"/> "/>

“Монкор-интернэшнл”-ийн зөвшөөрөлгүй барилгыг буулгаж байна.

Нийслэл хотын хэмжээнд тулгамдаж байгаа олон асуудлын нэг бол ямарч замбараагүй барилгажилт буюу хот төлөвлөлт юм.  Нийслэлд сүүлийн 10 гаруй жил барилгажилт эрчимжиж, хууль бус газар олголт, түүнийгээ дагасан зөвшөөрөлгүй барилга барих явдал ихээр газар авсан.

Нийслэлийн иргэдийн тав тухтай, аюулгүй амьдралын нөхцөл бололцоог хангах үүднээс шат дараатай олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь нийслэл хотод зөвшөөрөлгүй барилга байгууламж барих ажлыг цэгцлэх ажлыг эхлүүлсэн явдал юм. Энэ ажил удаагүй ч  хууль зөрчигсөдийн тоо тодорхой хэмжээнд буурч байгаа. Ялангуяа нийтийн эзэмшлийн зам талбайд барилга байшин баригдаж байгаа нь явган хүн болон яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байгаа явдалд нэг дор биш юмаа гэхэд шат шатандаа хяналт тавьж ажиллаж байж энэ ажил үр дүнгээ өгнө.

Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр “Шинэ сонголт” хүнсний дэлгүүрийн урд талд “Монкор-Интернэшнл” ХХК-ийн захиалгаар бариж буй загварын барилгын үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга техникийн хяналтын улсын байцаагч хяналт шалгалт хийж барилга угсралтын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй зөрчилд үндэслэн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай акт үйлдэж мэдэгдсэн боловч улсын байцаагчийн актыг зөрчиж барилга угсралтын үйл ажиллагаа явуулсан тул Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн Цагдаагийн 2 дугаар тасаг хамтран 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хамтарсан шалгалт хийж барилга угсралтын үйл ажиллагааг бүхэлд нь зогсоожээ.

Энэ дашрамд дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийн эзэмшлийн зам талбайд хууль бусаар барилга байгууламж барихгүй байх, барьсан тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд хууль зөрчиж эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулж байна. Цаашид ч тус дүүргийн Тамгын газраас газрын зөрчил маргаантай тууштай тэмцэнэ гэдгийг дуулгалаа.

Эх сурвалж: www.mminfo.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан