"/> "/>

Гэр хорооллын долоон хэсэгт дахин төлөвлөлт хийнэ.

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан  шинэ бүтэцтэйгээр өчигдөр  хуралдаж, хуралдаанаар дараах хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Удирдлагын зөвлөлийн хуралд  гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулах тухай  асуудлыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж танилцууллаа.

Улаанбаатар хотыг 2020 хүртэл ерөнхий төлөвлөгөөнд энхний ээлжинд  VII хороолол, Дэнжийн мянга, Радио телевизийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулахаар тусгасан байсан бөгөөд эдгээр газрууд дээр нэмэгдэн дахин долоон  байршилд гэр хорооллыг дахин төлөвлөнө гэж ерөнхий архитектор танилцуулаа. 

Шинээр Сонгинохайрхан дүүрэг, Ханын материал орчимын гэр хороолол,  Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Арьс ширний ажилчдын нийтийн байр, Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн орчимын гэр хороолол, Чингэлтэй дүүргийн  7-р хороо, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 8-р хорооны гэр хорооллууд эхний ээлжийн төлөвлөлтөд багтжээ.

Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал орчмын 130 га газарт одоо байгаа 2112 өрхийг хамруулан загвар төслийг боловсруулсан байна. Төлөвлөтөөр 3500 айлыг  орчин үеийн шийдэл бүхий орон сууцтай болгох юм байна. Урдчилсан байдлаар тус хороололд  Хотын захиргааны барилга, худалдааны төв, театр, номын сан зэрэг нь нийт есөн  га газарт баригдах бол 16 га талбайд хиймэл нуур, спорт талбай, спорт цогцолбор бүхий ногоон байгууламж, мөн эмнэлэг, сургууль, оффис, банк, үйлчилгээний барилга барина гэж тооцон төлөвлөсөн байна.

Мөн тус дүүргийн 10-р хороо, Арьс ширний ажилчдын нийтийн байрны орчим оршин суугчдын өөрсдийн хүсэлтийн дагуу дахин төлөвлөт хийхээр болсон байна.  Одоогоор энэ газарт  2,3 га талбайд  120 өрх амьдарч байгаа юм. Дахин төлөвлөтөөр 200 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль, 24 айлын орон сууцны хороолол, ногоон байгууламж тоглоомын талбай 2,3 га газарт барьж байгуулахаас гадна 240 айлын орон сууц барих юм.

Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа орчмын гэр хорооллын 13 га газарт дахин төлөвлөлтийн эскизний шатанд зураг төслийг боловсруулсан байна. Төлөвлөлтийн хил хязгаарт 140 айлын 189 өрх хамрагдаж байгаа бол эхний ээлжинд 200 айлын орчин нөхцөл сайжирна гэж үзсэн байна.

Дулааны асуудлыг 58-р сургуулийн халаалтын зуухыг өргөтгөснөөр шийдвэрлдэх боломжтой байгаа бөгөөд, цэвэр бохир усны асууддлыг урд нь тооцсон цэвэрлэх байгууламжаа өргөтгөх маягаар шийдвэрлэх боломжтой юм байна. Төлөвлөлтөөр энэхүү 13 га газарт худалдаа үйлчилгээний цогцолбор, таун хаус, ногоон байгууламжийг бий болгож инженерийн шугамыг шийдвэрлэхээр төлөвлөгджээ.

Эх сурвалж: www.mminfo.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан