"/> "/>

“Алтан цамхаг-2012” ёслол хүндэтгэлийн ажиллагааны тухай

Монгол улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хүрээнд хот байгуулалт, төлөвлөлтийг сайжруулах, дэд бүтэц, орон сууцны хангамж, ажлын байр нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, орон нутгийг хөгжүүлэх чиглэлд амжилттай ажилласан байгууллага, хувь хүмүүст шагнал гардуулдаг АЛТАН ЦАМХАГ ёслол хүндэтгэлийн ажиллагаа нь өргөн цар хүрээтэй, амжилт бүтээл, эрч хүчийг дагуулсан томоохон арга хэмжээ билээ.

Салбарын төрийн болон ТББ-ууд хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд МУИХ, Засгийн газраас ач холбогдол өгч хүрэлцэн ирж шагнал гардуулахаар болсон нь Монгол улсад их бүтээн байгуулалт өрнөж, Төр хувийн хэвшлийн түншлэл эрчимжиж байгаагийн илрэл юм.

Энэ удаагийн “Алтан цамхаг-2012” ёслол хүндэтгэлийн ажиллагааг 2012 оны 12-р сарын 20-ны өдөр 18.30 цагаас Баянгол ресторанд зохион байгуулна.

Энэхүү нэр хүнд бүхий “Алтан цамхаг” ёслолын ажиллагааг дэлхийн жишигт нийцсэн зохион байгуулалт, үйлчилгээнд уялдуулан, тайз дэлгэц, шоу найруулгыг цогцлуулан өндөр түвшинд зохион байгуулахаар “Artex” дизайн студи, “Studio3” фото студи, “Fzone”студитэй хамтран ажиллаж байна.

Шагналын хосгүй чанар: 

Ёслолын арга хэмжээнд оролцсон хэн боловч ажил хөдөлмөрөөрөө манлайлагчидтай нүүр учран танилцаж, арга барил, удирдахуйн соёлыг суралцах нөхцөл, боломжийг нээж, бухимдал, санаашрал, эргэлзээг мартаж маргааш нь цоо шинээр ажиллах сэтгэлийн дэм урам зориг өвөртлөн, эрдэм мэдлэгийн дээд, буяны цагаан билэгдэл ном гардаж, цамхагийн дэргэд зургаа татуулж бахархал болгон хадгалдаг.

Ёслолын сэтгэл ханамж: 

Төр засгийн, төрийн бус байгууллагуудын удирдагчид, нэрд гарсан бизнесменүүд, ажил үйлсээрээ манлайлагчид, урлаг соёлын мастеруудтай уулзан “Идэвхтэй ажиллаж, инээж чаддаг” хамт олон дунд ажиллаж амьдарч байгаагаа мэдэрнэ.Та, тэгш эрхтэй, урилга заллага өвөртөлсөн эрхэмсэг зочин байснаа хэзээ ч мартахгүй.

Хүрэлцэн ирэх зочид: 

 Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, салбарын яам, агентлагийн удирдлагууд, Нийслэл хотын удирдлагууд, салбарын төрийн бус байгууллагын төлөөлөгчид, бүтээн байгуулалтын ажлыг манлайлагчид, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагынхан, Монгол Улсад суугаа гадаадын ЭСЯ-дын төлөөлөгчид, донор байгууллагуудын төлөөлөгчид оролцоно.

 

Зохион байгуулах комисс:

www.goldentower.mn

contact@goldentower.mn

Утас: 70100240, 1911


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан