гэр хорооллыг хөгжүүлэхээр төлөвлөж хөрөнгө оруулахаар болсон байна. Ингэх дээ Баянхошуу орчмын дахин төлөвл өлтөд нийт 162 га, Долоон буудал Чингэлтэй орчмын 119 га газрыг хам руулан шинээр хөгжүүлэх гэнэ. Энэхүү ажил нь ирэх оны зургадугаар сараас эхэлнэ. 

Эх сурвалж: www.unen.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан