"/> "/>

ОССК-аас сэрэмжлүүлж байна.

Орон сууцны санхүүжилтийн корпораци нь иргэдийн жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журмын 5.1.1-д заасны дагуу зээлийн зориулалт, нөхцөл, шалгуурыг хангасан иргэдийн материалыг хүлээн авч хөтөлбөрт оролцогч арилжааны банкинд хүргүүлдэг билээ.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ООСК –ийн 6 хувийн баталгаатай богино хугацаанд хамруулна гэсэн зарыг олон нийтэд түгээж Орон сууцны санхүүжилтийн корпорацийг 6 хувийн хүүтэй зээлийг олгож буй мэтээр буруу ташаа мэдээллэх, байгууллагын нэр хүндийг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, өөрийн барилгын борлуулах гэсэн явуургүй аргыг зарим нэг иргэн, аж ахуйн нэгжүүд хэрэглэж байна. Иймээс иргэд энэ мэт худал мэдээлэлд автаж эдийн засгийн болон сэтгэл санааны хохиролд өртөхгүй байхыг сэрэмжлүүлье. Одоогийн байдлаар тус байгуулллагад монгол улсын засгийн газраас зээл олгохтой холбогдуулан албан ёсны шийдвэр ирээгүй бөгөөд ОССК нь ямах нэгэн урт хугацаат орон сууцны зээлийг олгохгүй байгаа болохыг мэдэгдэж байна. Жич: Тус байгууллагын нэр хүндийг ашиглан олон нийтийг төөрөгдүүлж буй иргэн, аж ахуйн нэгж итгээдийг бид хууль хяналтын байгууллагад хандан зохих журмын дагуу шалгуулах болно.


ОРОН  СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН КОРПОРАЦИ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан